З.Нарантуяа хамт ажилладаг хүргэнээ Хөгжлийн банкны шугамаар гадагш магистрын тэтгэлэгт холбож, НДШ-ийг нь байгууллагаас төлүүлж байна

З.Нарантуяа Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар 2024 оны арваннэгдүгээр сараас хойш ажиллаж байна.
Тэрбээр Б.Дөлгөөн-Эрдэнэ, Б.Энхдөлгөөн гэж хоёр охинтой. Тэгвэл том охины нь нөхөр буюу хүргэн Батбаатарын Цолмон нь түүнийг ирэхээс өмнө Хөгжлийн банканд ажиллаж байсан аж.
2022 онд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны удирдлагуудад хариуцлага тооцох чиглэл өгч байсан. Үүний дараа 15 хүн үндэслэлгүйгээр ажлаас халагдсан талаар хэвлэлд мэдээлж байв. Тэр үед Б.Цолмон нь Тайлан, бүртгэлийн хэлтсийн захирал гэсэн албан тушаалтайгаар энэ 15 нэр дунд багтаж явжээ.
Батбаатарын Цолмон хэзээнээс хойш, ямар албан тушаал эрхлэн Хөгжлийн банканд ажилласан талаарх мэдээллийг АТГ-ын ХОМ-ээс харах боломжтой. Гэвч ХОМ-д байхгүй, Батхуягийн Цолмон гэж хүний мэдүүлэг л нээлттэй байна.
З.Нарантуяа хүргэнээ Хөгжлийн банкны шугамаар БНХАУ-д хоёр жил суралцуулах, цалингүй чөлөө олгох тушаал баталжээ
Тэгвэл, Б.Цолмон бараг нэг жилийн турш хадам ээжийнхээ удирдлага дор Хөгжлийн банканд ажиллаад саяхан БНХАУ-д магистрын зэрэг хамгаална гэдгээр хоёр жилийн чөлөө авчээ.
Ингэхдээ Төслийн санхүүжилтийн газрын Экспорт, импортын санхүүжилтийн хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байж. Ингээд Бээжингийн их сургуульд Бизнесийн удирдлагын чиглэлээр магистрын хөтөлбөрт суралцах болсон.
Харин Хөгжлийн банкны шугамаар сургалтын төлбөрийг нь гаргасан байж болзошгүй аж.
Тухайлбал, Б.Цолмонг “Магистрын хөтөлбөрт суралцуулах”, “Сургалтын чөлөө олгох” тухай Гүйцэтгэх захирал З.Нарантуяагийн 2025.08.25-ны өдрийн тушаал гарсан нь анхаарал татна.
Уг тушаалд түүний БНХАУ руу суралцахаар явж буйг “БНХАУ-ын Хөгжлийн банк, Монгол Улсын Хөгжлийн банк хоорондын хамтын ажиллагааны хүрээнд...” гэж тодорхойлсон байгаа юм.
Ингээд наймдугаар сарын 27-ноос хойш хоёр жилийн цалингүй чөлөө олгосон. Чөлөөтэй байх хугацаанд НДШ-ийг тооцож төлнө, ээлжийн амралтын ба холбогдох тооцоог хийнэ гэж тушаажээ.
Мөн наймдугаар сарын 20-25-ны таван өдөрт цалинтай чөлөө олгох тушаалыг ч З.Нарантуяа гаргасан аж.
Хөгжлийн банк: Ийм сургалтын хөтөлбөр бий, удахгүй мэдээллээ байршуулна
Хөгжлийн банкны албан сайтад БНХАУ-ын Хөгжлийн банктай хамтын ажиллагааны хүрээнд ажилчдаа тус улсын их сургуульд сургадаг, ийм тэтгэлэгт хөтөлбөр байдаг эсэх талаарх мэдээлэл алга.
Харин олон нийттэй харилцах мэргэжилтнээс нь утастаж тодруулбал, “Ийм жишиг бий. Олон нийтэд нээлттэй байх үүднээс бид тун удахгүй энэ хөтөлбөрийн журам, холбогдох мэдээллийг сайтдаа ил тавина” гэж хэллээ.
Хадам ээж нь Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа нөхцөлд, Б.Цолмон Бээжингийн их сургуульд НДШ-ээ төлүүлэнгээ суралцах боломж олж авсан нь мэдээж анхаарал татахаас аргагүй. Хэрэв энэ Хөгжлийн банканд байдаг жишиг бол, дотоод сонгон шалгаруулалтаа хэрхэн хийдэг вэ, Б.Цолмон үүнд тэнцсэн үү, ер нь сонгон шалгаруулалт зохион байгуулсан уу гэдэг ч шалгах ёстой асуудал.
