УЛС ТӨР

Ц.Туваан: Нүүрсний үнэ 3 сар тутам шинэчлэгдэнэ. Гэрээнд ямар ч нууц байхгүй

Эрдэс баялаг, аж үйлдвэрийн сайд асан Ц.Туваан төмөр замын хил холболтын гэрээтэй холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргаар ажиллаж байсан хүн нийгэмд буруу ташаа мэдээлэл өгч байгаад залруулга мэдээлэл өгье гэж бодож байна. 2025 оны сонгуулиар анхны 126 гишүүнтэй парламент байгуулагдсан бөгөөд Засгийн газарт ХҮН, АН хамтарч ажилласан. Хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 14 мега төслийн нэг төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын хэлэлцээрийг 10 сарын хугацаанд хэрэгжүүлж чадсан. Энэ хугацаан дахь бүх даваа саадыг давж, УИХ-аар хэлэлцэж байж гэрээг хийсэн. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболт бол 70 жилийн дараа Монгол өмнөд хөрштэйгөө хилээр дахин холбогдсон явдал болж буй. Олон жил өргөн, нарийн цариг зэрэг хүндрэлтэй асуудлуудын араас энэ гэрээг ажил хэрэг болгосон юм.

Хятад улстай анх удаа хэлэлцээр хийж төмөр замын хил холболтыг хийж буй. Засгийн газар хоорондын энэ хэлэлцээрийг байгуулахад 3 удаа УИХ-аар оруулж хэлэлцэж, батлуулсан. Засгийн газар кабинетын зарчмаар ажлладаг учраас төмөр замын талаас нь Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нүүрсний гэрээг салбарын сайд байсны хувьд би гээд бид хоёр гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд энэ гэрээ 100 гаруй гишүүний гарын үсэгтэйгээр батлагдсан.

Урт хугацаанд нүүрс борлуулж байгаа гэрээнүүдээс ялгаатай нь УИХ-аар 3 удаа оролцуулсан. Нууцын гэрээний асуудал яриад байгаа дээр ямар ч нууц байхгүй. Нээлттэйгээр УИХ, хэвлэлд нээлттэй хандаж хэлэлцүүлж, гэрээг хийсэн.

Эрдэнэс Тавантолгой компани хоёр нөхцлөөр нүүрс борлуулж байгаа. Уул уурхайн биржээр болон урт хугацааны тогтвортой гэрээгээр, өмнө нь явагдаж байгаа 4 компани дээр Чайна Энержи нэмэгдээд Хятадын 5 компанид нүүрсийг ам нөхцлөөр борлуулж байгаа. Гэтэл уул уурхайн биржээр зарсан үнэ бол амны үнэ дээр тээврийн зардал ороод Хятадын Ганцмод боомт дээр очиж буух үеийн үнийг андуураад байх шиг байна. Хямдхан гээд яриад байгаа нь  нүүрсний амны үнэ шүү.

250 сая тонн нүүрсийг 40 ам.доллароор үржүүлж бодоод нэг тойм тоо гаргачихаад нүүрсний мөнгөө алдлаа гэж яриад байх шиг байна. Энэ дотор чинь Монголын авто болон төмөр замын тээврийн хөлс шингэж, орж байгаа гэдгийг хэлье. 10 тэрбум ам.доллароос нэг ч тэрбум ам.долларын авлига аваагүй гэдгийг албан ёсоор хэлье.

Нүүрсний борлуулалтын үнэ унаад нүүрсээ борлуулж чадахгүйд хүрсэн үе бий. Өнөөдөр ч мөн сайн борлуулж чадахгүй байгаа ч дээрх компаниудад нүүрсийг тогтвортой борлуулсаар байгаа. Нүүрсний үнийг 50 ам.доллароор 16 жил зарах юм шиг ярьж болохгүй. Нүүрсний үнэ 3 сарын хугацаанд өсөх болгонд дахин шинэчлэгддэг үнэ. Нүүрсний гэрээ ямар ч бартер, зээл, төмөр замаар солих асуудал байхгүй. Чайна Энержи мөнгөө төлж худалдан аваад, Монгол улсын төсөвт орж байгаа.

-Нүүрсний үнийг бодоходоо яаж тооцоолсон юм бэ?

-Нийт 5 компанийн авч байгаа үнэ нь хэлэлцүүлгийн үед оруулсан л үнэ. Нийтдээ 4 боомтын үнэ дээр ЭТТ-н өөрийн үнийг оролцуулж, нийт 5 янзын үнийн дунджаар тогтдог. Чайна Энержи дээр уг 5 үнэ дээр дахин нэг боомтын үнийг нэмж оруулж тооцдог болсон.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Н.Энхбаяр мэдэж байгаа хир нь буруу ярьж олныг төөрүүлээд байх юм. Хүүкийн өмнөөс хуцдаг хав болжээ. Шугарыг сайд болгосон өрөө төлөөд байна уу, дахиад дээшлүүлэх тохироо хийгээд боргоод байна уу. Мөнгө �##�бан туша�##�ын төлөө Монголоо ч зольж мэдэх хүн.

Зочин
Зочин

Энхбаярт үнэн ойлгуулах хэрэгтэй. Олон хүн оролцож, хөдөлгөсөн асууд�##� шүү. Хурдан хэрэгжээсэй. Энхбаяр ахиад худлаа ярих байх

Арман
Арман

ҮНЭН ????????????

Зочин
Зочин

Энэ ч өлөн гар дөө.

Зочинзочинзочинзо
Зочинзочинзочинзо

Н.Энхбаяр Хүрэлсүхийн захи�##�гаар улаан цайм худлаа попроод байдаг болжээ

Голоор нь хэлэгчиргэн
Голоор нь хэлэгчиргэн

Аль �########� нь худлаа шаагаад байгаан бэ, өгөр хулгайчуудаа зүгээр л үхэж д�##�д ор

Irgen
Irgen

ymar uchiraas ene hun hel amand bas alban tushaald hursen zeregee tailbar hij uneng ard tumendee helj ugchirsen deer shv tamine ard tumen nutag usaa bitgii doromjilj bgarai tamine unen heje negen tsagt chamaig guitsehiig ymagt sanaj ywaarai er em gishuud min????????

Зочинзочинzochin
Зочинзочинzochin

Ил болгочооч өнгөрсөэ хойно хуцаж гонгиноод бхын

Иргэн
Иргэн

Энэ маань мөн ч түмэн төрд нүүртэй хүн шүү ккк. Зөв л санаатай гэж боддог л юм

Холбоотой мэдээ

Back to top button