СПОРТ

Боксын ДАШТ: А.Баттулга хүрэл медалийн болзол хангалаа

Их Британийн Ливерпүүл хотноо Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 51 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин Алдархишигийн Баттулга медалийн төлөө Испани тамирчин Молино Салвадорийг ялж, хүрэл медалийн болзол хангалаа.

Тэрбээр өнөөдөр орой мөнгөн медалийн төлөө Японы тамирчинтай тулалдана.

Мөн тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт, ОБЕГ харьяа “Аврагч” спорт хорооны тамирчин Л.Алтанцэцэг медалийн төлөө Японы Хикару Шинохараг ялж, хүрэл медалийн болзол хангаад байна.

Тэр өнөөдөр Энэтхэгийн тамирчинтай мөнгөн медалийн төлөө тулалдах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button