Нийгмийн

БНСУ-ын ютүбер унаж, амиа алдсан хэргийг ЦЕГ-аас шалгаж байна

Сошиал хуудаснаа 88 мянган дагагчтай БНСУ-ын алдарт аялагч ютүбер Шин Ен наймдугаар сарын 28-ны өдөр Монголын аялал жуулчлалын гол бүс болох Хоргын тогоо руу унаж нас барсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Нас барсан иргэн 12 жуулчинтай хамтран нэвтрүүлэг бэлтгэж явсан бөгөөд Хоргын тогоон дээр зургаа авхуулах үедээ салхинд цохиулан унаж, амь насаа алдсан гэж эх сурвалжууд мэдээлж буй.

Тэгвэл уг хэргийг ЦЕГ-аас шалгаж эхэлсэн байна.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагад энэ оны наймдугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын нутагт байх Хоргын тогоо гэх газарт БНСУ-ын иргэн унаж нас барсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Амь хохирогч нь манай улсад аялал жуулчлалын шугамаар энэ оны наймдугаар сарын 20-ны өдөр ирсэн байна. Шалгалтын ажиллагааг Архангай аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлж байгаа аж.

Холбоотой мэдээлэл:


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button