Орон нутаг

Дарьганга сумын Засаг дарга бусдын биед халдсан гэх гомдлыг шалгаж байна

Энэ сарын 4-ний өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Засаг дарга М.Цэрэндаш бусдын биед халдлаа гэх дуудлага мэдээллийг холбогдох сумын цагдаагийн хэлтэст ирүүлжээ.

Уг гомдлын дагуу шалгалт хийж байгаа бөгөөд хэрэг үүсгэх эсэхийг одоогийн байдлаар гомлын дагуу хэрэг нээх эсэх шалгалтын ажиллагаа явж байгаа талаар ЦЕГ-ын эх сурвалж мэдээллээ.

М.Цэрэндаш нь 2024 оны 12-р сард Дарьганга сумын Засаг даргын үүрэгт ажилд томилогдсон байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button