Top StoriesУЛС ТӨР

Намрын чуулганаар бүрэн эрхээс нь түдгэлзүүлэхээр яригдсан УИХ-ын 4 гишүүн

Хаврын чуулганы үес УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар болон, Э.Болормаа нарын бүрэн эрхийн асуудал хөндөгдөж, улмаар эгүүлэн татах хүртэл өндрийг авсан ч Засгийн газар огцрох асуудлаар сэлгэгдэж, түр магтагдсан.

Харин намрын чуулганы хугацаанд бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, УИХ-ын гишүүнээс нь буулгах гишүүдийн тоо дахин хоёроор нэмэгдсэн яриа ордонд гарч эхэллээ.

УИХ гишүүн 1: Дав.Цогтбаатар

УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарыг Хөгжлийн банкны хэлтсийн захиралаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдуулан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 22.1,2 дахь заалтаар шийтгэсэн.

Анхан шатны шүүхийн энэ шийдвэрийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхээс хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байдаг. Ял шийтгэл нь нийтийн албанд 2 жил томилогдох эрхийг хасах, 20 сая төгрөгөөр торгох.

Нэгэнт Монгол Улсын хуулиар шийдэгдсэн эл асуудал дээр УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар “2028 он хүртэл буюу бүрэн эрхийн хугацааг дуустал ялыг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг Улсын дээд шүүхэд гаргасан. Монгол Улсын хууль тогтоомжид УИХ-ын гишүүнтэй холбоотойгоор ял шийтгэлийг хойшлуулсан кэйс байхгүй төдийгүй яг энэ нөхцөлд ял хойшлуулах гаргалгаа үгүй.

Улсын Их Хурлын тухай хуулийн 9.1.5-д “УИХ-ын гишүүн нь гэмт хэрэг хийсэн нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг үндэслэн УИХ тогтоол батална” гэж заасан төдийгүй Үндсэн хуулийн Нэгдүгээр бүлгийн 29.3-т Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна гээд заачихсан. Иймээс Дээд шүүх, Байнгын хороо хоёрын дунд "гишүүн байх үедээ үйлдээгүй" гэдэг шалтгаанаар царцаж орхисон эл асуудлыг энэ намар эргүүлэн сөхөх нь нэгэнт тодорхой болов.

УИХ-ын гишүүн 2: Э.Болормаа

УИХ-ын гишүүн Э.Болормаагийн сонгуулийн хандив шүүмжлэл дагуулдаг. Түүнд сонгуулиар хандив өгсөн компаниудын жагсаалтад "Ханбогд эксплорэйшн" ХХК гэх уул уурхайн компани бий бөгөөд тус компани хуульд заасны дагуу 30 сая төгрөгийг хандивласан нь Адуитын тайланд дурдагджээ. Бүртгэлийн сангаас харвал дээрх компани нь 2006 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд хувьцаа эзэмшигч нь Их Британи, Умард Ирландын Нэгдсэн вант улсад бүртгэлтэй "Кью Жи Экс Холдингс Лимитэд" гэх компани бөгөөд 5 өөр өмчлөгчтэй буюу монгол болон гадны иргэд багтдаг.

УИХ-ын сонгуулийн тухай хуулиар, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагаас хандив авахыг хориглодог заалт бий. Үүнд, тус хуулийн 6-р зүйлд "Хандив өгөх, хүлээн авахыг хориглох" хэсэгт,

56.1.Дараах этгээд хандив өгөхийг хориглоно:

56.1.1.гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага" хэмээн заасан нь бий.

Харин гадны иргэн, байгууллагаас хандив авсан тохиолдолд хуулийн шийтгэл хэрхэн оногдуулах нь хуульд нарийн тусгагдаагүй. Гэсэн ч түүний энэ асуудал нь 126 гишүүнтэй анхны парламентийн хувьд муу жишиг гэж яригдсаар буй тул дахин дахин сөхөгдөх сэдэв хэвээр байх нь ойлгомжтой.

