Трамп Хамас бүлэгт эцсийн анхааруулга өгөв

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.09.07/ мэдэгдэл хийхдээ Израил гал зогсоох саналыг хүлээн зөвшөөрсөн, одоо Хамас бүлэг хүлээн ав хэмээн тулгажээ. Тэр үүнийгээ Хамаст өгч буй эцсийн анхааруулга хэмээсэн байна.
Трамп өөрийн сошиал хуудас дээрээ “Барьцааны хүмүүс суллагдахыг хүн болгон хармаар байгаа. Хүн болгон энэ дайныг дуусгах хүсэлтэй. Энэ бол миний эцсийн анхааруулга. Дахиж боломж олгохгүй” гэжээ. Гал зогсоох саналыг АНУ-ын тусгай элч Стив Виткофф ням гарагт /2025.09.07/ Хамас руу илгээсэн аж.
Тэрхүү саналд барьцаалагдсан бүх хүнийг нэн даруй сулласны хариуд Израил цэргийн ажиллагаагаа зогсоохыг АНУ дэмжинэ гэж амласан байна. Хариуд нь Израил мөн Палестины 3 мянган хоригдол суллана. Одоогийн байдлаар Газын зурваст буй барьцааны хүмүүсийн 20 орчим нь л амьд байгаа гэж мэргэжилтнүүд мэдэгдсэн юм. Трамп өмнө нь гуравдугаар сард “эцсийн” удаа анхааруулга өгч байсан билээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.