Олон үзэгчтэй ч олигтой хөгждөггүй волейболын холбоо тэдний гарт очив

Өнгөрсөн бямба гарагт “Монголын Волейболын Холбоо”-ны ээлжит бус чуулган болж өндөрлөв. Чуулганаар тус холбоо Ерөнхийлөгчөө сонгож, мөн түүний багийг шинэ дүрмийн дагуу баталжээ.
МВХ-ны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяа сонгогдсон бол, Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Б.Дөлгөөн, Дэд ерөнхийлөгчөөр Б.Тамир, Т.Тогтохбаяр нар сонгогдсон байна.
Манай улсад волейболын спорт бусад спорттой харьцуулахад хамгийн олон үзэгчтэйд тооцогддог. Гэвч хөгжлийн хувьд хоцрогдсон, лиг зохион байгуулах ордонгүй зэрэг холбооноос шууд хамааралтай асуудал олон. Тухайлбал, сагсан бөмбөгийн нэг тамирчны жилийн цалин 500 сая төгрөгт хүрээд байгаа бол волейболын дээд лигийн нэг багийн жилийн төсөв ч энэ дүнд хүрдэггүй. Нэмээд тамирчдын цалин, нийгмийн хангамж боломжит түвшинд очоогүй зэргийг дурдаж болно.
Гэсэн ч энэ спортоор хичээллэх хүүхэд, залуучуудын тоо жил бүр тогтмол нэмэгдэж, хөгжих бүрэн боломжтой түвшинд тэлсээр байгаа. Мөн дээд лигийн тоглогчид гаднын лигүүдэд тогтмол уригдан тоглосоор буйг энд дурдах нь зүйтэй.
Үүнээс дурлан хичээллэж байгаа шинэ залуу үеийнхэн, үзэгчид, тамирчид нь хангалттай байхад яагаад хөгждөггүй вэ гэдэг асуулт урган гарна. Иймд одоо сонгогдоод байгаа волейболын холбооны ерөнхийлөгч болон түүний багаас хариуцлага болоод хуучраагүй тогтолцоог нэхэх хэрэгтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл халаа сэлгээ хийгдэж, ерөнхийлөгч нь хурдан сэлгэгдэж байгаа энэ алдаа урт хугацааны хөгжилд тээг болж буй.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ИЙНХҮҮ АМАРЗАЯА ОЧСОНООР МОНГОЛЫН ВОЛЕИБОЛЫН ХОЛБОО НАС БАРЛАА БАЯРТАЙ НАЙЗУУДАА