УИХ-ын гишүүн 3: "Босоо" С.Ганбаатар

Түүнийг Эрүүгийн хуулийн 3 зүйл заалтаар буюу,

  • Эрүүгийн хуулийн 22.4 – Нийтийн албан тушаалтан хахууль авах
  • Эрүүгийн хуулийн 18.6.2 -  Мөнгө угаах
  • Хуулиас хасагдсан 263.2 буюу шинэ хуулиарх үндэслэлгүй хөрөнгөжсөн зэргээр прокуророос хэргийг шүүхэд шилжүүлээд буй.

Энэ оны 6-р сард УИХ-ын гишүүн С.Ганбаатартай холбогдох зуслангийн байшинд Авлигатай тэмцэх газраас нэгжлэг хийсэн. Ингэхдээ АТГ-аас өгсөн мэдээллээр УИХ-ын гишүүн С.Ганбаатар нь МҮЭХ-ны нэр дээрх газрыг хууль бусаар бусдад шилжүүлж, худалдан борлуулж, хувийн хэвшлийн Аж ахуй нэгжүүдээс үл хөдлөх хөрөнгө авсан байж болзошгүй хэрэгт сэжиглэж нэгжлэг хийсэн хэмээсэн юм. Учир нь нэгжлэг хийсэн газрын тухайд эл хэрэгт сэжиглэн шалгаж буй ААН-ын нэр дээрх байшин байсан аж.

АТГ-аас шалгаж, прокурор руу шилжсэн асуудлын талаар өөрөөс нь тодруулахад нэр бүхий компаниудтай холбосон нь ор үндэслэлгүй гэсэн бөгөөд түүнийг намрын чуулганаар танхимаас үг хэлэхээс нь өмнө хэрэг шүүх рүү шилжиж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх нөхцөл үүсэх гэж байна хэмээж байсан билээ.

Өөрийг нь шалгаж, МҮЭХ-ны газрыг хууль бусаар бусдад шилжүүлсэн гэх хэргийг ерөнхийлөгч АТГ-т үүрэг даалгавар өгч, өөрийг нь хяхан хавчиж байна хэмээн манай сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан юм.

Юутай ч түүнд холбогдох хэрэг прокурор дээр хэлэлцэгдэж, шүүх рүү шилжсэн тохиолдолд бүрэн эрхийг нь эхлээд түдгэлзүүлж байж шүүхээр хэлэлцэх процесс үргэлжилнэ. Намрын чуулганы нээлттэй зэрэгцэн АН-ын нэг гишүүний ерөнхийлөгч рүү чиглэсэн субъектив агуулга дээр намын бүлгийн зүгээс хэрхэх нь анхаарал татсан хэвээр.

УИХ-ын гишүүн 4: Х.Тэмүүжин

Өнгөрсөн долоо хоногт "УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн ойрын хүмүүсийг болон өөрийг нь прокуророос шалгаж байна. Намрын чуулганаар бүрэн эрхийнх нь асуудлыг хөндөнө" гэх мэдээлэл зарим хэвлэл, сошиал хуудсуудаар түгсэн. Энэ талаар өөрөөс нь тодруулахад "Намайг ямар нэг байдлаар прокуророос дуудаж шалгасан зүйл байхгүй. Миний УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудлыг яагаад хөндөх тухай сошиалаар бичээд байгааг мэдэхгүй юм. Өөр нэг хонгил нь ажиллаад эхэлсэн юм байлгүй" хэмээн хариулав. Угтаа түүнийг шалгаж байгаа гэж хэвлэлүүдээр бичих ч үндэслэл нь тодорхойгүй.

Тэрбээр Ардчилсан нам, АН-ын бүлэг дотроос парламентийн танхимд Ерөнхийлөгчийг илтэд шүүмжилдэг цөөнхийн нэг. 2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгч нэг удаад 6 жилээр сонгогдож болох өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулсан бөгөөд он гарснаас хойш уг хуульд буцааж өөрчлөлт оруулна гэх асуудал хөврөв. Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн хувьд Монгол Улсын Үндсэн Хуулийн тогтвортой байдлыг хамгаалах үүднээс 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгч дахин сонгогдож болохгүй гэдэг заалт дээр тууштай, хатуу зогсох ёстой гэх улс төрийн шийдлийг намын бүлэг дотроо түлхэж, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 42 гишүүний дэмжлэгийг олж чадсан юм. Учир нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэг өөрчлөлт орсон бол найман жил тухайн заалтыг өөрчлөх ёсгүй заалт бий.

