Жилийн өмнө үйлдэгдсэн хэрэг: 20 настай залуу 16 болон 32 настай эмэгтэйг хөнөөжээ

“Нэгэн эмэгтэйн амь насыг хохироож, цогцсыг чемоданд хийсэн” гэх эрэгтэй, эмэгтэй хоёр хүний зураг нийгмийн сүлжээнд цацагдаж, олон нийтийн анхаарлыг татаад байна.
Нягталбал тус хэрэг одоогоос жилийн өмнө үйлдэгдсэн бөгөөд зургаадугаар сарын 21-ний өдөр илрүүлжээ. Тухайн этгээд хэргийг үйлдэхдээ 20 настай байсан ба 12 хоногийн зайтай 16 настай охин болон 32 настай эмэгтэйг тус тус хөнөөсөн байна.
16 настай охиныг хөнөөсөн хэрэгт холбогдох шүүх хурал энэ сарын 17-ны өдөр болох юм.
Хэргийг эргэн сануулбал, 2024 оны зургаадугаар сарын 21-ний өдөр 20 настай эрэгтэй “Д” архи уусан үедээ Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд оршин суух 16 настай эмэгтэй “Ш”-ийн амь насыг хохироосон.
Тодруулбал, тухайн этгээд охиныг хөнөөхдөө гал тогооны өрөөнд байсан цахилгааны уртасгагч утсаар хоолойг нь боож амь насыг нь хохироож, жижиг зөөврийн чемодан дотор хийсэн байжээ. Тухайн хэрэг болсон талаар найзууд нь гэх хүмүүс цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл ирүүлж, улмаар хэргийн газраас холбогдох баримтуудыг авч мөрдөн шалгалтыг эхлүүлсэн байдаг.
Харин 32 настай “З” гэх эмэгтэйг 2024 оны зургаадугаар сарын 8-9-нд шилжих шөнө хөнөөсөн бөгөөд цогцсыг нь скочдож шүүгээнд хийсэн байжээ. Энэ хэргийг 12 хоногийн дараа буюу дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид илрүүлсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүзүүгүй хужаа Элбэгдоржоос болж ийм �##�уурчдыг тэжээж улс хохирч, нийгэм цэвэршихгүй нь. Цаазын ял хэвээр байсансан бол ийм юмнуудыг тэжээж зард�##� гаргахгүйгээр цааз�##�ж нийгэмээ цэвэрлэх байлаа.
ЭНЭ АЛУУРЧИН ЯАВ Ч ЭРҮҮЛ БИШЭЭ ХОРООЁО
Ийм нөхдүүдийг яагаад амьдруулаад бдаг юм бол ийм нөхдүүдийг нөгөө ертөнцрүү явуулахгүй татвар төлөгчдийн мөнгөөр тэжээгээд хувцаслаад дулаан байранд амьдруулаад бдагийг ойлгодоггүй шд. Үхсэний хохь болоод л үлддэг
Цувр�##� �##�уурчин новш вэ зүгээр гянданд хий өмгөөлөгч битгий авч өг новш
Цагдаа гэж ажлаа хийжмэддэг юм уу? Нэг �##�уурчин 2 хүнийг 12 хоногийн зайтай �##�чихаад байхад юу ч хийгээгүй байгаа юм уу