СПОРТ
Өнөөдөр МУГТ Т.Тулга ДАШТ-ий алтан медалийн төлөө барилдана

Хорватын нийслэл Загреб хотноо чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
Эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд хүч үзэж буй МУГТ Т.Тулга хагас шигшээд дэлхийн болон шар тивийн аварга Казахстаны Нуркожа Кайпановтай барилдаж, 5:2-оор ялснаар дэлхийн аваргын финалд шалгарлаа.
Манай бөх алтан медалийн төлөө “Тирана-2024” ДАШТ- ий мөнгөн медальт, “Бишкек-2024” Ази тивийн аваргын мөнгөн медальт, Японы бөх Аояги Ёшиносүкэтэй өнөөдөр барилдана.
Д.УЛСАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аварга болох юм байна. Амжилт!
дэлхин аваргад өрсөлдөгч чинь их эвгүй чадалтай япон бна лэ хашир бариллаж 44 жилийн дараах Монголын чөлөөт бөхийн дэлхийн аварга гэх нэр хүндтэй шагналын эзэн болоорой амжилт
Алт