Гадаад мэдээ

Непалийн иргэд Засгийн газрын ордон, сайд нарынхаа гэрийг шатаажээ

Непал улсад болж буй иргэдийн жагсаал хурцадмал байдалд шилжлээ. Энэхүү жагсаал тус улсын Засгийн газар нь сошиал медиа платформуудыг хаах шийдвэр гаргаснаас үүдэлтэй бөгөөд “GenZ” үеийнхэн эхлүүлжээ.

Тус улсад нийгмийн давхаргын ялгаа үүсэж, авлига цэцэглэж, эрх мэдэлтнүүдийн тансаглал иргэдийн бухимдлыг төрүүлж нийгмийн сүлжээнд давлагаа үүссэн байна. Иймд Засгийн газар нь дээрх шийдвэрийг гаргасан аж.

Одоогоор жагсаалд оролцсон 19 хүн нас бараад байгаа бөгөөд иргэд Засгийн газрын ордон болон шүүх, зарим сайд нарын гэрийг шатаагаад байна. Мөн зарим сайд нар иргэдийн дайралтад өртжээ.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хаанаа гэр бүлтэй нь хүйс тэмтэрч байсан бас л хүнд гарууд даа

Змапочин
Змапочин

Ерөнхий сайд нь гэр бүлтэйгээ шатсан

Холбоотой мэдээ

Back to top button