Гадаад мэдээДЭЛХИЙ

Улс төрийн активист Чарли Киркийг хөнөөсөн хэргийн сэжиг бүхий этгээдийн зургийг нийтэлжээ

АНУ-ын улс төрийн барууны активист Чарли Кирк лхагва гарагт /2025.09.10/ Ютагийн их сургуульд үйл ажиллагаанд оролцож байхдаа буудуулж нас барсан. Мөрдөн байцаагчид пүрэв гарагт /2025.09.11/ түүнийг хөнөөсөн хэргийн сэжиг бүхий этгээд, хэргийг үйлдэхэд ашигласан байх магадлалтай бууны зургийг нийтэлсэн байна.

Ерөнхийлөгч Доналд Трамп тэрхүү хэргийг аймшигтай аллага хэмээн буруушаасан юм. Одоогийн байдлаар мөрдөн байцаагчид хэрэгтэн ямар сэдлээр Киркийг хөнөөсөн тал дээр мэдэгдэл хийгээгүй байна. Трамп сэтгүүлчдэд хэлэхдээ хэрэгтэн ямар сэдэлтэй байсныг харуулсан шинж тэмдэг байгаа гэжээ. Хууль сахиулах алба мөрдөн байцаах ажил дээр томоохон ахиц гарган ажиллаж байгаа учир удахгүй сэдлийн талаар мэдэгдэл хийнэ гэж Трамп хэлсэн юм.

Холбооны мөрдөх товчоо болон мужийн албаны хүмүүсийн мэдээлснээр хэрэгтэн үйл ажиллагаа эхлэхээс хэдэн минутын өмнө Юта мужийн их сургуульд хүрэлцэн иржээ. Хяналтын камерын бичлэгт Кирк буудуулахын өмнө нэгэн эрэгтэй шатаар дээвэр рүү өгсөн гарч буй дүр зураг буусан байна. Тэрхүү зургийг Холбооны мөрдөх товчоо нийтэлжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button