ЭРҮҮЛ МЭНД

Хуулийн төсөл: Сурагчдад донтолт, сэтгэц, бэлгийн болон нөхөн үржихүйн сургалт тогтмол орно

Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан "Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах" хуулийн төслийг санаачилж, боловсруулж дуусжээ. Тиймээс намрын чуулганаар өргөн барих энэ хуулийн төсөлд багтсан онцлох зарим заалтыг хүргэж байна.

6 дугаар зүйл. Суралцагчийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих төлөвлөгөө

6.1. Суралцагчийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үйл ажиллагааны 4 жилийн төлөвлөгөөг эрүүл мэндийн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран баталж, хэрэгжилтийг зохион байгуулна.

6.2. Боловсролын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд нь суралцагчийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг дараагийн хичээлийн жил эхлэхээс өмнө жил бүр цахим хэлбэрээр байршуулж, олон нийт болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөлд тайлагнана.

6.3. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл нь сургуулийн орчинд суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахтай холбоотой зөвлөмжийг энэ хуулийн 6.2-т заасан тайланг хүлээн авсанаас хойш 30 хоногийн дотор эрүүл мэндийн болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

7 дугаар зүйл. Суралцагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хангах

7.1. Сургууль нь эрүүл мэндийн байгууллагатай хамтран суралцагчийн эрүүл мэндийн хэрэгцээнд тулгуурласан анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.

7.2. Сургууль нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай эрүүл мэндийн тоног, төхөөрөмжөөр тохижуулсан эрүүл мэндийн өрөөтэй байна.

7.3. Сургуулийн захирал нь эрүүл мэнд өрөөний стандартын шаардлагыг хангаж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай тоног, төхөөрөмжийн ашиглалтад тогтмол хяналт тавьж, хэвийн ажиллагааг хангах үүрэгтэй.

7.4. Сургууль нь сургалтын болон яаралтай үед ашиглах зөөврийн автомат зүрхний сэдээгчтэй байна.

8 дугаар зүйл. Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ

8.1. Сургуулийн захирал нь суралцагчийн ээлжит эрүүл мэндийн үзлэг, шинжилгээг хичээлийн шинэ жил эхэлснээс хойш 3 сарын дотор сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон тухайн шатны Засаг даргатай хамтран жил бүр зохион байгуулна.

8.2. Эмнэлгийн байгууллагад хийгдэхээс бусад эрүүл мэндийн үзлэг, шинжилгээг эрүүл ахуйн шаардлага хангасан, суралцагчдын эмзэг мэдээлэл задрахаас хангалттай сэргийлсэн сургуулийн орчинд хийж болох бөгөөд бусад тохиолдолд эмнэлгийн байгууллагад зохион байгуулна.

8.3. Суралцагчийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ нь ерөнхий болон тусгай үзлэг, шинжилгээнээс бүрдэх бөгөөд тусгай үзлэг, шинжилгээний төрөл, хамрагдах нас, хүйсийн ангилал болон тусгай үзлэг, шинжилгээнд орох давтамж, хийх аргачлал, үйл ажиллагааг тайлагнах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

8.4. Эрүүл мэндийн ерөнхий үзлэг, шинжилгээнд бие бялдрын үнэлгээ, хараа, сонсгол, шүдний үзлэг, шинжилгээ багтах бөгөөд нэгээс арван хоёрдугаар ангийн нийт суралцагчдад жил бүр зохион байгуулна.

8.5. Энэ хуулийн 8.3-т заасан үзлэг, шинжилгээнээс гадна дор дурдсан ангийн суралцагчдад дараах тусгай үзлэг, шинжилгээг заавал хийнэ:

8.5.1. нэгдүгээр ангийн суралцагчид зүрхний цахилгаан бичлэг болон зүрх судасны тогтолцооны үзлэг, шинжилгээ;

8.5.2. долдугаар ангийн суралцагчид амьсгалын эрхтэн тогтолцооны үзлэг, шинжилгээ;

8.5.3. аравдугаар ангийн суралцагчид хеликобактер, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, сэтгэцийн эрүүл мэнд, шээс, бэлгийн тогтолцооны үзлэг, шинжилгээ.

8.6. Суралцагч нь сайн дурын үндсэн дээр Эрүүл мэндийн тухай хуулийн 8.5-т заасан журмын дагуу эрт илрүүлэг, оношилгоонд хамрагдсан тохиолдолд эцэг, эх, асран хамгаалагчийн хүсэлтийг үндэслэн энэ хуулийн 8.1-т заасан суралцагчдын эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдахгүй байж болно.

