СПОРТ
ДАШТ: Юүжи Нишида, Масахиро Секита нар энэ удаа "өнжинө"

Хоёр жилд нэг удаа болдог эрэгтэйчүүдийн волейболын ДАШТ маргааш эхэлнэ. Энэ удаа Филиппин улсын Манила хотод есдүгээр сарын 12-28-ны өдрүүдэд болох юм. Нийт 32 улсын баг тамирчид оролцоно. Ази тивийг төлөөлж
- Япон
- Филиппин
- Иран
- Катар
- БНХАУ
- БНСУ зэрэг зургаан улс оролцох бөгөөд Японы шигшээ баг спорт сонирхогчдын анхаарлыг татаж байна.
Тэд дэлхийн чансааны дөрөвдүгээрт бичигдэж, хамгийн сүүлд Үндэстнүүдийн лигт дөрөвдүгээр байрт шалгараад буй юм. Японы багийн үндсэн бүрэлдэхүүнд энэ удаа Юүжи Нишида, Масахиро Секита нар багтаагүй аж. Юүжи Нишида хувийн шалтгаанаар өнжиж буй бол холбон тоглогч Масахиро Секита хагалгаанд орсон тул талбайд гарах боломжгүй болжээ.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.