“Эрдэнэт ДЦС”, “ДЦС-3” ТӨХК-нд гарсан ослуудад “Хунан Индустрал Экүйпмэнт Инсталшн" ХХК тендер авч, Л.Эрхбаатар удирдсанаараа холбоотой юу

- 2025.06.02 “ДЦС-3” ТӨХК-д турбин генератор нь дэлбэрч, 47 настай инженер амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
- 2025.09.03 Эрдэнэт ДЦС-д гаргалгааны таслуур буудсаны улмаас гал гарч, цахилгаан тасарсан. Улмаар ЭДЦС, ЭҮДЦС, Тосон ДЦС буюу Орхон, Булган, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Говь-Алтай зэрэг найман аймаг, 140 гаруй сумын цахилгаан тасарсан.
Гурван сарын зайтай гарсан хоёр дэлбэрэлт хоорондоо холбоотой юу гэдэг асуулт байна. Холбоотой байж болзошгүй сэжим бий.
Эл хоёр станцын аль алиныг нь Л.Эрхбаатар удирдаж байсан. Мөн хоёуланд нь БНХАУ-ын "Хунан Индустрал Экүйпмэнт Инсталшн" ХХК тендер авч, ажил гүйцэтгэсэн. Л.Эрхбаатар Эрдэнэт ДЦС-ыг удирдаж байхад тус компани тендерийн ажлаа гүйцэтгэж дууссан. Л.Эрхбаатар ДЦС-3 ТӨХК-ийг удирдаж байхад дэлбэрэлт болсон.
Нэгт, ДЦС-3 ТӨХК: 1960 оноос хойш 2015 онд анх удаа буюу 50 мВт-ийн хүчин чадалтай шинэ турбин генератор суурилуулсан. Үүнийг Чингис бондын 35 сая ам.доллараар санхүүжүүлсэн. Төслийн ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын "Хунан Индустрал Экүйпмэнт Инсталшн" ХХК шалгарч, “2014.06.15-ны өдөр Түлхүүр гардуулах” нөхцлөөр гэрээ байгуулж байсан түүхтэй. Тухайн үед Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг, Эрчим хүчний сайдаар М.Сономпил, Эдийн засгийн хөгжлийн сайдаар Н.Батбаяр нар ажиллаж байж.
Гэвч энэхүү турбин генератор нь Л.Эрхбаатарыг “ДЦС-3” ТӨХК-ийг удирдаж байхад 2025.06.02-нд дэлбэрэв.
Хоёрт, Эрдэнэт ДЦС: БНХАУ-ын Засгийн газрын 51.8 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр “Эрдэнэт ДЦС-ын СС-50 35МВт-ын турбингенератороор өргөтгөх” төслийн гүйцэтгэгчээр "Хунан Индустрал Экүйпмэнт Инсталшн" ХХК ажилласан. Насос станц бүхий хөргөх цамхаг, хими ус цэвэрлэгээг бүрэн хэмжээнд шинэчлэн эсрэг осмосын технологид шилжүүлэх 1800 тонн/цагийн хүчин чадалтай дулааны эрчим хүчээр хангах сүлжээний халаагч бүхий иж бүрэн тоноглол, 5-8 вагон нүүрс татаж түлхэх зориулалтын цахилгаан толкатель, 110кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажлуудыг гүйцэтгэсэн байна.
БНХАУ-ын компани тендерийн ажлаа гүйцэтгэж дуусахад Л.Эрхбаатар Эрдэнэт ДЦС-ыг удирдаж байсан.
Дулааны цахилгаан станцтай холбоотой томоохон тендерүүдийг Хятадын нэг компани түүж ирсэн нь “Хунан Индустрал Экүйпмэнт Инсталшн" байгаа юм. Тус компани “Амгалан дулааны станц”-н өргөтгөлийн ажлыг мөн гүйцэтгэжээ.
Тэгвэл одоо Л.Эрхбаатар нь “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц”-аас ажлын гараагаа эхэлсэн. 2016-2020 онд Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд “Эрдэнэтийн цахилгаан станц” ТӨХК-ийн захирлаар давхар ажиллаж байж. 2021 онд Л.Эрхбаатар Эрдэнэтээс Улаанбаатар руу татагдаж ирээд “ДЦС-3” ТӨХК-ийн захирлаар томилогдсон байдаг. Үүнээс ердөө нэг жилийн дараа буюу 2022.09.06-нд бусдаас их хэмжээний авлига авч байх үед ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэнд гардуулж, саатуулагдсан гэдэг мэдээлэл цацагдаж байв. Ингэхдээ “ДЦС-3” ТӨХК-иас зарласан тендерийн сонгон шалгаруулалтад хамаарал бүхий компаниа тэнцүүлж, 100 орчим сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй байгаа. Өгсөн хүн нь “Хасу-Эрчим” ХХК-ийн захирал Б.Бат-Эрдэнэ” хэмээн бичигдэж байжээ. Гэхдээ албан тушаал хашсан хэвээр өдий хүрч ирсэн байна гэхээр хачирхалтай.