З.Нарантуяагийн байгуулсан компанид Б.Цолмон эхнэрийн хамт хувь эзэмшдэг
Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал З.Нарантуяагийн хувьд УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн хүү Ө.Үнэнбүрэнгийн хамт “Эн би ди эн” ХХК-ийг эзэмшиж байсан.
Харин тус компанийн бүртгэлд том охин Б.Дөлгөөн-Эрдэнэ нь Гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй бол хувьцаа эзэмшигчдийнх нь дотор Б.Цолмон бас байна.
Б.Цолмон, Б.Дөлгөөн-Эрдэнэ хоёр нь 2022 онд тус компанийн эцсийн өмчлөгчөөр бүртгэгдсэн тухай мэдээлэл opendatalab.mn-д байгаа юм. Харин З.Нарантуяа өөрөө нэрээ хасуулжээ.
Б.Цолмон үүнээс гадна “Аюурвед энх”, “Аутоматик эл эс ти эс” гэж хоёр компани эзэмшиж байна.
Хуульд зааснаар З.Нарантуяа, Б.Цолмон нар нь хамаарал бүхий этгээдүүд
“Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуульд зааснаар,
- “Хамаарал бүхий этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг
- “Нэгдмэл сонирхолтой этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг хэлнэ гэж тодорхойлжээ.
Тэгэхээр Б.Цолмонгийн эхнэрийн эх гэдгээр З.Нарантуяатай хамаарал бүхий этгээд болно.
Хэдийгээр З.Нарантуяа нэрээ хасуулсан ч нэг компанид хувь эзэмшиж байснаараа, охинтой нь хамт өдгөө бас хувь эзэмшиж буйгаараа ч нэгдмэл сонирхолтой этгээд байх боломжтой байна.
Дээр тайлбарласанчлан З.Нарантуяа ирээд Б.Цолмонг бол томилоогүй. Өмнө нь Хөгжлийн банканд ажиллаж байсан.
Харин одоо ноднингийн арваннэгдүгээр сараас хойш хамт ажиллаад, Хөгжлийн банкны шугамаар БНХАУ руу сургаж, хоёр жилийн хугацаанд НДШ-ийг нь төлүүлж байж болзошгүй нөхцөл байдал ийнхүү харагдаж байгаа юм. Сургалтын зардлын санхүүжилт БНХАУ талаас гардаг байх магадлал бий. Нөгөө талаас энэ хөтөлбөр бас сар бүрийн 3.5 сая төгрөгийн тэтгэлэгтэй юм байна.
Эдгээрийг Хөгжлийн банкны олон нийттэй харилцах мэргэжилтнээс тодруулж чадсангүй.
Гол нь, сонгон шалгаруулалтгүйгээр Б.Цолмон сонгогдож явсан бол бүр ч ярвигтай асуудал болох юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яг хадам ээжийн шугамаар сург�##�т явуулж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна
Ямар сонгон ш�##�гаруул�##�тгүйгээр өөрийн хүргэнийг оруулж байгаа нь маш ноцтой
Хөгжлийн банканд ингэж хамаатан саднаа оруулж байдаг нь хамгийн том асууд�##�
Narantuya naizuudiin huuhduudee zahiral bologodog gej yrigdana lee
Арай л юмаа худлаа дур эсгэсэн
Uchigdur hurtel ene tetgeleg gej medeelel baihgui bsn, odoo bol sudden garj irj bn
Banknii undsen zorilgo hugjliin tuluu bish, ger buliin biznes boljee
Ажил хийдэг чадварлаг з�##�уус нь х�##�агдаж, зөвхөн “хамаар�##� бүхий” нөхдүүд үлддэг гаж тогтолцоо
За зэс,гууль ньцухуйж эхлэв бна. Жол ,жол гээд нэг их шударга хүн. Адилдаа адил,годилдоо годил дуракууд тэгнээ.
Гайгүй дүр үү гэсэн бас л өлөн хулгайчуудын нэг гэж
Zasgaas huusiin bol alban tushaal awsan AN-n hulgaichdiig ch hurdan huumuur bainaa, idej uuhiin ordond tursun yum shig l awirlaj bn
Högjliin bank ni huuli bus ajil hiigeed baih ym shig haragdaj bn
Ene bol ashig sonirhliin zurchliin tod jishee, ATG odor odort n shalgah heregtei
Narantuyaa, Odontuyaagiin huu, ohiduudiin damjin kompanuud bugd niilj bgaa n todorhoi
Монголын хөгжил гэж яриад байгаа нөхөд үнэндээ өөрийн хамаатан садны хөгжил дээр л төвлөрчээ
Албан туша�##�аа урвуулан ашигласан бна.
