Нийгэм мэдээ

Согтуудаа хүн хутгалсан М.Цэрэндаш цагдан хоригдоогүй, гадуур шалгагдаж байна

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Засаг дарга М.Цэрэндаш архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүний биед халдаж, хутгалсан хэрэг гарсан байна.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Эл хэрэг тав хоногийн өмнө буюу есдүгээр сарын 04-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Ингэхдээ "хүний биед халдсан, танхайрсан" гэж дуудлага ирсэн байна. Одоогоор тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаа Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт үргэлжилж байна. Хохирогчийн хувьд эмнэлгийн анхан шатны тусламж авсан, биеийн байдал тогтворжсон байдалтай. Шүүх шинжилгээний газарт гэмтлийн зэрэг тогтоолгохоор шинжээч томилон ажиллаж байна" гэх мэдээллийг өглөө.

Үргэлжлүүлэн тус аймгийн цагдаагийн газраас хэргийн талаар тодруулахад "Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Мэдээлэл өгөх боломжгүй" гэв.

Согтуурсан үедээ хүний биед халдаж, мэсээр хохироосон Дарьганга сумын Засаг дарга М.Цэрэндаш 2024 онд аймгийн Засаг дарга М.Идэрбатын захирамжаар томилогдсон байдаг. Одоогоор цагдан хоригдоогүй, гадуур шалгагдаж буй юм байна.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЭНЭ ЯАСАН ЦОГЛОГ ХУЛГАЙЧ ВЭ? ЕРӨН БОЛ ЧАНГЫН ШОРОНГИЙН НҮҮРИЙН БУЯНТАЙ ЛАЛАРЫН ПЯЗДА БАЙНА.ХҮН РҮҮ МЭС ДАЛАЙЖ ХУТГАЛЖ БАЙДАГ ИЙМ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ БАЙДАГАА ЭЭ БУРХАН МИНЬ.ТА НАР БИЕ НЬ ТОГТВОРЖСОН ГЭЖ ГУЦЖЭЭ СЭТГЭЛ САНААГИЙ НЬ БОДСОН УУ? ОДОО НААД ХОХИРОГЧ ЧИНЬ ХУТГА ХАРАХААРАА ШУУД ДОРОО ШЭЭГЭЭД БАЙГААГ ЯАХЫН.ӨЧИГДӨР МАНАЙД ИРЭЭД МАХ ЧАНААД МАХ ИД ГЭЭД ХУТГА АВААД ӨГТӨЛ АЙМААР МУУХАЙ ОРИЛЖ ГАРААД ГҮЙСЭН ӨМДӨНДӨӨ ШЭЭЦЭН БИЕ НЬ ЧИЧРЭЭД САЛГАЛААД БИ ГЭРТ НЬ ХҮРГЭЖ ӨГӨХ ЗУУР ЛАВ 3 УДАА ӨМӨДӨНДӨӨ НОЙТОГНОСОН ЭНИЙГ ЯАХ ГЭЖААГААН ТААНУУД ГОМДОЛТОЙ МАШ ГОМДОЛТОЙ БАЙНА.ОДОО ХУТГАЛАГЧ ЭТГЭЭД ХУТГАЛУУЛАГЧ ЭТГЭЭДЭД ЭХНИЙ УДАА 100 САЯЫГ ӨГӨӨ СЭТГЭЛ САНААНЫ ХОХИРОЛ БАС ЭМЧИЛГЭЭ ГЭЭД ОЛОН АСУУДАЛ БАЙНА.

Холбоотой мэдээ

Back to top button