Нийгэм мэдээ

Ж.Ганхуяг сумандаа 5 га газарт монгол цагаан будаа ургуулж, хураан авч байна

Улаанбаатар хотоос 1550 км зайд орших Ховд аймгийн Булган сум. "Жимсний эх орон" гэж нэрлэгддэг энэ нутгийн ард иргэд Булган голоо түшиглэж, голчлон газар тариалан эрхэлдэг. Цар тахлаас хойш массын тариалалт руу шилжиж, зах зээлд өөрсдийн нэрийн жимс, хүнсний ногоо зэргийг өргөн хүрээнд нийлүүлэхээр зорьж тариалалт хийх айлууд нэмэгдээд буй.

Тэгвэл жимс, ногоо зэргээс гадна Булган суманд Ж.Ганхуяг цагаан будаа тариалж амжилттай ургуулжээ. Энэ жилийн хувьд 5а га газарт тариалсан бөгөөд будаагаа хурааж эхлээд байна. Ж.Ганхуяг ХААИС-ийг төгсөхөөс гадна БНХАУ-д энэ чиглэлээр мэргэшээд иржээ. Өмнө нь Баянхонгор аймагт туршилтаар 10 жил тариалсан ч газрын маргаан үүсэж, нутагтаа тариалах ажлыг эхлүүлсэн гэв. Тэрбээр 2011 оноос хойш өдийг хүртэл Монголын хөрсөнд тутарга нутагшуулан тариалахаар уйгагүй хөдөлмөрлөсний эцэст солонгос сортоос гадна өөрийн гэсэн сортыг бий болгож, нутагшуулж чадсан нь энэ юм.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button