Өөрөөр хэлбэл айсуй МАН-ын даргын хурал хэрхэхээс дараагийн ерөнхийлөгчийн сонгуулийн нюанс улам тодорхой болж эхлэх тул Үндсэн хуулийн дээрх заалтыг хөдөлгөөнд оруулах сонирхол эрх баригч намд байсаар байгаа. Гэхдээ 126 гишүүнтэй парламентад ерөнхийлөгчийг сөрж буй ганц дүрийн бүрэн эрхийг хөндвөл, яах аргагүй үүний цаана ерөнхийлөгч байна гэж харагдана.

Ингээд харвал хуулийн гаргалгаагаар нэгэнт бүрэн эрх нь хөндөгдөх Дав.Цогтбаатар дээр өмнөх Засгийн газрыг огцруулах үед Л.Оюун-Эрдэнийн талд хүчтэй зогссон Э.Болормаа, МАН доторх ерөнхийлөгчийн эсрэг талд жин дарах хүсэлтэй С.Ганбаатар, ерөнхийлөгчийг дахин сонгогдуулахгүй байх дээр намын бүлгээ хайрцаглаж чаддаг Х.Тэмүүжин гээд одоогийн УИХ дотроос "хөдөлгөж болох" дүрүүдийг ийн сэдэв болгож эхлэв.

Намрын чуулганы өмнөхөн хууль хүчнийнхний шалгалтууд ар араасаа цуварч буй энэ үед олон нийтийн төлөөллийг хэрэгжүүлэгч УИХ өөрөө хамгийн чухал субъект байх дүр зураг эндээс харагдаж байна.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
48 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дээд шүүх шийдсэн асуудлыг дахиж гуйж байгаа нь ичгүүртэй хэрэг

Зочин
Зочин

Женко хаачисан бэ

Зочин
Зочин

Цогтбаатар шиг хүн яаж ингэж дахиж гишүүн болж чадсан юм бол оо

Зочин
Зочин

MAN dotorh hdn hvnii togloomoor uls oron suireh ni ee

Зочин
Зочин

Болормаа хандивын мөнгө гаднаас авсан нь үнэн бол шууд огцрох ёстой

Зочин
Зочин

Bolormaa gadnii mungu awaad suuj bna, ulsiin tusgaar togtnol gej yriad yahavdee

Гучинус
Гучинус
Reply to  Зочин

гадны компанид ажилладаг монгол хүнээс хандив авсан нь үнэн . Түүнийг компаниас нь авсан гэж тайлбарласан байна лээ Яагаад гэвэл мөнгө компанийн данснаас гарсан гэхдээ монгол хүний дансаар дамжуулсан нь з�##�ь хэрэглэсэн гэж харагджээ

Зочин
Зочин

Ganbaatar ooriigoo turshlagatai geed bga ch huuliin deer garch chadahgvi

Чангатөмөр
Чангатөмөр
Reply to  Зочин

Ганбаатараас өөр ерөнхийлөгчид нэр дэвших зангарагтай тэмцэгч АН-д үнэндээ байхгүй юм Цогтгэрэл санаатай байгаа гэхдээ мань нөхөр Увс аймагтаа унах шанстай болчихоод байна Нутгийнхаа хүнийг луйвардсан ,тендер 6 удаа хуссан нь та�##�агдахгүй байгаа . Тэгээд ч өөрөө луйвар хийж асар баяжсан хүүхэд хөгшдөд тусламж амлаад өгөхгүй байгаа гэх жишээний олон юм гарч ирнэ

