С.Ганбаатар: Надад үнэн, У.Хүрэлсүхэд АТГ байна

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.
-У.Хүрэлсүх намайг колони руу явуулах гэж хэтэрхий тачаадаж байх шиг байна-

-Таныг АТГ шалгаж дууссаныхаа дараа Эрүүгийн хуулийн 3 зүйл ангиар буюу Нийтийн албан тушаалтан хахууль авах, мөнгө угаах, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг үндэслэлээр яллагдагчаар татах саналтай прокурорт хүргүүлсэн?
-Би өнөөдөр дуугүй байж чадаагүй л гэмт хэрэгтэй. Монголд үг хэлэх нь гэмт хэрэг болчихсон юм бол шударга, үг хэлэхийг хүсэж байгаа хүн бүхэн гэмтэн гэсэн үг. Монгол улс өнөөдөр шоронжсон улс болжээ. 24 байцаагч, 3 прокурор шөнө өдөргүй удаан хугацаанд ухаж, ухаж олсон юм нь “Ганбаатар улсаас ямар ч хулгай хийгээгүй. Харин төрийн бус байгууллага удирдаж байхдаа ийм ийм гэмт хэрэг хийсэн байна” гэдэг асуудал гаргаж тавьсан байгаа юм.
Өнөөх нь намайг Үйлдвэрчний соёлын төв ордны газруудыг зарсан гэдэг юм ярьсан. Үйлдвэрчний холбооны ерөнхийлөгчид газар зарах нь битгий хэл санхүү, мөнгөтэй холбогддог ямар ч эрх хэмжээ байхгүй. Манай байгууллага олон улсын зарчмаар collective leadership буюу хамтын удирдлагын байгууллага гэж явдаг.Тиймээс аливаа шийдвэр гаргахдаа хамтаараа буюу гишүүн байгууллагуудын төлөөлөл оролцуулж шийддэг. Гарын үсгийг ч Үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч нь зурдаггүй.
2025 оны 7-р сарын 30-нд Доньднинж гэж АТГ-ын нэг дарга Үйлдвэрчин рүү албан бичиг явуулсан юм билээ. Энэ бол мөрдөн байцаалтын нууц биш шүү. Уг бичиг дээр “Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоог хохирогчоор татах шаардлага гарсан байна” гэсэнд МҮОХ-оос “Бид юун дээр, яагаад хохирч, гомдох ёстойгоо мэдэхгүй байна” гэж хариу явуулсан байгаа юм. Авлигатай Тэмцэх Газар үйлдвэрчний холбооны өмнөөс гомдоод байх шиг байгаа юм. Үйлдвэрчний эвлэлийн холбоог би авах үед 72 сая төгрөгийн өртэй байсан. Би 6 жил удирдсаны дараа 1.5 тэрбумын орлоготой болгоод үлдээж байсан. 186 айлыг үйлдвэрчин орон сууцанд оруулж, 8 удаагийн тэмцлээр иргэдийн цалин тэтгэвэрийг нэмэгдүүлсэн юм.
-Гол нь та МҮЭХ-ны харьяа Тээвэр үйлчилгээний төвийг хууль бусаар татан буулгаж, газрыг нь хувийн компанид шилжүүлсэн гэдэг асуудал яригддаг?
-Соёлын төв ордны ойролцоох газруудыг зарсан гээд байгаа бол намайг даргаар нь ажиллаж байх үед тэнд эргэн тойронд нь нэг ч барилга баригдаагүй байдаг юм. Газруудыг буцааж авч байсан болохоос биш газар зарсан тохиолдол байхгүй. Эдний яриад байгаа нэг компанийн барилга баригдсан нь 2016 оных. Би сүүлд магадлаад харлаа. Үүгээрээ би миний дараагийн ерөнхийлөгч нар буруутай гэж хэлэх гэсэн юм биш. Тэр хүмүүс гишүүн байгууллагуудын хамтын шийдвэрээр л шийдсэн. МҮОХ Үйлдвэрчин хороолол барьсныг хүртэл буруутгаад явж байна.
