Нийгэм мэдээ
Өвөрхангайд 2-р ангийн сурагч биеийн тамирын хичээл дээрээ нас баржээ

Биеийн тамирын хичээл дээрээ хоёрдугаар ангийн сурагч нас барсан гэх мэдээлэлд ЦЕГ-аас тодруулга өглөө.
Тодруулбал, "Цагдаагийн байгууллагад 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 15 цаг 22 минутад Өвөрхангай аймгийн Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн спорт зааланд хүүхэд нас барсан" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Шалгалтын ажиллагаагаар хоёрдугаар ангийн сурагчид биеийн тамирын хичээлд хамрагдаж байх явцад уг харамсалтай үйл явдал гарсан байна.
Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" хэмээжээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.