8.7. Сургууль нь 8.1-т заасан үзлэг, шинжилгээг зохион байгуулахаас нэг сарын өмнө суралцагчийн эцэг, эх, асран хамгаалагчид шинжилгээний төрөл, хийх аргачлалын талаарх мэдээллийг бичгээр эсхүл цахимаар мэдэгдэнэ.

8.8. Суралцагч, түүний эцэг, эх, асран хамгаалагч нь Боловсролын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10-т заасныг үндэслэн үзлэг, шинжилгээнд хамрагдахаас татгалзсан тохиолдолд тухайн үзлэг, шинжилгээ зохион байгуулагдахаас 7 хоногийн өмнө татгалзлаа бичгээр эсхүл цахимаар сургуульд мэдэгдэнэ.

8.9. Энэ хуулийн 8.1-т заасан үзлэг, шинжилгээг зохион байгуулагч нь сургуулийн эмч, эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн суралцагчийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үр дүнг хүлээн авч, суралцагчийн эрүүл мэндийн хяналт, тандалтын цахим бүртгэлийн санд тусгана.

8.10. Сургуулийн захирал нь үзлэг, шинжилгээнд хамрагдсан суралцагчдын эрүүл мэндийн нэгдсэн тайланд үндэслэн суралцагчийн эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах хариу арга хэмжээний төлөвлөгөөг сум, дүүргийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран боловсруулж, хэрэгжүүлэх үүрэгтэй.

8.14. Сургуулийн захирал нь шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 8.10-т заасан төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор холбогдох эрүүл мэндийн байгууллагаас шууд дэмжлэг, тусламж авах эрхтэй. Эдгээр байгууллагууд нь шаардлагатай тусламжийг нэн даруй үзүүлж, суралцагчдын эрүүл мэндийг хамгаалахад хамтран ажиллах үүрэгтэй.

12 дугаар зүйл. Суралцагчийн сэтгэцийн эрүүл мэнд

12.1. Сургуулийн сэтгэл зүйч нь Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т зааснаас гадна суралцагчийн насны ангилалд тохирсон сэтгэл зүйн үйлчилгээг үзүүлнэ.

12.2. Суралцагч нь ажлын цагаар биечлэн, утсаар, цахим хэлбэрээр сэтгэл зүйчээс зөвлөгөө авч болно.

12.3. Сэтгэл зүйч нь сэтгэл зүйн зөвлөгөөтэй холбогдох мэдээллийн нууцлалыг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасны дагуу хадгална.

12.4. Сэтгэл зүйн зөвлөгөөний явцад суралцагч нь гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болсон байж болзошгүй нөхцөл байдал илэрвэл, Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан арга хэмжээг нэн даруй авна.

12.5. Сургуулийн захирал нь суралцагчийн хувийн мэдээлэл задрахаас сэргийлсэн, шаардлага хангасан сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөө, орчныг бүрдүүлж өгөх үүрэгтэй.

12.6. Сэтгэл зүйч нь жил бүр асуумж болон ажиглалтын аргаар нийт суралцагчдаас сургуулийн орчинд тайван суралцахад тулгамдаж буй асуудал, дутагдлын талаар судалгаа авна.

12.7. Сэтгэл зүйч нь энэ хуулийн 12.6-д заасан судалгааны үр дүнг сургуулийн захиралд хүргүүлнэ.

12.8. Судалгааны үр дүнд үндэслэн сургуулийн захирал нь тухайн асуудлыг шийдвэрлэх бодлого, төлөвлөгөө боловсруулж нэг жилийн дотор асуудал, дутагдлыг бууруулах, арилгах үүрэгтэй бөгөөд тийнхүү бууруулсан, арилгасан тухай тайланг хичээлийн жил дуусахаас өмнө сум, дүүргийн боловсролын асуудал эрхэлсэн байгууллагад тайлагнана.

13 дугаар зүйл. Суралцагчийн эрүүл мэндийн боловсрол

13.1. Боловсролын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн захиргааны байгууллагууд нь эрүүл өсөлт хөгжил, халдварт өвчин, халдварт бус өвчин, донтолт, осол гэмтэл, хүчирхийлэл, сэтгэц, бэлгийн болон нөхөн үржихүй, эрүүл ахуйн гар угаах, шүд угаах, хог хаягдлын менежмент, ариун цэврийн өрөөг зохистой ашиглах гэх мэт амьдрах ухааны ур чадваруудыг багтаасан сургалт, сурталчилгааны арга хэмжээг тогтмол зохион байгуулна.