Төсвөөс нэг ч төгрөг аваагүй. Тендерт нэг ч оролцоогүй. ТӨК-иудтай бид ямар ч харилцаа байхгүй. Уул уурхайн лицензтэй Үйлдвэрчин ямар ч хамааралтай байж ирээгүй юм. Үүнийг шалгаж суухын оронд У.Хүрэлсүхийн найзуудын удирдаж байгаа Төрийн өмчийн хороо, ТӨК, Төмөр зам, олон тендер луйвруудаа шалгаач гэж л би анх дуугарсан.
-Таныг АТГ 2013, 2021 онд гээд хэд хэдэн удаа дээрх газрын асуудалтай холбоотойгоор шалгаж байсан. Энэ шалгалтуудын шийдвэр гарч л байсан байж таарна шүү дээ?
-Чи зөв асуулаа. Шийдвэр нь гарч байсан юм. Миний мэдэхийн хууль хяналтын байгууллагынхан намайг 5 удаа шалгаад, ямар ч хууль зөрчөөгүй гэж үзээд л тэд чимээгүй болж байсан байх. “Ганбаатар аа чамаас юм олдсонгүй ээ” гэж л хэлэхгүй нь мэдээж. Харвал, ерөнхийлөгч У.Хүрэлсүх намайг колони руу явуулах гэж хэтэрхий тачаадаж байх шиг байна. Ингэлээ гээд Монголын хөгжилд хэрэгтэй юм бол хамаа алга. Дарангуйлагч тогтох гэж байгаа бол хуцав аа гэж хэлнэ.
Авлигатай тэмцэх газар ингэж улс төрийн захиалгат аллага шиг хууль зөрчиж ажиллаж болохгүй

-АТГ-аас 6-р сард тантай холбоотой гэх зуслангийн байшинд шалгалт, нэгжлэг хийсэн.Тухайн үед АТГ танд ямар шалтгаан, үндэслэлээр нэгжлэг хийх гэж байгаагаа мэдэгдсэн үү. Магадгүй эндээс авагдсан тодорхой баримтуудаар эрүүгийн хэргийн дээрх заалтуудаар таныг яллагдагчаар татах санал гаргасан гэж ойлгогдож байна. Танд авагдсан материалуудтай холбоотойгоор ямар нэг зүйл хэлсэн үү?
- Ичмээр шүү дээ. Надад АТГ юу ч тайлбарлаагүй. Баянзүрх дүүрэгт, гэр хороололд байдаг дүнзэн байшинд нэгжлэг хийсэн нь миний байшин биш. Таньдаг дүүгийн маань байшин. Миний зуслангийн байшин байсан бол минийх л гэнэ шүү дээ. Хүн зуслангийн байшинтай байгаад зундаа гардаг байх нь ямар ч хууль зөрчихгүй. Би найз нөхдийнхөө зуслангийн байшинд гараа л биз.
Гэтэл үүнд ямар ч тайлбар өгөөгүй. Нарийн яривал АТГ өнөөдөр мөрдөн шалгаж, хавтаст хэрэг бий болгож байгаа ихэнх материалаа ор үндэслэлгүй гүтгэлгийн шинжтэйгээр сошиал медиагаар олон хоног, сараар гаргаж ирлээ. Би төрийн хуулиа дээдлээд дуугарахгүй л байсан. Өнөөдөр л би хэвлэлд ярилаа.Би мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулахгүй гэж хичээгээд байхад тэд бодлоготойгоор гүтгэн доромжилж байгаа юм.
Соёлын төв ордны газрыг зарчихсан байна гээд л мэдэгдэл хийлээ шүү дээ. Тэр газрыг нь харахаар 2016 оны 3-р сард гээд харвал би сонгуульд өрсөлдөөд уначихсан байсан үе. Авлигатай тэмцэх газар ингэж улс төрийн захиалгат аллага шиг хууль зөрчиж ажиллаж болохгүй. Надад юу ч хэлэхгүй мөртлөө хэвлэлээр ярьж, тарааж байгаа нь увайгүй явдал.
-Таны туслахууд болон ойрын хүрээллийн хүмүүсийг нэг бүрчлэн шалгасан гэж ойлгосон?
