УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хулгайч сэтгэхүй

Төрийн өмчит компанид хулгай гаарсныг нэгэн даргын үг илтгэчихлээ.

"Цалин бага байна. Нэм. Тэгэхгүй бол хулгайлна шүү" гээд хэлээд сууж байна. Тодруулбал, Эрчим хүчний салбар дахь ТӨК-иудын нэгдэл болсон "Эрчист Монгол"-ын Гүйцэтгэх захирал Г.Амартүвшин "ТӨК-ийн захирлуудын цалинг 3 сая болгож бууруулна гэж попорч болохгүй. Захирлуудын цалинг 3 сая болговол хулгай дийлдэхгүй. Тэр ч бүү хэл 3 сая төгрөгөөр ажиллах шинжээч ч олдохгүй" хэмээсэн нь ийнхүү шүүмжлүүлээд байна.

Хулгайч сэтгэхүй гэж ойлгогдохоор. Өнөөдөр төрийн байгууллагын ч, хувийн хэвшлийн ч жирийн ажилтан залуучуудын гар дээрээ авч буй дундаж цалин 2-3 сая төгрөг. Баахан татварын дараах байдлаар шүү. Ийм цалингаар монголд нэг сар амьдардаг гээд бодохоор ямар вэ. Зарим дарга нарт бол төсөөлөгдөх ч үгүй байх. Жишээ нь, Г.Амартүвшин даргад сарын 3 саяын цалин гэдэг байж боломжгүй асуудал бололтой.

ДНБ-н 74% төрийн өмчит компаниуд эзэлж байгаа нь төр данхар, хувийн хэвшлийн орон зай хумигдмал байгаагийн илэрхийлэл.

Ийм байсаар байтал авлигад автуулахгүй гэж шүүгчдийнхээ цалинг нь нэмдэг шиг, хулгай хийлгэхгүй гээд төрийн өмчит компаниудынхаа захирлуудын цалинг тэнгэрт тулгах юм уу.

Уг нь төр нь төрийн өмчит компаниудаа цөөлнө, хулгай луйврийг цэгцэлнэ, олон даргыг цомхотгоно гэж ярьж байгаа ч одоогоор ажил хэрэг болгосон зүйл алга.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

3сая бол ч одоо бол инээдтэй тоо л доо. Бус-ны жолооч, Цэвэрлэгчээс доош ц�##�ин. Барилгын ажил ( дотоод зас�##� ) хийдэг хүнд бол 3 сая бол дороо л олдог мөнгө болсон ш дээ. Өөрсдийнхөө төлөө тэмцэж чаддаггүй Багш, Эмч нарт бол их мөнгө шүү. Х�##�туур болон Хүргэлт хийгээд энэ мөнгөнөөс ихийг олдог. Манайхан з�##�хуу эргүү болохоороо мөнгө олж чадахгүй бгаам.

Зочин 7
Зочин 7

Энэ Амартүвшин гээч Хөгжлийн банкийг тоносон з�##�ьт этгээд, хулгайчийг одоо �######�уулаач ээ. Одоо хурдан огцоруул.

Зочин
Зочин

энэ өөрөө хулгайлагч

Зочинолдо
Зочинолдо

баячууд чинь жирийн мань мэтээс нилээн доогуур ухамсартай бодьг�##� байдаг юм бншд хахах

Холбоотой мэдээ

Back to top button