Спорт
Танилц: Чөлөөт бөхийн дэлхийн аваргыг зорьсон эмэгтэй шигшээ баг

Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн эмэгтэй тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ өнөөдөр мордлоо.
Энэ онь чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 13-наас 21-ны өдрүүдэд Хорват улсын Загреб хотод болох юм. Тус тэмцээнд Монгол улсын үндэсний шигшээ баг эрэгтэй эмэгтэй бүтэн багаараа оролцож байгаа бөгөөд ахлах дасгалжуулагч С.Сүхбаатарын удирдлаган доор Загреб хотыг зорилоо.
Манай улсын эмэгтэй шигшээ баг:
- 50кг Б.Мөнхнар (Алдар спорт хороо )
- 53кг Ц.Намуунцэцэг (Дархан хасу )
- 55кг Б.Хулан (Аврагч спорт хороо )
- 57кг Х.Болортуяа (Аврагч спорт хороо )
- 59кг Т.Алтжин (Хилчин спорт хороо )
- 62кг П.Орхон (Алдар спорт хороо )
- 65кг Т.Энхжин (Алдар спорт хороо )
- 68кг Э.Дэлгэрмаа (Хүч спорт хороо )
- 72кг З.Болортунгалаг (Хилчин спорт хороо )
- 76кг Э.Даваанасан (Алдар спорт хороо ) гэсэн бүрэлдэхүүнтэй оролцох юм байна.
Тэгвэл эрэгтэй шигшээ баг:
- 57кг Б.Мөнх-эрдэнэ (Төгс дэвжээ)
- 61кг Т.Түвшинтулга (БГД АК)
- 65кг Б.Гантулга (Тэх мөнх клуб)
- 70кг Т.Тулга (Хүч спорт хороо)
- 74кг Э.Төгсжаргал (Дархан хасу)
- 79кг О.Сүлдхүү (Алдар спорт хороо)
- 86кг Н.Батбилгүүн (Алдар спорт хороо )
- 92кг Т.Дэмчигдорж (Алдар спорт хороо)
- 97кг Г.Ганхуяг (Алдар спорт хороо)
- 125кг М.Лхагвагэрэл (Хилчин спорт хороо )
Эрэгтэй шигшээ багийн хувьд энэ сарын долооны өдөр Загреб хотыг зорьсон билээ.
Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
манай визтэй жуулчид маань юу дуулгах бол дооо _гэж.................