Нийгэм мэдээ

24 настай эрэгтэй тарваган тахлаар амиа алдаж, ойрын хавьтал 90 хүнийг тусгаарлав

24 настай эрэгтэй "И" Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын тавдугаар багийн нутаг дэвсгэрээс тарвага агнаж, хүнсэндээ хэрэглэснээр тахал тусан амиа алдсан байна.

Цагаан-Уул сумын тавдугаар баг нь тарваган тахлын голомтод бүс бөгөөд тухайн иргэн эмнэлгийн байгууллагад есдүгээр сарын 02-ны өдөр хандаж, 03-нд тахал туссан болох нь оношлогджээ. Улмаар эмнэлгээс шаардлагатай эм, эмчилгээг хийсэн ч тухайн иргэний бие хүндэрч амь насаа алдсан тухай Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэдээлсэн юм.

Энэ талаар Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр: Тарваган тахал бүртгэгдэж, нэг иргэн амь насаа алдсантай холбоотойгоор аймгийн онцгой комисс гурван удаа хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргаад байна. Ингэхдээ,

  • Халдварын батлагдсан болон сэжигтэй тохиолдолд энгийн дэглэмээр халдвар хамгааллын ажлыг үе шаттай зохион байгуулах,
  • Халдварын голомт дахь ойрын хавьтлуудыг ажиглалтын байранд тусгаарлах, эмчилгээ хийх
  • Халдвар бүртгэгдсэн нутаг дэвсгэрт ариутгал, халдваргүйжүүлэх ажлыг хийх
  • Иргэдийг энэ төрлийн мэдээ, мэдээллээр хангах юм.

Батлагдсан нэг тохиолдол буюу 24 настай иргэний хувьд мэдээ, мэдээлэлгүйн улмаас эмнэлэгт оройтон ирж, эмчлүүлж байх хугацаандаа харамсалтайгаар амиа алдлаа. Түүний ойрын хавьтал болох 90 хүнийг эмнэлгийн байгууллагад тусгаарлан ажиглаж байна. Одоогоор үе шаттай шинжилгээнүүдийг авсан, нэмэлт батлагдсан тохиолдол байхгүй. Харин болзошгүй зургаан тохиолдол байгаа. Тэр зургаан иргэний хувьд тарваганы мах дамжуулан авч хүнсэндээ хэрэглэсэн. Өнөөдрийн байдлаар халуурах, суулгах зэрэг шинж тэмдэг илрээгүй, давтан шинжилгээний хариуг хүлээж байна.

Харин Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас халдвар, дэглэмийн талаар тодруулахад "24 настай иргэн И голомтот бүсээс тарвага агнаж хүнсэндээ хэрэглэсний улмаас амь насаа алдсан харамсалтай үйл явдал боллоо. Эхний батлагдсан тохиолдлоор халдвар бүртгэгдсэн газар буюу Цагаан-Уул суманд хорио цээрийн дэглэм тогтоосон байсан бол одоо Хөвсгөл аймгийн орох гарах хөдөлгөөнийг хорилоо.

Ингэхдээ, Мөрөн, Цагаан-Уул сумдад 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийн хүртэл хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг шилжүүллээ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг шилжүүлсэнтэй холбогдуулан,

Мөрөн, Цагаан-Уул сумын ерөнхий боловсролын сургуулиуд, цэцэрлэг, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Политехник коллеж, сургалтын төв, хүүхдийн зуслан, өдөр өнжүүлэх төв, соёлын төв, номын сан, сургалтын төвийн үйл ажиллагаа, сүм хийдийн олон нийтийг хамарсан зан үйл, архи согтууруулах ундаагаар үйлчлэх баар, караоке, спорт заал, биллиард, PC тоглоомын газрын үйл ажиллагааг 2025 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 23:00 цагаас 14-ний өдрийн 23:00 цаг хүртэл (7 хоног), Мөрөн, Цагаан-Уул сумаас иргэдийн гарах, зорчих хөдөлгөөн, зах, худалдааны үйлчилгээний төв, ресторан, баар (лоунж, кафе), согтууруулах ундаа худалдах, түгэх үйлчилгээний үйл ажиллагааг 9 дүгээр сарын 07-ны өдрийн 23:00 цагаас 10-ны өдрийн 23:00 цаг хүртэл (72 цаг) тус тус түр зогсоогоод байна" хэмээсэн юм.

бичвэр нарын зураг байж магад

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Honhinee Huwsguliin ajilgui lalruud tahal tusch baiwal taarna

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ажлын байруудыг нь хувьчл�##� нэрээр луйвардаад авчихсан юм чинь юу хийх юм. Хувьчилж авсан үйллвэрүүдээ хужаад зараад зарсан мөнгөөрөө дамын наймаа хийж хөлжсөн олигарихуудтай тэмцэхгүй бол хохио дуудуулсаар хорвоогоос х�##�ьсаар байх болно. Тэгээд мэдлэг муутай эмч нар захаас аваад замаар дүүрэн байна. Зөв эмчилсэн гэдэгт итгэх хэрэггүй.

В.Нэргүй
В.Нэргүй

Ийм онцгой үед сэтгүүлч хэрэгтэй мэдээлэл оруулсан байна. Харин голомтот гэхийг голомтод гэж буруу бичсэн ба мэдээллийн дунд хавьд орох гарах хөдөлгөөн хорьсон гэсэн ташаа өгүүлбэр байна. Зөвхөн гарах хөдөлгөөнийг хорьсон. Тэгсэнээ доош нь уншихад зөвөар нь биччихсэн буюу зөрүүтэй мэдээлэл болжээ. З�##�уу сэтгүүлч цаашид мэдээгээ сайн нягт�##�ж, нямбайлж байгаарай.

Зочин
Зочин

өлсөж үхэх гэж байгаам шиг тхлын үүр болсон том хулгана идээд байхын. Ямар ч шинжилгээгүй байголын зэрлэг мэрэгч шүү дээ, ямарч өвчин агуулж яваан билээ

Зочин
Зочин

УБ луу орж ирсэн хүн байж магад сайтар мөрдөн ш�##�га. Ийм ажиллагаанд цагдаагийн байгууллага оролцох ёстой.

Холбоотой мэдээ

Back to top button