-Миний хамаатан садан, найз нөхөд, олон жилийн өмнө туслахаар ажиллаж байсан хүмүүсийг хүртэл зовоож байгаа. АТГ миний туслах байсан хүмүүс улайсан гэдэг мэдээлэл өгч байгаа нь өөрөө увайгүй. Ийм явдал болоогүй. Ийм зүйл болсон бол эд баярлах биз. Шүүх дээр, энэ хүн яг гэмт хэрэг үйлдсэн нь үнэн юм байна гэдгийг нотлох баримттай байсан бол ийм зүйл яригдахгүй л дээ. Юу ч байхгүй учраас л шүүх хурал болохоос өмнө сошиал, хэвлэлээр яллаж, гутаан доромжилж байна.
-Таны өөрийн нэр холбогдсон компаниудыг та туслах, зөвлөхийнхөө нэр дээр шилжүүлсэн асуудал бий юм биш үү?
-Нэг тийм 33 компанийг яриад байгааг би нэг бүрчлэн гаргаж тавьж байгаа. Миний болон эхнэрийн нэр холбогддог компаниуд аль хэдийн татан буугдчихсан. Ганц байгаа нь “Гурван анаг” гэх цагаан идээ боловсруулдаг компани. Би харуулъя, нэг ч удаа тендерт орж, тендер авч байгаагүй. Жилийн ашиг орлого 0, ашиггүй ажиллаж ирсэн компаниуд. Регистрийн дугаарууд нь ч ил тодорхой байгаа. Би худлаа хэлбэл хоёр алхаад л баригдана. АТГ гэтэл мөнгө угаасан гэдэг юм яриад байгаа нь угтаа Үйлдвэрчинтэй хамтарч ажиллаж байсан компаниуд шиг байгаа юм.
Надад 7 жилийн өмнө туслахаар ажиллаж байгаад одоо хувийн зам мөрөө хөөгөөд явсан хүн зарим нэг компанид хувь эзэмшээд явж байгаа нь надад үнэндээ хамаагүй шүү дээ. Надтай нэр холбогдоод байгаа компаниуд үнэхээр хамааралтай бол компанийн нэр хүнд унагаалаа гэж гомдол гаргаач. Хүрэлсүхэд, АТГ-д компанийн нэр хүндийг сэргээлгэнэ гэж гомдол гаргаач гэж хэлмээр байна. Үнэхээр надтай холбоотой юм шиг л хяраад хэвтчих юм.
-Таны хадам дүү Оросын иргэнтэй компани хамтран эзэмшдэг. Энэ компани нь ДЦС-аас авхуулаад “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ”-т хүртэл техникийн тос материал нийлүүлдэг. Энд таны оролцоо байхгүй гэж үү?
-Энэ яриад байгаа нь хадам аавын маань ахын охидуудын нэгтэй нь суусан эхнэрийн талын хүргэн. Би цагаан сараар тааралдаж, золгож байсан. Тэр залуугийн амжилттай бизнес хийгээд явах эсэх нь надад яг ямар хамаатай юм бэ. Ямар хамааралтай юм бэ.
Ийм л арчаагүй юмаар АТГ, У.Хүрэлсүх хоёр зууралдаж байгаад харамсаж байна. Өнөөдөр У.Хүрэлсүх хаан сэнтийгээ хамгаалах гэж өөрийг нь шүүмжилсэн хүн бүрийг шоронд хийж, дургүйг нь хүргэсэн Засгийн газрыг самарч унагадаг байдлаа зогсоо гэж л би хэлсэн.
-Баялгийн сангийн хууль хэрэгжихийн өмнө У.Хүрэлсүх Засгийн газрыг самарч унагасан-

-Та удаа дараа ерөнхийлөгчийг яриандаа дурдлаа. Яагаад энэ бүхний ард ерөнхийлөгч бий гэж та хараад байгаа хэрэг вэ?
-Би ерөнхийлөгчийн дургүйг хүргэх 5 зүйл хэлсэн. Би хань ижил, үр хүүхэд, өөрийн хялбарыг бодоод дуугүй байж болох байсан ч би дуугүй байж чадаагүй.
-Та АТГ, прокурорт ерөнхийлөгч нөлөөлөөд байна гэж хэлэх гээд байна уу?