15 дугаар зүйл. Сургуулийн орчноос шалтгаалсан осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө

19 дүгээр зүйл. Сургуулийн орчинд тавигдах шаардлага

Сургуулийн барилга, байгууламж, эзэмшил газар нь холбогдох барилгын норм, стандартад заасан шаардлагыг хангасан байхаас гадна дараах шаардлагыг хангасан байна

  • нарны тусгал, агаарын урсгал сайтай байх;
  • хүний биед сөргөөр нөлөөлөх агаар дуслын замаар дамжих бодис ашигладаг үйл ажиллагаанаас мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд заасан хэмжээнээс багагүй хэмжээнд зайтай байх;
  • орчин тойрондоо аюул учруулж болзошгүй барилга, байгууламжаас мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд заасан хэмжээнээс багагүй хэмжээнд зайтай байх;
  • байгалийн гамшгийн эрсдэл учирч болзошгүй газраас мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд заасан хэмжээнээс багагүй хэмжээнд зайтай байх;
  • сургуулийн барилга, байгууламжаас гарах хаалга нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний идэвх өндөр газартай залгаа байж болохгүй;
  • сургуулийн барилга, байгууламж нь тогтмол дуу чимээний бохирдолтой бүсэд байж болохгүй;
  • сургуулийн барилга, байгууламж нь нарийн тоосжилт өндөртэй бүсэд байж болохгүй.

23 дугаар зүйл. Сургуулийн орчны болон хүнсний эрүүл ахуй

  • Сургуулийн захирал нь сургуулийн орчны эрүүл ахуй болон хүнсний эрүүл ахуй нь холбогдох стандартыг хангаж буй эсэхтэй холбогдуулан жилд хоёроос доошгүй удаа хяналт, шалгалтыг зохион байгуулах бөгөөд үр дүнг тэмдэглэн сургуулийн зөвлөлд тайлагнана
  • Энэ хуулийн 23.1-д заасан эрүүл ахуйн хяналт, шалгалтыг зохион байгуулахдаа сургуулийн зөвлөлийн эцэг эхийн төлөөллийг оролцуулна
  • Энэ хуулийн 23.1-т заасан хяналт, шалгалтыг явуулахдаа эрүүл ахуй болон хүнсний эрүүл ахуй хариуцсан эрх бүхий байгууллагатай хамтран ажиллана
  • Энэ хуулийн 23.1-т заасан хяналт, шалгалтын үр дүн нь сургуулийн орчны эрүүл ахуйн стандартад нийцээгүй бол, сургуулийн захирал нэн даруй шаардлагатай арга хэмжээ авч, сургуулийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг сайжруулах арга хэмжээг зохион байгуулна
  • Сургуулийн захирал нь энэ хуулийн 23.4-т заасан үр дүн болон авсан арга хэмжээний талаар сургуулийн зөвлөлд танилцуулна


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүүхдийн эрүүл мэнд ёс зүй харьцаа хандлагад анхаарах цаг өнгөрөөд олон жил болсон маш зөв сэдэв хөндөгдөж байна.

Зочин
Зочин

МААШ ЗӨВ ШҮҮ СУРАГЧДАД АРХИ ТАМХИ МАНСУУРУУЛАГЧ БОДИСЫН ХОРУУ ЧАНАР БОЛОН АЙМШИГТ ДАГАВАРЫГ САЙН ТАНИУЛАХ НЬ ЗӨВ ШҮҮ.ЯЛАНГУЯА БЭЛГИЙН БОЛОВСРОЛ МАШ ЧУХАЛ ХАЙР ДУРЛАЛ ШОХООРХОЛ ХОЁРОО ЯЛГАХГҮЙ ДУР Ч ТАВЬЖ МЭДЭХГҮЙ САХИЛГАГҮЙ БАНДИ НАР ХАТГАЖ ЁВРООД ХЭЭЛТҮҮЛЧИХЭЖ БАЙНА.ЭНЭ БУРУУ СЕКСИЙГ ОДОО ҮЕД ЖААХАН ОХИД ХӨВГҮҮД МАШ ИХЭЭР СОНИРХОЖ БАЙНА.ХӨВГҮҮДИЙН БООВ БАЙНГА БОСООТОЙ ОХИДЫН АЛНААС ТОСОРХОГ ШИНГЭН БАЙНГА ГАРААСТАЙ.ЭНЭ Л МАШ БУРУУ ХЭДЭН НАСАНДАА БАВАА ШАВАА ХИЙХИЙГ НЬ ОЙЛГУУЛАХ НЬ ЧУХАЛ ШҮҮ.

Холбоотой мэдээ

Back to top button