Ard tumnii munguur ur huuhedee gadad surgadag n hudlaa bish uu
Ene programm geed bgaa zuil n yaagaad public website deer alga bgaa ym
Энэ бол 2 улсын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хийдэг зүйл. Чи хувиараа бие даан Хятадад сурах бол энэ төсөл чамд огт хамаагүй, хамрагдах хүрээ бүх зүйл огт хамаагүй. хувиараа явах хүмүүс нь олон нийтэд нээлттэй Хятадын их сургуулиудын гаргасан мэдээллээр л явна.
Hurgenee nuutsaar yvuulsan bolood baihgui bain
Narantuyaa udirdlaga bolsonoos hoish bank uuruu geree shig boljee
Zurchliin undes bol niitiin albanii etgeed huuliin todorhoilolt deer il tod bgaa
Эцсийн дүндээ НДШ хүртэл татвар төлөгчөөр да�##�гаад сургана гэдэг бол хууль бус давуу т�##�
ATG ajlaa hiigeesei, davuu baidal olgoson uuldel
худлаа шударга царайлдаг том яриатай жижиг авгай
uneheer tiim bol turd bga er em darga nar odo bolimor yuma tamine
ХӨГЖЛИЙН БАНКАА ТАТАН БУУЛГА, УЛС ТӨРЧДИЙН ӨӨРСДИЙН ХУВИЙН ЭРХ АШИГТ ЗОРИУЛСАН БАНК БОЛЖЭЭ. ХЭН Ч ОЧСОН АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ ГАРГАХ ЮМ. ОДОО ХАМАГ НАЙЗ НӨХӨД, ХУУЧИН БАНКИНД ХАМТ АЖИЛЛАЖ БАЙСАН ХҮМҮҮС, СОНГУУЛЬД ТУСАЛСАН ХҮМҮҮС, ХАМААТАН САДНЫ АЖЛЫН БАЙР БОЛООД ДУУСАХ ШИНЖТЭЙ. УЛС ТӨРЧДӨД ИТГЭЖ БОЛОХГҮЙ .., ТЭД ӨӨРСДИЙН ЭРХ АШГИЙГ ТЭРГҮҮН ЭГНЭЭНД ТАВИНА...СЭЖГИЙН ЮМААА
ИНГЭЭД Л АН- ЫН НЭРИЙГ ГУТААГААД ЭХЭЛДЭГ ЮМ. ХҮРГЭН ШҮҮ ЮМ НЬ Ч ӨӨРИЙНХӨӨ МӨНЧГӨРӨӨ АЖИЛЛУУЛААД АРДЫН ХҮҮХДҮҮД ШИГ МЭДЛЭГЭЭ УРАЛДУУЛААД СУРЧ БОЛОХГҮЙ ОЛГОЙ ТОЛГОЙТОЙ ЮМ БИШ ҮҮ. ТАТВАРЫН МӨНГӨӨР ТАНСАГЛААД ЭХЭЛЖЭЭ НААД АВГАЙ ЧИНЬ. АЛБАН ТУШААЛД ШУНААД БАЙСНЫ ГОР ГАРЧ ЭХЭЛЛЭЭ. ҮТЭР ТҮРГЭН �######�УУЛ. БҮХ ЮМ ШИЛЭН БОЛСОН ГЭДГИЙГ ӨСӨХИЙН ӨЛӨН ХҮМҮҮС ОЙЛГООГҮЙ БОЛТОЙ.
Пязда юм аа хаа газрын өсөхийн өлөн новшнууд боломжит юм юу ба бүгдийг цуслах юм. Үхэж д�##�д ороосой
Танил т�##�аа харж санхүүгийн бус япон хэлний багшийг хүртэл хүчээр банкинд авдаг.Сошилд магт лайк дар гэж ажилчид аа дарамт�##�даг сураг байсан .Төр түмэн нүдтэй ш дээ.!!!
Чичрээд хашхичаад уйлаад бсан ингэж л домөоотно дөө монгод дарга гндэг зан бүүөар 1 идээшчжээ энд неп�##�ьдв�##� таарна
Яасан ч өлөн гөлөгнүүд байдаг юм бэ дээ!! Урд насандаа өлсөж үхсэн хүний сүнс байдаг юм уу? Хаашаа юм!! Хусах л шанс гарв�##� хусчих гээд гар нь татсан өлөн өтнүүд юм!! Түй чёрт!! Эрлэгийн элч байдаг гээ биз дээ! Энэ идээчин уугаачдыг үтэр түргэн авч явахгүй бол улс орон хөгжихгүй ард иргэд нь нүдэн б�##�ай чихэн дүлий цаг хугацаа өнгөрсөөр.....!!
