НИЙГЭМНийгэм мэдээ

Нийслэлийн нутаг дэвгэрээс тарвага агнасан хоёр иргэнийг илрүүлжээ

Нийслэл нутаг дэвсгэрт хууль бусаар тарвага агнасан зөрчил гарсан байна.

Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2025 оны наймдугаар сарын 04-ны өдрийн А/1064 дүгээр захирамжийн хүрээнд Нийслэлийн нутаг дэвсгэрт эргүүл шалгалтыг байнга зохион байгуулан ажиллаж буй. Эргүүл шалгалтын явцад 2025 оны есдүгээр сарын 10-ны өдөр БЗД-ийн нутаг дэвгэрт морьтой хоёр иргэн тарвага хууль бусаар агнаж байсан зөрчлийг илрүүлсэн байна.

Зөрчил гаргасан иргэдийг холбогдох хууль, журмын дагуу БЗД-ийн Цагдаагийн 3-р хэлтэст шилжүүлж, хууль бусаар агнасан тарвагыг ЗӨСҮТ-д шилжүүлэн өглөө гэж НБОГ-аас мэдээллээ.

Сануулахад, Тарваган тахал нь хавар дөрөвдүгээр сараас идэвхжиж, 8-9 дүгээр сард оргил үедээ хүрч, 10 дугаар сарын дунд үеэс эхлэн намжмал байдалд ордог. Тарвага агнасан, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол хувь хүнийг 150,000, хуулийн этгээдийг 1,500,000 төгрөгөөр торгох хуулийн заалттай.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тэнэг хогнуудыг тарвагатай нь цуг буудчихаач !

Холбоотой мэдээ

Back to top button