-Тийм. Дандаа захиалгатай. Би ерөнхийлөгчид тавьсан 5 асуудлаа хэлье. Нэгдүгээрт, ураны гэрээ гэж Францад Макронтай нэг тэврэлдээд л хийхээр болчихсон. Би заавал эсэргүүцэх гээгүй. Гэтэл жилд 120 сая ам.доллар буюу 34 жилийн хугацаанд 5 тэрбумын л ашиг олно гээд байгааг би УИХ-ын чуулган дээр эсэргүүцсээр ирсэн. Гэтэл бид өнөөдөр жилд л нүүрснээс энэ байтугай орлого олж байна шүү дээ гэж хэлсэн. Хоёрдугаарт, газрын тосны үйлдвэр өнөөдөр луйвар болчихлоо.
Би нууцад байгаа ТЭЗҮ-г нь үзээд, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн тэргүүнд гэж байгаад 27 хуудас цаас явуулсан. Монголчуудын хүлээлт болсон газрын тосны үйлдвэрийг мөрөөдөл дээр нь тулгуурлан 2.1 тэрбум ам.долларын луйвар болгож байна. Монголчууд хүүтэй нь энэ мөнгийг төлнө. Жил бүр төсөв нь нэмэгдэхээс гадна 500 орчим сая ам.долларын нефтийн хоолойг У.Хүрэлсүхийн найзууд хийж байгааг мөнгө угаалт, шамшигдуулалт гэж би үзэж байна. Үүнийгээ л больчих. Бага дээр нь зас л даа. Гуравдугаарт, өмнөх Засгийн газар Баялгийн сангийн хууль буюу миний мөрөөдлийн хуулийг батлуулсан. Монгол өнөөдөр 2800 орд, уурхайтай. Үүнийхээ 55-аас нь 34 хувийг нь төр эзэмшиж, ард иргэддээ өгөөжийг нь өгье гэдэг л хууль.
У.Хүрэлсүх “Баялагтаа эзэн Монгол” гэж сонгуулиар гарч ирсэн шүү дээ. Гэтэл өнөөдөр сонгуулийн мөрийн хөтөлбөрийнхөө яг эсрэг явж байна. Баялгийг нь дээрэмдсэн бүлэглэлүүдийн суганы үс болж Монголчуудаасаа урваж байна гэж үзэж байна. Монголбанкны судалгаа бий. Энэ хууль батлагдвал Монгол Улс жилд 10 тэрбум ам.доллар авах бөгөөд үүгээрээ тэтгэвэр нэмж, сургууль цэцэрлэг барих бүрэн боломжтой. Нөгөө бидний яриад байдаг л зүйлсийг бүтээж, бий болгоно шүү дээ. Гэтэл яг энэ хуулийг хэрэгжүүлэх гээд УИХ дээр ажлын хэсэг нь байгуулагдчихаад байхад Засгийн газрыг самарч унагасан. Би өмнөх Засгийн газрыг хамгаалаагүй. Хуулийг хамгаалж байна.Үе үеийн ерөнхийлөгч нар Засгийн газраа уул уурхайн мафийн бүлэглэлд орж самрахаа болиоч гэж би хэлж байсан.
Дөрөвдүгээрт, ГОК, Төмөр зам, Төрийн өмчийн хороонд дандаа найзуудаа тавьсныг шалгаач гэж би хэлсэн. Тавдугаарт нь, саунаас хууль хяналтын байгууллагыг дуудаж үүрэг өгдөгөө зогсоо гэж хэлсэн. АТГ-г өнөөдөр хувийн мөрдөх газар шиг ажиллуулахаа боль гэж л хэлсэн. Ийм 5 зүйлийг л би хэлчихсэн юм.
-Ерөнхийлөгч өөртэй тань нүүр тулж уулзсан уу?
-Уулзаагүй.
-Баялгийн сангийн хууль уналаа гэж та хэллээ. Одоогийн Засгийн газар үргэлжлүүлэх боломж яагаад байхгүй юм шиг хэлэв?
-Боломж бий л дээ. Өмнөх Засгийн газрыг би маш олон зүйл дээр шүүмжилж, ганцхан Баялгийн санг л дэмжиж ирсэн.
Гэхдээ өнөөдрийн Засгийн газар бол У.Хүрэлсүхийн л Засгийн газар шүү дээ. Би өнөөдөр “Баялгийн сангийн хуулийг эсэргүүцэж, бүлэглэлд үйлчиллээ” гэж хэлснийхээ төлөө шоронд орох гэж байгаа бол энэ лав хамгийн жаргалтай улс төрийн хоригдол болох байх.
