Нийгэм мэдээ
ОБЕГ: ДЦС-4-т осол гараагүй, агуулахад хөөсөнцөр шатаж байсныг унтраасан

Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц орчимд хүчтэй дуу чимээ гарч, утаа суунаглаж байна гэх мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн.
Энэ талаар ОБЕГ-аас мэдээлэл өгчээ.
Тодруулбал,
"Станцад гал гарсан гэх дуудлага ирээгүй. Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр /2025.09.06/ 13:22 цагт ирсэн. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид очсон. Алба хаагчдыг очиход 10х10 метрийн хэмжээтэй агуулахад хөөсөнцөр, тоног төхөөрөмж шатаж байсан бөгөөд 13:40 цагт тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна" хэмээн мэдээлжээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.