Хойд хөршөөс улаанбуудай гуйх цагт: Хөгжил урагшлах биш ухарч байна

Дорнын эдийн засгийн аравдугаар чуулга уулзалтад Ерөнхий сайд Г.Занданшатар оролцохдоо хөнгөлөлттэй үнээр улаан буудай нийлүүлэх хүсэлтийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд тавьсан нь анхаарал татаад байна.
Г.Занданшатарын хувьд гантай жил үргэлжилснийг онцолж, ургац муудсан нөхцөл байдлыг тайлбарлаад 100-150 мянган тонн улаан буудайн дэмжлэг үзүүлэхийг хүсжээ.
Харин Владимир Путин “Улаанбуудайн экспортоор дэлхийд тэргүүлж байгаа тул туслахад болохгүй юмгүй. Харин хоёр талын салбар яамд яриа хэлэлцээгээ хурдан өрнүүлэх хэрэгтэй” гэж хариулсан.
Хойд хөршийн удирдагчтай орос хэлээр ярилцсан нь байг гэхэд улаанбуудайн дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжтой улсын Ерөнхий сайд гэдэг үүднээс энэ “гуйлт” энэ салбарын үнэн төрхийг илэрхийлж байгаа юм. Нөгөө талаар эрх баригчдын алдаатай бодлогын сөрөг үр дагаврыг ч сануулж байна.
Атрын аянг тогтмол зохион байгуулснаар монголчууд улаанбуудай тариалдаг, гурилаа үйлдвэрлэдэг болж чадсан уу, чадсан.
Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын дарга байхдаа улаанбуудайн импортын татварыг тэглэх хууль өргөн барьсан. ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр уг хуулийг хүчингүй болгохоор оруулж ирсэн ч дэмжигдээгүй. Хоёр дахь удаа, дахиж УИХ-ын чуулганаар оруулж байж энэ шийдвэрийг болиулсан удаатай.
2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө л хэрэгжиж эхэлсэн хууль гэхэд үр дүн нь хүнд туссан. Ерөөсөө алслагдмал, баруун аймгуудад гурилын үнэ өндөр байдаг хэмээн шалтагласан. Нэг ёсондоо тойрогт нь, бүсэд нь бол хэрэгцээтэй бодлого болсон. Захын аймгууд импортоор гаалийн татваргүй гурил авч иддэг болсон.
Гэвч улсын үйлдвэрлэл гэж юм бий. Татваргүй бүтээгдэхүүн ганц алслагдсан аймаг биш орон даяар түгээд ирэхээр зах зээлийн хуулиа дагаж дотоодын улаан буудай тариалагчид үйл ажиллагаагаа хумьсан нь бодит үнэн.
Үүний үрээр өнөөдөр С.Баярын Засгийн газрын түүхийг гэх үү, алдааг гэх үү давтаж, хойд хөршөөс улаанбуудай гуйж байна. Орос орноос гуйх зүйл уг нь мундаагүй. Улсын хөгжил урагшлах биш ухарч байгаа нь эндээс харагдаж байна гэлтэй. Нэг хийгээд, нэгэн шат ахиулаад авсан ололт амжилтаа тогтоон барих биш нураан сүйтгэдэг, гашуун туршлага байгаа мөртлөө дахин дахин давтаж алддаг энэ байдал л Монголын хөгжилд саад учруулж байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Юу нь буруу байх вэ
Гантай жил ургац муу ургаа биздээ.ХАА-н т�##�аар ямарч мэдлэггүй сэтгүүлч бнадаа.
Оросоос авах нь зөв. Цагаан будааг ч гэсэн Оросоос аваад Хятадаас хүнсний бүтээгдэхүүн оруулахыг бүрэн хорих хэрэгтэй. Хувьчлагдсан гурилын үйлдвэрүүдээ буцааж ав.
Монгол улс - гуйлгачин.
MONGOLCHUUD UGAAS ZAYAGUI GUILAGCHIN UNDESTEN UURSDUU HIIJ BUTEEH YUM BARAG ALGA BAISANIIGEE USTGAAD BUS#AAS GUIDAG L ULS OCHIJ OCHIJ FASHIST OROSOOS GUIH GJ DEE