-Та гадны хөрөнгө оруулалттай компаниудыг үргэлж шүүмжилж, эсэргүүцдэг. Гэтэл таны эхнэрийн нэр холбогдсон компани “Тавантолгой ХК”-д хөрс хуулдаг ажил гүйцэтгэдэг юм биш үү?
-Надтай нэр холбох гэж оролддог компаниудын 24-т “Болор Аграмба” гэдэг компани байгаа нь надтай ямар ч хамааралгүй. Энэ компани нь хөрс хуулалт явуулдаг нь үнэн ч надтай хамааралгүй.
Би надтай хамааралтай эсэхийг шалгаж өгнө үү гээд АТГ-т хүсэлт гаргаад тодорхойлолт авчихсан байгаа. АТГ ямар ч үндэслэлгүй гэдгийг тодорхойлсон. Болсон явдал нь их инээдтэй л дээ, эхнэр маань таньдаг эгчтэйгээ интернэт дэлгүүр ажиллуулсан юм. Гэтэл тэр танил эгчтэй нь танил хүн “Болор Аграмба” компанид хувь эзэмшдэг юм билээ.
-Та Аж үйлдвэржилтийн байнгын хорооны дарга. Мөн тус байнгын хорооны тогтоолоор байгуулсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсгийг ахлах үеэрээ “Бортээг болон Админерал ХХК-нд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ямар ч хамааралгүй юм билээ” гэж бараг мэдэгдэл хийсэн. Энэ асуудлыг уг нь хууль хяналтын байгууллага тогтоох ёстойд та яагаад заавал дуугарсан юм бэ?
-Биш байвал би биш гэж хэлэх нь зөв биз. УИХ-ын дарга бол жинхэнэ намчин. Бид хоёр хоорондоо олон зүйл дээр муудалцдаг. Гэтэл Д.Амарбаясгалан намын бодлогоо барьдаг хүн гэдэг нь дандаа харагддаг. Хэдий бид хоёр сөргөлддөг ч байнгын хороон дарга учраас ажлын хэсэг очиж ажиллах үед Бортээг дээр ажиллаж байгаа компанийн бүх материалыг би үзсэн. Үзсэн учраас тэгэж хэлсэн. Шүүмжлээд байдаг хүмүүс нь хөзөр болгоод байгаа юм уу.
Таны хэлсэнтэй санал нэг байна. Хууль хяналтын байгууллага нь холбоогүй гэдгийг нь тогтоох ёстой. Надад, ажлын хэсгийн ахлагчийн хувьд ирсэн мэдээлэлд “Ийм мэдээлэл алга” гэж хэлсэн юм. Түүнээс би шүүхийн шийдвэрээс өмнө шийдвэр гаргадаг хүн би биш. Энэ талаар хууль хяналтын байгууллага яаралтай шалгаж, шийдвэр гаргах ёстой. Ярьдаг улс төрчид нь баримтаа гаргах хэрэгтэй.
Манай Тавантолгойн нүүрс хилээр гармагцаа боловсруулаад маш өндөр ашиг гаргаад цааш өгдөг. Гэтэл Бортээг дээр хилийн наана нүүрсээ боловсруулаад өртөг нэмье гэснийг төр яагаад дэмжихгүй байгаа юм. Д.Амарбаясгалан УИХ-ын дарга байх эсэх надад хамаагүйгээр, ярих боломж олдож байгаа учраас би ярилаа.
-Тавантолгойгоос газар тасдаад гадны компанид өгсөн асуудлаар Н.Учралд бичиг явуулсан нь шүүх дээр гацчихсан-

-Гэтэл та яагаад “Эрдэнэс Тавантолгой” дээр нүүрсний мафи үүсчихлээ гэдэг улс төрчдийн агуулга дээр ажлын хэсгийн ахлагчийн хувиар ажиллаагүй юм бэ?