Зочин
Зочин

Хуулиа өөрсдөө зөрчөөд байхаар жирийн иргэн яах юм бэ

Зочин
Зочин

126 гишүүнтэй гэж сүржигнээд, хэрэг дээрээ улсаа худ�##�даж байгаа ш дээ

Зочин
Зочин

Түүний ял шийтгэлийг “гишүүн байх үед үйлдээгүй” гэх үндэслэлээр хойшлуулсан нь УИХ, Дээд шүүх хоёрын хооронд институцийн зөрчил үүсгэж байна. Энэ нь цаашдаа “давхар хян�##�тын” жишиг тогтоох эсвэл бүр эрх мэдлийн хямр�##� руу түлхэх эрсдэлтэй

Зочин
Зочин

Болормаа гадаадын мөнгөөр сууд�##�даа гарсан авгай, одоо тэгээд шударга царайлаад сууж бна

Зочин
Зочин

Тэмүүжин Үндсэн хуулийг хамга�##�ахын төлөө том эрх мэдэлтнүүдийг шүүмжилснээс өөр үйлдсэн хэрэг байгүй ээ!!!

Зочин
Зочин
Reply to  Зочин

Үндсэн хуулийг хамга�##�аад байв�##� Үхэрэлсүх чамайг будаа болгох нь дэ !!!

Зочин
Зочин

Zasgiin gazar ogtsor gej heleheesee ilvv ene luivarchdig shalgah heregtei

Зочин
Зочин

Ард түмнээ боддог гишүүн гэж �##�га, бүгд зөвхөн өөрийн х�##�аасаа бодно

Зочин
Зочин

Temuujin erunhiilugchiig esergvvtslee gd shalgagdaj bn gj oilgoj bna

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тийм тийм, энэ Хүрэлсүх ер нь л ганцаар захирагч, дар ангуйлагч болчжээ, үтэр түргэн хөөн �######�уулая аа !!!

Чангатөмөр
Чангатөмөр
Reply to  Зочин

Тэгж байж ухамсрын шанаа хүртэв

Зочин
Зочин

Ene parlamentod suuj bgaa hvmvvs bugd ashgiin tuluu

Зочин
Зочин

Ard tvmnii itgel duusaj bna, odoo songuuli bolgoj shinechleh heregtei

Зочин
Зочин

Darga nar bie biegee barij ideed, ard irgediig haysan

Зочин
Зочин

Shudraga yos gej mongold bhgvi boljee

Зочин
Зочин

Ард түмний дуу хоолойг сонсохгүй бол энэ парламент удахгүй нуран унах нь тодорхой

Зочин
Зочин

MANAN iin jinhene tsarai il bolj bn daa

Зочин
Зочин

Э.Болормаагийн хандивын маргаан нь хууль зүйн хязгаараас илүү “ёс зүйн стандарт”-ын ш�##�г�##�т болж байна. Гадаадын хөрөнгө оруул�##�ттай компанийн 30 сая төгрөгийн дэмжлэг хуульд шууд хориглогдсон. Гэхдээ шийтгэлийн механизм тодорхойгүй байгаа нь УИХ өөрөө “саар�##� бүс”-ээ цэвэрлэхээс �######�схийж буй шинж

Зочин
Зочин

Хэрэв энэ асуудлыг парламент үл ойшоовол, анхны 126 гишүүнтэй УИХ ардчиллын хян�##�т, ёс зүйн ш�##�гуурт бүдгэрсэн байгууллага болж харагдах эрсдэлтэй

Зочин
Зочин

“Босоо” С.Ганбаатарын кейс илүү төвөгтэй. Авлига, мөнгө угаах зэрэг ноцтой зүйл ангиар ш�##�гагдаж байгаа хэр нь, түүний өөрийнх нь тайлбар улс төрийн шах�##�т гэж үзэж буй. Энэ зөрчил намрын чуулганы улс төрийн х�##��##�тыг нэмэгдүүлнэ

Зочин
Зочин

Түүний эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гарв�##� АН-ын бүлгийн дотоод байр суурь, цаашлаад Ерөнхийлөгчтэйх нь харилцаа тодорхой хэмжээнд “ш�##�гуурын чулуу” болох нь гарцаагүй

