Rose: VMA-ын шилдэг дууны шагналаа мөрөөдлөөр дүүрэн 16 настай өөртөө зориулъя

БНСУ-ын алдарт “Blackpink” хамтлагийн гишүүн дуучин Rose VMA-аас “Жилийн шилдэг дуу” шагналыг хүртээд буй.
Түүний шагнал гардах үеэр хэлсэн үг олны сэтгэлийг хөдөлгөөд байна.
Тэрбээр, “Саяхан нэгэн хүн надаас “Амьдралдаа хамгийн их юунаас айдаг вэ” гэж асуухад би өөрийнхөө хариултад өөрөө хүртэл цочирдсон. Миний айдас бол нийгэмд үргэлж бусдаас өөр мэт мэдэрч, зурагтаар гардаг шиг мөрөөдлөө даган, өөрийнхөөрөө амьдрахыг хүсдэг байсан 16 настай өөрийнхөө урмыг хугалчих вий, түүний итгэлийг алдаж орхичих вий гэсэн айдас байсан.
Арван хоёр жилийн хөдөлмөрийн дараа энэ шагналыг би мөрөөдлөөр дүүрэн 16 настай өөртөө, мөн намайг өнөөдрийн уран бүтээлч болгож өсөж хөгжихөд минь итгэж, дэмжиж байсан хүн бүхэндээ зориулж байна. MTV надад энэ шагналыг гардуулснаар нэг зүйлийг улам гүн ойлгууллаа. Энэ дэлхий дээр хэн ч үл тоогддоггүй. Миний ард зогссон Blackpink хамтлагийн минь гишүүд, итгэж хайрласан үнэнч фенүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Энэ мөч бол зөвхөн 16 настай надад төдийгүй, хөдөлмөрөө үнэлүүлж, тэгшээр хүлээн зөвшөөрөгдөхийг мөрөөдсөн хүн бүхний хувьд асар том агшин. Эцэст нь миний сэтгэлзүйч өдөр бүр сануулдаг шиг, хамгийн хүнд хэцүү үед ч бууж өгөлгүй тэмцсэнийхээ төлөө би өөртөө ч бас “Баярлалаа” гэж хэлмээр байна.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.