-Би Тавантолгойгоос газар тасдаад гадны компанид өгчихсөн байна гэдэг асуудлаар ЗГХЭГ-ын дарга байхад нь Н.Учралд яаралтай шийд гэдэг бичиг явуулж байсан. Шүүх, хяналтын байгууллага дээр энэ асуудал яваад удаж байгаа. Нүүрсний мафи гэж ярих юм бол У.Хүрэлсүхийн Засгийн газар, АТГ хариулт өгөх ёстой.
-Та намын хуралдаа оролцож чадсан уу. Ардчилсан нам шинэ даргатай боллоо?
-Намын хуралд оролцож чадсангүй. Очвол хэвлэлийнхэн надаас асуух асуулт ихтэй тул хурлын үйл ажиллагааг өөр рүүгээ чиглүүлээд яахав гэж бодсон. Бас хувийн шалтгаан надад байсан болохоор оролцоогүй. Намын хурал болдгоороо л болсон. Би цаашид намын үйл ажиллагаандаа идэвхтэй оролцоно.
Аюултай дарангуйлагч бий болчихоод байхад АН-ын нөхдүүд маань онцгой анхаарах байх. Намайг хамгаалаач гэж би нэг ч хүнээс гуйхгүй. Би монголын ард түмний хамгаалалтад байгаа хүн. У.Хүрэлсүх өнөөдөр маш олон залуусыг бөлдөгдөөд, айлгаж ичээгээд явж байгаа. Над шиг ярьдаг нь алга. Энэ хүмүүсийн талаар АН хэрвээ У.Хүрэлсүхийн хармайнд орчихоогүй бол сонсгол хийж ярих ёстой. Гэхдээ би намдаа итгэж байна.
-Үндэслэлгүй шалтгаануудаар таныг шалгасан гэж та хэллээ. Хэрвээ тийм бол УИХ дахь АН-ын бүлэг яагаад уг асуудлаар АТГ-д намын гишүүнээ гүтгэгдэж байх вий дээ гэдэг үүднээс хандаагүй хэрэг вэ?
-Намын бүлэг маань намайг өмгөөлж мэдэгдэл хийж байсан. АН-ын жирийн гишүүд над руу маш их холбогдож байгаа. Ойрын хугацаанд намын даргатайгаа уулзана гэсэн бодол байна.
-АН-ын шинэ дарга улс төрийн манлайлал үзүүлж, сөрөг хүчний үүргээ дорвитой гүйцэтгэж чадна гэж та харж байна уу. Эсвэл МАН-ын Засгийн газарт дахин эвсэх гэж үзэх үү?
-Өмнөх Засгийн газартай хамтарна гэхэд би эсэргүүцэж санал өгсөн цөөхөн гишүүдийн нэг. Монголын ард түмэн биднийг сөрөг хүчин бол гэж сонгосон.
Сөрөг хүчин гэдэг дарангуйлал тогтоолгож болохгүй. Монголд өнөөдөр ухаантай царайтай сайд нараар дутаагүй. Монголд өнөөдөр хяналт хариуцлага дутаж байгаа. Намын бүлгийн ч юмуу шийдвэрийг мэдээж би өмнөөс нь гаргах эрхгүй. Намын гишүүний хувьд л байр сууриа илэрхийлж байгаа шүү.
-Танд холбогдоод буй хэргийг АТГ-ын гаргасан саналаар прокурор шалгаж, шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Хэрэв шүүхээр шийдвэрлэхээр бол таныг эгүүлэн татах асуудал хөндөгдөнө гэж харагдаж байна?
-Чуулган эхлэхээр намайг колони руу явуулахаар л байх шиг байна. Тэгэхээр мэдээж УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлнэ гэдэг асуудал хөврөх гэж байгаа бололтой. Үндсэн хууьд зааснаар “Улсын Их Хурлын гишүүн бол төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж заасан байдаг.
Ард түмнээс төрийн эрх барих байгууллагад сонгогдсон байхад хажуунаас нь АТГ, У.Хүрэлсүх хоёр энэ эрхийг булааж авах гэж байна гэсэн үг. УИХ-ын гишүүн гэдэг хэнээс ч айж эмээлгүй, нийт иргэдийн ашиг сонирхлын төлөө үзэл бодлоо илэрхийлэх ёстой. Гэтэл өнөөдөр Төрийн ордонд гишүүд дохио зангаагаар ярьж байна.