Зочин
Зочин

Цогтбаатар чинь гишүүн биш шууд луйварчин шдээ, ичих нүүр гэж �##�га

Зочин
Зочин

Ганбаатар дандаа худлаа орилж шоу хийдэг, одоо өөрөө хулгайч болох нь тодорхой боллоо

Зочин
Зочин

Хүүр гөлөг том байнаа Одоо намын даргаа авчихв�##� хэмжээлшгүй хаан болох гээд мөрөөдөөд сууж бн Нэг хүний дарл�##�д орох цаг айсуй Энэ гөлөг уг нь нам бус бх ёстой Болохгүй бол ардууд б�##�бах л зам үлдлээ

Зочин
Зочин

Ene bol zugeer togloom shig yum boljee, shudarga shvvh gej bhgvi

Зочин
Зочин

Ганбаатар нэр цэвэр гэж яриад байдаг мөртлөө мөнгө угаах хэрэгт орооцолдоод явна

Зочин
Зочин

Togtbaatar shig hvn yah gj dahij songogdson yum bee, ard tvmnee doromjilj bn

Зочин
Зочин

Тэмүүжин өөрийгөө зөвтгөөд л байхаас биш ард түмэнд итгэл төрүүлэхгүй бна

Зочин
Зочин
Reply to  Зочин

Чи өөрөө Тэмүүжингээс жаахан айгаад бдаг нөхөр юмаа даа, цаатах чинь ч шударга бус юманд бол жаахан х�##�тай нь ч х�##�тай л даа, үнэндээ !

Зочин
Зочин

Парламент нэртэй энэ хэдэн хүн бүгд луйварчин болчихжээ

Зочин
Зочин

Ш�##�г�##�т нэртэй улс төрийн захи�##�га их байна, гэхдээ гэмгүй бол ингэтлээ ш�##�гагдах уу даа

Зочин
Зочин

Цогтбаатарын хувьд хууль зүйн маргаан нь нэгэнт шүүхийн шатанд дууссан. Гэхдээ парламентын түвшинд бүрэн эрх түдгэлзүүлэх эсэх нь “улс төрийн шийдвэр” болон хувирч буй нь анхаар�##� татна

Иргэн
Иргэн

Хэнд ч хэрэггүй, төрд гай болсон энэ 4 гишүүнцрийн бүрэн эрхийг үтэр түргэн түдгэлзүүлэх хэрэгтэй байна аа

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Хүрэлсүхтэй хамт бүгдий нь түдгэлзүүлээрэй !!!

Зочин 7
Зочин 7

з�##� боль доо. Энэ луйварчидтай Болормааг зэрэгцүүлж тавдагаа сэтгүүлчид та нар болоиоч ээ. Наад хүн чинь гадны 100%- ийн хөрөнгө оруул�##�ттай компани гэж яаж мэдэх юм бэ. Энэ байтугай хачин байдлаар орж ирсэн мэдлэг боловсролгүй, ёсзүйгүй, ёстой хулгайч, з�##�ь тэх нь дэндсэн хүнүүс их орлоо шүү дээ. Тэр Цэрэн пунцаг гэвэг хүн энэ охиноос дээр болж байна уу. Ичмээр байна. УИХ- д Нара гэвүү гудамны яриа хөөрөөтэй, эрээ цээрээ �##�дсан эмэгтэй хүрэл байна шүү дээ.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Зочин
Зочин

Болормаагийн оронд Хүрэлбаатар Цэрэнпунцаг, Цогтбаатарын оронд Занданшатар орох гээд л сэвээд дэвээд

Зочин
Зочин

Хүрэлсүх хонгилын эзэн болж. Элбэгээ хоёул дөрөө харшуулаад дундаа MCS Хурцыг жороолуулаад Монголыг хувьчилж авах нь дээ.

Зочин
Зочин

Монголд хулгайч хайсан энэ хэд гарч ирж гэнэ. Жинхэнэ хулгайчууд Хүүкийг дагаж гадаад дотоодоор айлчилсан шигээ. Дарангуйл�##� ирлээ.

Холбоотой мэдээ

Back to top button