Женни: Би сэтгэл санааны хувьд туйлдсан байсан

BLACKPINK хамтлагийн Женни өнгөрсөн хугацаанд туулсан burnout буюу ажлаас халшрах хам шинжийнхээ талаар ярьсан байна. Карьерийнх нь эхэн үед бие болон сэтгэл санааны эрүүл мэнд нь муудсан гэж тэр ярьжээ.
“tvN” телевизийн “You Quiz on the Block” нэвтрүүлгийн лхагва гарагт нийтлэгдсэн дугаарт Женни оролцохдоо маш шахуу хуваарьтай ажиллаж байсан нь түүний эрүүл мэндэд хортой байсныг ярьсан байна. BLACKPINK хамтлаг дебютээ хийснээс гуравхан жилийн дараа дэлхийн аялан тоглолт хийсэн юм.
Женни хэлэхдээ анхны удаа бие даасан дуу гаргасны дараа түүний хуваарь хоёр дахин нэмэгдэж, өөртөө анхаарал тавих цар үлдээгүй гэжээ. Тэр “Би маш их жин хасаж, шагайгаа байнга гэмтээх болж, эрүүл мэнд минь их дордсон. Дебют хийснээсээ хойш би үргэлж л урагшлахын тулд ажилласан. Бараг л гарж, ордоогүй байсан тул миний сэтгэл зүйн эрүүл мэнд дордсон. Телевиз, нэвтрүүлгүүдээр сайн зүйлс сонсогдож байгаа ч хайртай хүмүүстэйгээ гарч, сууж ярилцах чадахгүй байсан юм. Энэ нь надад ажлаа сайн хийхгүй байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлсэн” гэсэн байна.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.