ХҮРГЭН ӨӨРИЙНХӨӨ ХҮЧЭЭР АМЬДРААЧЭЭ, эр хүн хадамаа хөхөж амьдрах гутамшиг шөө
Tsagdaa prokuror bugd MAN-d ajilladag bolohoor shalgahgui unguruh baihdaa
Сург�##�тын нэрээр бас нэг шантааж хийж мөнгө угааж байгаа юм биш үү
Ene niit banknii ner hundiig unagaj bn, hugjliin bank ug n huuliin daguu TÖR-iin hamgiin tom sanhüügiin bagaj
Oyutnii tetgeleg gesen nerendee itguulj ard tumnii tatvaraar damjuulj surgaad bn
Narantuyaa ohiniih ni ner deer company, hurgenee bas ajild oruulchihsan ni huuli bus
Heden jil Hugjliin bank zasgiin gazar, MAN-iin “cash cow” bolj bn daa
Гайгүй гэж бодсон бас л олиггүй авгай бна �######�уулах хэрэгтэй манан бидэнд хэрэггүй ээ 35 жил хуурлаа
ИНГЭЭД ИРЭХЭЭРЭЭ Л БОЛХОО БАЙЖ ЭХЛЭЖ БАЙГАА ЮМ ДАА.
ХЭРЭГТ ОРХООС НЬ ӨМНӨ БАНКАА САЛГАЖ АВСАН НЬ ДЭЭР ДЭЭ.
ӨНГӨРСӨН СОНГУУЛИАР СОНГОСОНГҮЙ ГЭЭД УХААН АЛДААД БАЙСАН. НӨХӨР НЬ МАН-Н ГЭСЭН БАЙХ.
hulgaich avgai l yum bna sh tee
Энэ бузрын шун�##�ууд үхэж д�##�д орлог нь шудрага юмдааа бурханч зөв юм хииж хулгааа авилг�##� луйврааар нам дагаж харгатлааа баяждаг өлөнгүүд ял гэж бараг авахгүй
Өөр томчуудын �######�ийг ухаач
Бүгдийг нь ш�##�гаад бүх төлбөрийг нь нөхөн төлүүлж иргэдэд төлсөн гэдгийг нь тайлагнав�##� жинхэнэ үр дүнтэй болно.
Үнэн бол хурдан төлүүл.
Хөөх эд нар чинь ямар айж ичдэггүй юм болоо.АТГ.ээс ш�##�гахаар асууд�##� бна ш�##�гуулъя.
МАНАН гийн хулгайчууд энэ а.тушө�##�д очсон л бол заав�##� идэж ууна хулгай луйвар хийнэ.
энэ нарантуяа авгай яар�##�тай ажлаас чөлөөлж ш�##�гах хэрэгтэй.
Ингэж л тонож шамшдаг хулгайч нар ш дээ
Хажуугаар нь улсын мөнгө хадам ээжтэйгээ хамтарч идэж бна ямар их шун�##� вэ
Сурж л бна л биз дэ ажилж л бна л биз дэ нэг нь ч гэсэн сайн сайхан явж л байг л дэ та нар зүгээр л дэмий атаархаж суухаар өөрсдийгөө л хичээ мэдүү та нарыг бас ингэхийг хэн байгээ гээв өөрснөө бас хичээгээд нэртэй хүний зүстэй хүргэн бэрүүд болчиж болий шд тэгээл сураач дэ хэн саад болсын бэ та нарт, ингэхэд хүн гэдэг амьтан сурч боловсорч бж л сайн явдаг бга шүү эрдэмтэй нь эрдэм номоороо чад�##�тай хүчтэй нь хүч чадлаараа л амьдарч ажилдаг бга шүү ард түмэн минь эрт зөнөөд буруу бодоод явдымуудаа энчодоо та нар атаархаж энд марзагнаж суухаар эртхэн үс зүсээн гоёлоод сайн айл хайж хүргэн бэрүүд болохдоон шамдана бгаа да. Энэ дэлхийдээ 8.5 тэрбумуулаа эвтэй амьдарчиж чадкү л бна уу. Бу�####�д саад бололгүй өөрийгөө хичээ л гэж сайхан үг бдаг шд.
үнэн, тэгээд ч энэ бол жирийн �##�бан хаагчдад зориулсан хөтөлбөр. дарга нар оролцох боломжгүй, цаанаасаа төрийн а лбанд ажилладаг тийм тийм мэргэжлийн гээд заачихдаг. Жирийн а лбан хаагчдад үнэхээр сайхан боломж.
Дуугай шударга царайлсан з�##�ьжин л эмэгтэй гэж ойр тойрныхон нь ярьдаг нь үнэн л юм.