Нийгэм мэдээ

БНСУ-ын Юхан групп "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

Өнгөрсөн оны есдүгээр сард Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд С.Сүхболд БНСУ-ын эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 100 гаруй жилийн түүхтэй, томоохон компанийн нэг болох “Юхан” группийн захирал Жу Үг Жэ-тэй уулзахдаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд хамтран ажиллах саналыг уламжилсан билээ.

Энэхүү санал бодит ажил хэрэг болж, БНСУ-ын Сөүл хотноо энэ сарын 8-ны өдөр хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулж, “Юхан” группийн Ерөнхийлөгч Жу Үг Жэ, Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага (AFOCO)-ын тэргүүн Пак Жон Ху болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаа, “Тэрбум Мод” үндэсний хөдөлгөөн ТББ-ын Гүйцэтгэх захирал П.Болдбаатар нар гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дахь түймэрт өртсөн ойг нөхөн сэргээнэ.

Дашрамд тэмдэглэхэд “Юхан” группийн охин компани болох “Юхан кембэрли” нь Сэлэнгэ аймгийн таримал нарсан (Тужийн нарс) ойг нөхөн сэргээхэд хамтран ажилласан туршлагатай.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button