Израил агаарын цохилтоороо барьцааны хүмүүсийг суллах бололцоог алсан гэж Катар мэдэгдлээ

Мягмар гарагт /2025.09.09/ Израилын зэвсэгт хүчин Катар дахь Хамас бүлгийн удирдлагыг онилсон цохилт өгсөн юм. Израилын нэгэн ахлах албан тушаалтан “CNN” агентлагт хэлэхдээ онилсон хүмүүсийн нэг нь Хамасын ахлах хэлэлцээч Халил Аль Хаяяа байсан гэжээ.
Тэгвэл Катарын Ерөнхий сайд Мохаммед бин Абдулраман бин Жассим аль Тани Израил агаарын цохилт өгснөөрөө Газын зурвас дахь барьцааны хүмүүсийг суллах бололцоог хөнөөлөө хэмээсэн байна. Тэрбээр “CNN” агентлагтай лхагва гарагт /2025.09.10/ ярилцахдаа Катарын нийслэл Дохад өгсөн тус цохилтыг төрийн терроризм хэмээн шүүмжилжээ. Израилын цохилтын улмаас Хамас бүлгийн удирдлагын зургаан албан тушаалтан амь үрэгдсэн байна. Тэдгээр албан тушаалтнууд АНУ болон Персийн булангийн орнууд зуучилсан хэлэлээнд оролцож байсан юм.
Аль Тани Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн талаар ярихдаа түүнийг шүүхийн өмнө зогсоох хэрэгтэй гэжээ. Харин Нетаньяху мэдэгдэл хийхдээ Катар террористуудыг орогнуулж байгаа хэмээн буруутгаж, ирээдүйд дахин цохилт өгөх эрх нь байгаа хэмээсэн байна.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.