Хохирогчийн аав: Бие нь хүнд байгаа хүүд минь хилийн хориг тавихгүй гэж найдаж байна

Сүхбаатар дүүргийн 3-р хороо ХААН банкны өөдөөс харсан “Cante” шөнийн цэнгээний газрын үүдэнд энэ сарын 18-19-нд шилжих шөнийн 03.45 цагийн орчим бүлэг зодоон болсон. Энэ зодооны гол оролцогчдын хувьд “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, Баатарсайханы Амарсайхан, Л.Алтан-Очир .
Уг зодоонд 25 настай С хохирч, нүүрний яс цөмөрсөн, нэг нүдний хараа алдсан оноштойгоор ГССҮТ-д эмчлүүлж, хавсарсан олон гэмтэл шархтай гэх оноштойгоор гадаад руу эмчлүүлэхээр явсан байдаг. Гэтэл хэрэгт холбогдогч этгээдүүдийн аав “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, Ц.Цэрэнпунцаг, Ц.Баатарсайхан нар хохирогч залууг гадаадад эмчлүүлэх эрхийг хасах хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
Улмаар тус хүсэлтийн дагуу өнөөдөр /2025-09-10/-нд Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхэд 13.30 цагт товлогдон үргэлжилж байна.
Шүүх хурлаас хохирогчийн аав гарч ирэн мэдээлэл өглөө. Ингэхдээ "Хилийн хориг тавихгүй байх гэж бодож байна. Энэ байр сууриа ч шүүх хурлын үеэр илэрхийллээ. Миний хүү эрүүл мэндийн хувьд сайнгүй байгаа. Мөн сэтгэл зүйн хувьд маш хүнд байгаа. Бусад залуусын адил сургуулиа төгсөж, улс эх орныхоо төлөө зүтгэнэ гэж бодож байсан. Одоо тэр мөрөөдөл нь хэсэг хугацаанд лав зогсох байх.
Хэрэг үйлдсэн хүмүүс нь холбогдох ял, шийтгэлээ авах хэрэгтэй. Эцэг эхчүүд нь надтай уулзаж уучлалт гуйсан. Эмчилгээний зардлыг эмнэлэг рүү нь шилжүүлсэн. Тэр тал дээр ямар нэгэн гомдол байхгүй. Гэсэн ч энэ хүмүүс хэдий мөнгөтэй байсан ч олон нийтийн санаа бодол, итгэл үнэмшлийг худалдаж авч чадахгүй байх гэж бодож байна. Тиймээс Монголын шүүх шударга ажиллаасай гэж хүсье" хэмээсэн юм.
О.ОНОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баатарсайханы хүү нь ирсэн бгмуу Эд нар ямар сонин хүсэлт гаргадын
Хүний хаана эмчлүүлэх эрхэнд бас х�##�даж, зааж болно гэжүү?
Харилцан зодоон юм шиг бна хамтдаа шийтгүүлдэг хуультай
Новшнууд
Баян новшнууд хүний эрүүл мэндээр тоголчихоод
Тэр баатарсайхан нь ямар нүүрээрээ хүсэлт гээч юм гаргадаг байна аа. Хүүхдээ зугата�##�гасан гээд хариуцлага хүлээх ёстой биш үү?
Шүүх ямар шийдвэрүүд гаргасныг болон гаргаад байгааг олон нийт мэдэж байгаа - олон нийтийн анхаар�##�ын төвд байгаа шүү . Энгийн иргэдийг элэг баридаг , хар тамхины х�##�уунаараа ярг�##�даг баячуудын \ хулгайчдын \ гэе хүүхдүүдэд хуулийн чанга хариуцлага хүлээлгэхгүй бол иргэдэд ч бас тооцоо хийх эв нэгдлийн нөөц ба хүч байдаг юм ш дээ ..
Bigdeeree uheerei ya nar huuhduudteigee
Хохирогч з�##�уу бас ч огт буруугүй юм шиг ээ.
Шөнө дөлөөр 3н муу зүгийн ажилтай хүмүүс явж байдаг гэж үнэн бгаа шүү. Муу зүгийн ажлаар явж бсан хүний горыг амсаж бга 207р байрны жишээ бна шүү. Олон хүмүүс орон улсаараа хохирол амсаад л бга. Муу зүгийн юм муу үр дагавартай . Хүн өөрийгөө л хянах чадвартай бх хэрэгтэйм. Шөнийн 0 цагаас хойш ажилладаг газар бдаг бна уу. Шун�##�тнуудаа гэж.