СПОРТ
Өнөөдөр МУГТ Т.Тулга ДАШТ-ий алтан медалийн төлөө барилдана

Хорватын нийслэл Загреб хотноо чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
Эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд хүч үзэж буй МУГТ Т.Тулга хагас шигшээд дэлхийн болон шар тивийн аварга Казахстаны Нуркожа Кайпановтай барилдаж, 5:2-оор ялснаар дэлхийн аваргын финалд шалгарлаа.
Манай бөх алтан медалийн төлөө “Тирана-2024” ДАШТ- ий мөнгөн медальт, “Бишкек-2024” Ази тивийн аваргын мөнгөн медальт, Японы бөх Аояги Ёшиносүкэтэй өнөөдөр барилдана.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аварга болох юм байна. Амжилт!
дэлхин аваргад өрсөлдөгч чинь их эвгүй чад�##�тай япон бна лэ хашир бариллаж 44 жилийн дараах Монголын чөлөөт бөхийн дэлхийн аварга гэх нэр хүндтэй шагн�##�ын эзэн болоорой амжилт
Алт