-Ямар шалтгаанаар?
-Тагнаж чагнах вий гэдэг айдастай болсон. Ард түмнээ бодож үг хэлэхээс илүү У.Хүрэлсүхийн уурыг хүргэчих вий гэж айж, үгээ бодож ярьж байгаа бол энэ дарангуйлал тогтож байгаагийн илрэл.
-Г.Зандашатарыг У.Хүрэлсүхийн Тамгын газрын дарга гэж хардаг-

-Энэ сэдэв рүү нэгэнт орсон учраас таниас асууя. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцроход ерөнхийлөгчийн нөлөөлөл байсан гэдэг утга таны ярианаас цухалзлаа?
-100 хувь. Ерөнхийлөгчийн уур хүрээд, та нар үүнийг огцруулахгүй бол ард түмэнтэйгээ нийлээд тэмцэнэ гэх дарамт үзүүлсэн шүү. Танай энэ хоёр даргыг би тэжээсэн гэж барьцаалсан. Энэ чинь аймшигтай зүйл. Ардчилал хөгжсөн оронд ийм зүйл байж болохгүй. Засгийн газрыг дургүйгээ хүрвэл унагаж, дураа хүрвэл босгоно гэдэг дарангуйлал байх ёсгүй. Би үүнийг эсэргүүцэж үг хэлсэн.
-Та ерөнхийлөгчийн сонгуульд хэд дэвшсэн. Ирэх ерөнхийлөгчийн сонгуульд танд дэвших амбиц бий хэвээрээ юу?
-Би Монгол Улсын ерөнхиийлөгч болж улсаа аврах юмсан гэж мөрөөддөг. Мөрөөдлөө нууж байгаагүй. Гэтэл өнөөдөр миний мөрөөдөл алсарч байх шиг байна. Магадгүй би ерөнхийлөгч болох юмсан гэдэг бодлоороо хяраад, өөрийгөө дараад хэвтчихсэн бол ийм аймхай, арчаагүй ерөнхийлөгчөөр яах вэ дээ. Би өнөөдөр залуусын хэлэхгүйг хэлчихснийхээ төлөө гишүүнээсээ татуулахдаа тулчихаад сууж байна. Яахав би мөрөөдлөө ярилаа. Надад төлөвлөгөө байдаг л гэж хэлье.
Уг нь УИХ төсөв баталж, төсвийн талаар шийдвэр гаргадаг. Аль сургуулийг барих вэ, ямар нефтийн үйлдвэр барих вэ гэдгийг шийддэг. Засгийн газар төсвийн талаар шийдвэр гаргадаггүй. Харин хэрэгжүүлдэг. Ерөнхийлөгч харин төсөвт оролцож, захиран зарцуулдаггүй. Зөвхөн хянадаг үүрэгтэй. Гэтэл өнөөдөр ерөнхийлөгч өөрөө хутгалдаад орчихсон. Ерөнхийлөгч өнөөдөр гадаад зах зээл дээр монгол компаниудаа гаргах ажил хийх ёстой.
Лукашенко Монголд ирчихээд уул уурхайн компаниууддаа өөрсдийн белазыг аваач гэж дотоодын компаниудаа дэмжиж ярьж байна. Ерөнхийлөгчийн ажил гэдэг зугаалдаг ажил биш. Монголын зах зээлийг нээх ёстой ажил. Би үүнийг л мөрөөддөг. Монголчуудаас өнөөдөр “Баялагтаа эзэн Монгол” гэж гуйж авчихаад энэ хууль хяналтын байгууллага, АТГ, ТӨК, энэ их мөнгийг ард түмэн өгсөн учраас ард түмэнд нь зориулах ёстой байтал баялгийн санг дээрэмдсэн хэдэн улсуудын хөл гар болчихоод энэ талаар ярьсан хүнийг нь шоронд хийх асуудал байж болохгүй. У.Хүрэлсүх бид хоёр хоёулаа бурхны өмнө очно. Надад үнэн байна. Түүнд АТГ байна.
-Шинэ Засгийн газар бүрдээд хоёр сар орчим болж боллоо. Та өмнөх Засгийн газрыг чамгүй шүүмжилсэн. Одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатарыг хэрхэн харж байна вэ?
