Гадаад мэдээДЭЛХИЙ

Лондонд цагаачлалыг эсэргүүцэж 110 мянган хүн жагсжээ

Бямба гарагт /2025.09.13/ 110 мянга орчим хүн Лондоны төв хэсэгт жагсаал хийж, хууль бус цагаачлалыг эсэргүүцэж буйгаа мэдэгджээ. Энэ нь Их Британийн барууны үзэлтнүүд сүүлийн жилүүдэд хийсэн хамгийн том жагсаалуудын нэг болсон байна.

Лондоны цагдаагийн алба мэдээлснээр “Unite the Kingdom” буюу “Хаант улсыг нэгтгэе” нэртэй тэрхүү жагсаалыг хууль бус цагаачлалыг эсэргүүцэгч Томми Робинсон зохион байгуулсан юм. Жагсаал эхэлсний дараа “Stand Up to Racism” буюу “Арьс өнгөний үзлийг эсэргүүцье” гэсэн нэртэй сөрөг жагсаал болсонд 5 мянган хүн оролцсон байна.

Цагдаа нар цагаачлалыг эсэргүүцсэн жагсаалд тийм олон хүн оролцоно хэмээн таамаглаж байгаагүй бололтой. Жагссан хүмүүс Уайтхолл гудамд багтахааргүй их байсан гэж тэд мэдэгдсэн юм. Тэрхүү гудамд засгийн газрын барилгууд байдгаараа алдартай. Жагсаалын үеэр 26 цагдаагийн офицер гэмтэж, 25 хүн баривчлагджээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Оросууд,оросууд...

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тхх, Лондонд 110 мянган Орос уу?

Зочинз
Зочинз

Хөгжилтэй улс болгон цагааачдааа арьс өнгөөр ялгаад эхлбэл маш хэцүүл юм болондооо энэ дайна их гай болж байнадааа

Зочин
Зочин

3 сая гэж бна лээ. Харин нэг цагдаа л 100к гэснийг танай сайт л олоод шаах юм даа

Холбоотой мэдээ

Back to top button