Гэмт хэрэгНИЙГЭМ

Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хуралдаан түр завсарлалаа

Хөгжлийн банкны хэмээх тодотголтой хэргийн шүүх хурал нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тав дахь өдрөө үргэлжилж байна.

2023 оноос хойш хэд хэдэн удаагийн шүүх хурал болсон бөгөөд уг 80 орчим хүн, 4 хуулийн этгээдэл хэрэгт холбогдсон байдаг. Мөн тус хэрэгт прокурорын гаргасан эсэргүүцэл, шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан 41 гомдлын хүрээнд өмнө нь хэргийг хянан шийдвэрлэсэн байдаг.

Харин өнөөдөр болж буй Хөгжлийн банкны гэх тодотголтой 42 иргэн, 3 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн үндсэн хэлэлцүүлэг дуусаж, шүүгдэгчдийн гэм буруугийн асуудлаар шүүх зөвлөлдөхөөр болж, хуралдаан түр завсарлалаа.

Шүүхээс уг хэрэгт холбогдсон иргэн болон хуулийн этгээдүүдийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэн, дүгнэлтээ 2025 оны есдүгээр сарын 15-ны өдрийн 14:00 цагт танилцуулахаар товлоод байна.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Холбоотой мэдээ

Back to top button