Энэ бүхний дараа Л.Эрхбаатар ОДОО Ч "ДЦС-3" ТӨХК-ийн даргаар ажилласаар байгаа нь бүр жигтэй байна.
“ДЦС-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатар гэгч нь МАН-ын талаас Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх нарын гарын хүн гэгддэг. Гэр бүлээрээ эрчим хүчний төрийн өмчит компаниудад ажилладаг, гэр бүлээрээ эл салбарын тендерүүд хамдаг аж. Ерөөс ар өврийн хаалгаар даргын суудал дамждаг, тендер хууль бусаар олгодог, шахаа хийдэг хурган дарга нараар дүүрлээ. Эцэс сүүлд нь хариуцлагын тогтолцоо гэдэг зүйл ч байхаа болиод удаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ene hytaduudas baahan tusul gj baahan hudlaa zeel
Tendereer damjuulj ih l olon hulgai bolj baina daa deer ued nugu avtus 3 baziin tenderd 50tug iin booltiig 10k gaar avdag bsn shig
Tenderiig dandaa uuriin hanaatan sadanguudda ugdug ni unen shuudee
Mongold yer ni shudarga yum gj bdgimu
Ene chine il tod tenderiin luivar shuu dee, neg l kompani dahin dahin yallaa gsn ner barij buh tsahilgaan stantsaar davhij orson bna shd
МАН-ын �##�бан туша�##�тнуудын “шахаа”-ны дараа техник дэлбэрч хүн үхэж байхад яагаад хэн ч хариуцлага хүлээдэггүй юм бэ?
Ene Hunan nertei hujaa kompani yamar “huree hiisen” yum be, haana ch orson baina
Tenderiig shiiddeg nuguu mungunii surtei garuud ni ch adilhan oroltsoj bgaa bh, nuguu l tomchuudiin naimaa
Энэ Л.Эрхбаатар гэж нөхөр хэдэн станцыг сөнөөхөөр төлөвлөсөн юм бол доо, ажлаа өгөх биш дахиад унасан ч сууж байх уу?
Tur gej baihgui bolson, nam gej tender avch ashig hus#ag olgarchid l uldjee
Daraltai system deer ajillah aparatuudiig tenderiin mongo zalilj hemneed muug hiilgesen ni ilt baina, yag ajild ni orchihson
Ажил хийж явсан инженер дэлбэрэлтэд өртөөд амиа �##�дана гэдэг үнэхээр эмгэнэлтэй
Yamar ch ulsad iim tom osol bolson bol darga ni shuud ogtsordog, manaihan bol shal teneg bulhaigaa nuudag
Ingeed hunii ami ersdeed bhad darga ni uldeed bh gej, tolgoigui sistem bolj
Хэдэн сарын зайтай хоёр дэлбэрэлт гараад байхад ямар ч арга хэмжээ авахгүй байгааг ойлгохгүй юм
Ingeed huuchin systemuud ni dahiad delbervel hen hariutsah ve?
Зүгээр нэг тоног төхөөрөмж биш, хүний амьдр�##�, найман аймгийн эрчим хүч тасарсан гэсэн үг шүү дээ
Манай улсад эрчим хүчний аюулгүй байдлыг бүрэн хаячихсан, болзошгүй ослын үнэлгээ ч �##�га
Stanstai hamaaraltai hunii amidraliin uneiig yaj tolno gej bodoj bna ve
Г�##� гарч найман аймаг цахилгаангүй болно гэдэг зүгээр л ноцтой төрийн түвшний асууд�##�
Erchim huchnii salbar ingej udirdagdaad bhad yamar itgel baih ve
Яагаад ийм олон хүн гэр бүлээрээ эрчим хүчний компаниудыг эзэгнээд байж болдог юм бэ?
Hudaldaanii kompani bish, amidral hamaatai salbar shuu dee, ene deer hund surtal, huuliin hariutslaga yostoi baih
Эрхэм бэт дэлбэрчл байсан дэлбэрэхч болно ухааны юм яриа биздээ
МАН-ын хулгайч шүү дээ
Танк хүлдэгүүдийн маф