Нийгэм мэдээ
2 настай дагавар хүүхдээ хөнөөж, цогцсыг нуусан этгээдийг цагдан хорьж, байцааж байна

Хоёр хоногийн өмнө буюу есдүгээр сарын 08-ны өдөр 26 настай эрэгтэй өөрийн дагавар хүүхдээ хөнөөсөн хэрэг гарсан тухай бид мэдээлсэн.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт уг хэрэг үйлдэгдсэн бөгөөд хэрэг үйлдсэн этгээд өөрийн гэмт үйлдлээ нуун дарагдуулахын тулд “Хоёр настай хүүхэд сууж байсан машиныг хулгайлаад явсан” гэх ташаа мэдээллийг олон нийтийн сүлжээгээр цацсан юм.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Тухайн хэрэг энэ сарын 08-ны өдөр цагдаагийн 102 утсанд бүртгэгдсэн. Холбогдогч этгээд болох 26 настай эрэгтэйг цагдан хорьж, байцаалт авч байгаа. Бусад дэлгэрэнгүй мэдээллийг прокурорын зөвшөөрөлтэйгөөр өгөх боломжтой" хэмээсэн юм.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Муу араатныг дээ.
Зккввддпдвввд.п.пюпюдвпввдювдюппдювдв.впвв.пюювввююпвюпююдювввююдввпюювдюпвюппвюю.пвпдюдююювппюв.вювювю