Улс төрийн мэдээ

Г.Занданшатар: Тэтгэвэр зөрүүтэй байгаа дээр ахмадуудын тэтгэврийг илүү нэмэгдүүлж болох юм

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар болон тус холбооны удирдлагуудыг өнгөрсөн баасан /2025.09.12/ гарагт хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд тус холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах, хугацааг уртасгах, орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах талаар ахмад настнуудын тавьж буй шаардлагыг уламжилж, зарим асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар саналаа хэллээ. 

Тухайлбал, ахмад настнуудын тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхээр хуульчилсан. Гэхдээ 6 хувиар нэмэгдүүлэхэд өндөр тэтгэвэртэй ахмадуудын тэтгэвэр 200-300 мянган төгрөг, бага тэтгэвэртэй ахмадуудынх 40-60 мянган төгрөгөөр нэмэгдэхээр байгаа. Ийм зөрүү гарч байгаа тул бага тэтгэвэртэй ахмадуудын тэтгэврийг илүү нэмэгдүүлж болох юм.

Мөн “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, хүүхдийн тооноос шалтгаалан тэтгэврийн хэмжээг тогтоох асуудлыг эргэн харах шаардлагатай байна гэлээ. Ахмад настны тухай хуулийн зарим заалтын хэрэгжилтийг хангаж ажиллахаас гадна орон нутгийн засаг захиргаанаас ахмад настнуудад чиглэсэн бодлогод анхаарал хандуулахыг хүсэв. 

Ерөнхий сайд Г.Занданшатар, ирэх онд тэтгэврийг 6 хувиар нэмэгдүүлэхэд нийт 333.5 тэрбум төгрөг зарцуулж, дундаж тэтгэврийн хэмжээг 901,000 төгрөгт хүргэхээр тооцож байна. Ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг сайжруулах зэрэг асуудал Засгийн газрын анхаарлын төвд байгаа. Нэн тэргүүнд холбогдох яамд болон Монголын Ахмадын холбоо хамтран ахмад настнуудын хөгжил, хамгааллын асуудлаар дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулж гаргах шаардлагатай байна гэлээ.

Энэ жилийн төсвийн орлого 3,3 их наядаар тасарч, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа. Энэ хүндрэлийг даван туулахын тулд Засгийн газар хэмнэлтийн зарчим баримтлан, хэмнэж болох бүх зардлыг танаж буй ч зайлшгүй зардал болох тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгийг тасалдалгүй олгох бодлого баримталж буй. Төрөлт нэмэгдэж, ахмад настнуудын насжилт өндөрсөж буй учраас нийгмийн хамгааллын зардал тэр хэрээр өссөн. ҮСХ-ны тооцоогоор 2024 оны байдлаар нийт хүн амын 11.5 хувь нь ахмад настан байсан бол 2050 он гэхэд энэ үзүүлэлт 19.8 хувьд хүрч, таван хүн тутмын нэг нь ахмад настан болох төлөвтэй байна.

Засгийн газар хүний хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд ойрын 5 жилийн хугацаанд цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг олон улсын жишигт хүргэж нэмэгдүүлэх зорилт тавьсан. Ирэх сард Монгол Улсын хөгжлийн 2026-2030 он хүртэлх Үндсэн чиглэлийг УИХ-д өргөн барина. Энэхүү баримт бичигт ахмад настны талаар төрөөс баримтлах цогц бодлогыг тусгаж байгаа юм. 

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Г.Занданшатар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон бусад холбогдох яам, агентлаг, төрийн бус байгууллагуудын оролцоог хангаж, ахмад настнуудын талаарх хууль эрх зүйн орчныг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллах Ажлын хэсэг байгуулах чиглэл өгөв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тэгшитгэх, хуучин нийгмийн бүгдийг ядуу байлгах ул болсон аргыг ашиглах нь буруу

Бат инженер
Бат инженер

Тэтгэвэр гэдэг чинь з�##�уудаа хэн их юм хийж илүү ц�##�ин авч байсан нь ахиу тэтгэвэр авах шудрага зарчмаар явах ёстой биз дээ. Коммунистууд юм болгоныг тэгшитгэх гээд байх юм аа даа. АЖил хийгээгүй хүн болоод даатг�##�д нэг ч төг төлөөгүй м�##�чдад тэтгэвэр тогтоодог чинь буруу л даа.

Зочин
Зочин

Жигд нэм.Хувилж болохгүй ээ.Бага тэтгэвэртэйг ахиу нэмж тэтнэврийн зөрүүг багасгах хэрэгтэй

Иргэн
Иргэн
Reply to  Зочин

.тэтгэвэрийн зөрүү арилгага гэж тэнэгтэхээ болиочээ. Ажилласан жил нь их, бага НДШ-д төлсөн мөнгө нь зөрүүтэй байсан байж яагаад ижил тэтгэвэр авах ёстоя гэж

Ккккк
Ккккк
Reply to  Иргэн

Цэвэрлэгч, инженер 2 ижил тэтгэвэр авах юм уу. Шогтоорой

Зочин
Зочин

Тэтгэврийн зөрүү арилгана гэж байх ээ Улсад ажил хийгээгүй Н,Д татвар төлөөгүй хүн хаанаас ямар журмаар тэтгэвэр тогтоодогийг л хэлж ойлгуулж өгнө үү 20-40 жил ажиллаад Н Д Ш татвараа төлөөд бүрэн тэтгэвэр тогтоолгосон ахмадууд хохирч бгаа

Egii
Egii

Авилгач,хулгайч нарын идсэн хөрөнгийг хураахаас юунд нь гөлөлзөад байгаа юм бэ? Ихнаядыэн хулгайчаас хөрөнгө хураагаад тэтгэвэр нэмэх байтугай УЛСЫНХАА. Өрийг дарах мөнгө цугларна!!!

Зочин
Зочин

Зөрүүг арилгасан шдээ. Бүгд ижил авах ёстой юмуу. Юу яриад бнаа. Төлсөн шимтгэл, ажилласан жилээр тогтоодог ыг нь болиулчих.

Зочин
Зочин

Зөв өтлөмөөр зөнөгүүд л өлсгөлөн зарлана даа. Төрөөс х�##�амж нэхэхээ боль.

Зочин
Зочин

Хүүхдүүдээр тэжээхээ больчих.

Холбоотой мэдээ

Back to top button