-У.Хүрэлсүхийн Тамгын газрын дарга л гэж харж байна.
-Ярилцсанд баярлалаа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүрэлсүх үнэхээр дарангуйлагч маягтай болжээ, үнэн үг хэлсэн хүн бүрийг шоронд хийдэг бол ардчил�##� гэж юугаараа байх вэ
Bitgii SHAA
Gantulga ch gesen uuruu tsever hun bish baih. Buh yumaa bus#ad chiheed l uuruu gemgui yum shig yariad bn
Манай хууль хян�##�тын байгууллагууд улс төрийн захи�##�гаар ажиллаж байгаа нь ойлгомжтой, энэ бол аймшигтай
Ene hun ch gesen denduu hulsuur bichij bn, bi tuund itgehgui. Uls tur bol uls tur, huuliin asuudal bol huuli
Ард түмний төлөө дуугарч байгаа гэдэг нь үнэн байж магад, гэхдээ өөрөө бас ашиг сонирхлын зөрчилтэй биз дээ?
Yag unen helsen bn, manai uls udahgui shuudaar dargiinhaa durluur amidardag boloh n bn
Bi Gantulgiin taliig barij chadahgui, gehdee ATG iim maygaar zahialgat ajil hiigeed bgad itgel aldaad bn
Хүрэлсүхэд үнэхээр дургүй, гэхдээ энэ Ганбаатар ч бас олон юманд орооцолдсон, цэвэр биш санагддаг
Ene bol zugeer neg togloom bish shuu, mongol ulsiin irgediig ailgah bodlogo bolj bgaa ni haragdaj bn
Hudlaa l sain hun shig tsarailaad bn, deer ni bas uuriin ner deer bish tuslah, hamaatan dundaa company hiigeed yvchihsan bj bolno shdee
Манай улсын баялгийн тухай яриад байгаа нь зөв, гэхдээ үүнийг шантааж болгож ашиглах вий дээ
Gantulga bol huurhun unen zuiliig yaridag hun, tegeed ternees bolj odoo daragdaad bgaa yum bish uu?
Хэрэв үнэхээр хахууль авсан, хөрөнгө мөнгө угаасан юм бол шүүхээр шийдүүлэх ёстой. Үг хэлсэн гээд хамга�##�даг байж болохгүй
Hurelsuh odoo bur huliin baiguullagiig uuriinhuu huvid heregledeg bolchihson ym shig bn
Энэ хүн өөрийнхөө мөрөөдлийг яриад байгаа нь сайн, гэхдээ хэтэрхий өөрийгөө цэвэр харагдуулах гээд жүжиглээд байгаа юм биш үү?
Yagaad ene hergiig 5-6 udaa shalgaj bj dahij sergeed bgaa ni todorhoi asuudal bgaa gedgiig haruulj bn
Хэрэв түүний хэлж байгаа үнэн бол бид үнэхээр аймшигтай дарангуйллын эхлэл дээр байна
Uuriiguu buruu yum hiigeegui gej helj bgaa hun bur tednees bolj zuvhun horigdson bish. Ug ni bas uuruu asuudaltai baij bolno
Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших гэж байгаа болохоороо ингэж шоу хийж байгаа юм биш биз дээ?
Ene bol zugeer l uls turiin temtsel, negniigee unagaah gej hiij bgaa togloom. Harin ard tumnii amidral uurchlugdohgui l bn
поп хулгайч.
МНЛ улсын энэ арчаагүй улс төр угаасаа л боловсролгүй арчаагүй ард түмний СОНГОЛТ. 14тэрбумын гол гэмт хэрэгтэнг МАН дэвшүүлж ард түмэн дэмжсэн. Өөрийн толгойгүй АТГ арчаагүй ажиллагаагаа зогсоо. Луйварчдаа төгс ш�##�га. Хөөн хэлэлцэх хугацааг хүчингүй болгож ажлаа хий. Хуулиа өөрчлөхөд АНХААР. Эх орон ард түмний төлөө дуугарагчдыг бүү саатуул.
Хүүк нээрээ хиншүүгээс хүртэл айгаад арчаагүй пзда. 27 онд хэн ч байсан танай Занданшатарыг хусна шүү Хүүкээ
Хиншүү худ гар жүжиг