Нийгэм мэдээ

Уурхайн 6 лицензтэй Хятад компанийн гал тогоо хулганаар дүүрч, ажилчдаа өмхий махаар хооллож байна

Өмнөговь аймгийн Гурван тэс суманд үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай Southgobi sands LLC-ний ажилчдын байр болон гал тогоо хулганаар дүүрч, муудсан махаар хоол хийж ажилчдадаа өгч байна.

Энэ талаар тус компанийн ажилчдаас тодруулахад "Манай компани 800 орчим ажилчидтай. Гал тогоо, хоолны заал, ажилчдын амрах байр, ажлын лаборатори дээр хулгана гүйлдэх нь хэвийн үзэгдэл болоод удлаа. Энэ жил бороо хур элбэг байсан, мөн компани эрүүл ахуйн шаардлагаа бүрэн хангахгүй байгаатай холбоотой л байх.

Манай компани дээр хулганаас гадна хоолны асуудал хурцадмал байдалтай байдаг. Муудаж, өмхийрсөн махаар цөөн нэр төрлийн хоол өгдөг. Ойр орчимд хоолны газар хомс. Жолооч нарын хооллодог зоогийн газар байдаг ч тэндээс хооллох хориотой. Ажилчид нь хоолны амт, чанарын тухай Гомдол гаргадаг ч удирдлагууд шийдвэрлэж өгдөггүй. Хоолыг бэлтгэж, нийлүүлж байгаа гүйцэтгэгч нь Өвөр говийн өргөө ХХК.
Өнгөрсөн дөрвөн сард хоолны хордлого гарч олон хүмүүс эмнэлэгт хэвтэж, эмчлүүлж байсан. Энэ компани цалингаа хоцроодоггүй нь сайхан. Гэвч олон монгол залуус эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй орчинд өмхий махтай хоол идэж байна. Дийлэнхдээ бэлэн гоймон идэж л ажилладаг даа" хэмээсэн юм.


Ажилчдадаа өмхий махаар хоол хийж өгдөг, ажлын орчин нь хулганаар дүүрсэн Southgobi sands LLC 2024 оны Монголын ТОП 100- ААН-ийн 10-т шалгарч "Орлого, төлсөн татвараараа эхний 10 байранд орж МУ-ын эдийн засагт бодит хувь нэмэр оруулан ажиллалаа" хэмээн өөрсдийгөө цоллосон.

Эл компанийн мэдээллийг судалж үзье.

Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай энэ компани /2006-09-20/-нд үүсгэн байгуулагдаж Монголын нээлттэй мэдээллийн санд бүртгүүлжээ. Одоогоор Сингапур улсад бүртгэлтэй Эс Жи Кью Көүл Инвэстмент Пте Лтд-ийн хувь эзэмшил, эцсийн өмчлөгч нь БНХАУ-ын иргэн Xu Jinsheng гэх хүний нэр дээр бүртгэлтэй.

Гэтэл Монгол улсад уул уурхайн зургаан лицензтэй юм байна. Тухайлбал,

Үйл ажиллагааны чиглэл нь,

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Новш гэж төр нь гадны хулгайчуудын гар хөл болохоор новшнууд даам болчих гэж

Хувьдаа өчнөөн компанитай байж
Хувьдаа өчнөөн компанитай байж

Гадаад хөрөнгө оруул�##�тыг босго оноогоор эзэмшүүлж ажилчидын эрх ашигыг хамга�##�даг бөйх хэрэгтэй
МҮЭХороо юу хийдэг бхйгуулага вэ

Зочин
Зочин

Хөрөнгө оруул�##�тын хууль гэсэн ҮАБ д нөлөөлсөн юмаа МАН л�##�рууд болио

Зочин
Зочин

Лицензийг цуц�##�ж хятадуудыг хөөн гарга.

Зочинолдо
Зочинолдо

тэгэн тэгэн тэнд ажиллаж эрүүл мэндээ хохироож байгаа монголчууд хохь нь .тэмцэж чадахгүй үхээнц царайлаад өмхий хоолыг нь гудраад сууж байдаг яачихсан арчаагаа �##�дцан монголоо �##�дцан зомбинууд вэ.соци�##�измын үед ч монгол хүн ийм үхээнц дорой байгаагүй юм шүү.омголон зоригтой хийморьтой байсан

Зочин
Зочин

Хоол нийлүүлэгч компани нь хаанахынх юм бэ?Яагаад энэ т�##�аар нь мэдээлдэггүй юм бэ?

Ззочиночин
Ззочиночин

Ажилласнаасаа долоон дор юм болж дээ. Баахан з�##�уус шарлаж, хордож, эрүүл мэндээ �##�дах нь дээ. Монгол улс тусгаар улс мөн юм бол энэ луухаануудыг тэр дор нь хөөж гаргаад уурхайгаа хаагаач.

Irgen
Irgen

Ulun tur nertei amitadtai baih (huurhun) yum uu ! Hvvr gej

Сэтгүүлч
Сэтгүүлч

Энд Занданшатарын зураг байдаг нь ямар учиртай юм бэ?

Зочин Иргэн
Зочин Иргэн

Монголд байгаа хужаагаа гарга.

Хай
Хай

Энэ бүх үндэслэлийг баримттай нь хуулийн байгууллагад өгч лицензээ хурааж Монголчууддаа үйл ажиллагааг нь шилжүүлэх хэрэгтэйштээ

Зочин
Зочин

Барууны орнуудын хөрөнгө оруулагчдыг хөөж туудаг ард түмний төлөө гээд байгаа хүмүүс чинь Хятадын агентуудад хөлслөгдсөн тэмцэгчид шүү , хятадууд өөрсөддөө орж ирэх гэж тэр , одоо зорилгодоо хүрчихсэн байгаа царайн хулгана жоомын ялгадас өмхийрсэн махтай хоол энэ бүхэн та нарын тэмцэлийн дүн гэдгийг ойлгох хэрэгтэй , хэрвээ барууныхан байсан бол ийм байхгүйн ойлгомжтой

Зочин
Зочин

Үүнийг тэсэж байдаг ажилчид та нарын буруу.Гадныханаа давраасны хар гай .Мөнгө аваад эрүүл мэндээр хохирч богино наслана .Баахан хүүхэд эхчүүд өнчирнө .Үр дагавараа бодоочээ .Мэргэжлийн хян�##�таа устгасан манай улс дампуурлаа .Хэл бос тэмц

Зочин
Зочин

Ямар заваан юм бэ арай дээ Эх орон маань баялаг шүү Манайхан м�##�аар баян шүү

Зочин
Зочин

Монгол жирийн хүн лиценз авахад хүнд байхад Хятадууд бүүр 6 лиценз авчихсан байдаг...! Энэ юу болж байнаа....!? Арай ч дээ...!!! Гадныханд ашигт м�##�тм�##�ын лиценз өгөх өө болимоор юм.. Эх нутгаасаа тас�##�ж өгч байна гэсэн үг биз дээ...! ????????

Холбоотой мэдээ

Back to top button