СПОРТ

ДАШТ: Японы шигшээ багийн ахлагч Маю Ишикава шилдэг довтлогчоор шалгарлаа

Эмэгтэйчүүдийн волейболын ДАШТ-ий алтан медалийн төлөөх тоглолт болж өндөрлөлөө. Алтан медалийн төлөө дэлхийн чансааны нэгдүгээрт бичигдэж буй Итали улсын баг Туркийн багтай тоглож, 3:2 гэсэн ээлжийн харьцаагаар хожлоо.

Ингэснээр тэд дэлхийн хошой аварга болж, төрийн дууллаа эгшиглүүлж байна. Харин Турк улсын баг мөнгөн медаль хүртэж, шинэ түүх бичлээ. Хүрэл медалийн төлөө Бразил болон Японы багууд тоглож Бразил улсын шигшээ баг хожсон. Ингэснээр Ази тивийн цор ганц төлөөлөл болж үлдсэн Япончууд энэ удаагийн ДАШТ-ий дөрөвдүгээр байрт шалгарсан юм. Нэмээд Японы шигшээ багийн ахлагч Maю Ишикава шилдэг довтлогчоор шалгарлаа.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Итали сайн баг,Бразилийн эмэгтэй тун мундаг ,олимпод зоолттой алтан медалийг авдаг ,яахав сая хүрэл хүртлээ .Польшийн 2 мундаг довтлогчхамгаалагч Туркийн Vargasiig хөдөлгөхгүй нам дардаг .Сербийн Боскович агуу гайхалтай

Холбоотой мэдээ

Back to top button