Top StoriesУЛС ТӨРУлс төрийн ярилцлага

М.Нарантуяа-Нара: ИЗНН Засагтай хамтарч, МАН-тай гэрээлнэ. Гэхдээ миний амыг хамхиж чадахгүй

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Наратай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Сарын өмнө та гишүүний ажлаа өгнө гэж цахим хаягаараа дамжуулан мэдэгдсэн шүү дээ. Өдгөө өөрийн өрөөндөө, ажлаа хийн сууж байна. Гишүүний ажлаа өгнө гэхийн цаана юу өрнөв?

-Миний байх байдал, түүний бодох бодол өдөр шөнө шиг зөрөхөд хүн бачуурна биз дээ. Гишүүний ажлаа өгнө гэж хэлсэн маань анхных биш. УИХ-ын гишүүн болон Төрийн ордонд орж ирсэн цагаас эхлэн миний хувийн амьдралын эрх чөлөө, санхүүгийн эрх чөлөө хумигдсан. Үүнийг хаана ч, хэнээс ч нуухгүй хэлнэ. Зарим хүмүүс гишүүн болоод хөлждөг бол би эсрэгээрээ дампуурсан.

Саях мэдэгдлийг өмнөхөн, миний гишүүн болохоос урьд эхэлсэн хувийн амьдралд хүмүүс хошуу дүрж, шүүмжлэх, доромжлон гутаах явдал хэтийдсэн. Үүнийг тэвчимгүй өдрүүд олон байлаа. Энэ ажлыг л өгчихвөл, намайг энгийн хүн болчихвол яасан ч яах вэ дээ гэж бодсон. Тэгээд л тэсэхгүйн хязгаарт очихдоо "гишүүний ажлаа өгнө" гээд мэдэгдчихсэн. Одоо бодоход өндөр гормонтой байсан юм шиг байна.

УИХ-д гишүүнээр суугаад нэг жил боллоо. Орж ирсэн цагаасаа хойш төр, бизнесийн холбоо, сүлбээ ямар нарийн зүйл байдгийг олж харж, шүүмжилсээр буй. Эл шүүмжлэлийг минь ихээр эсэргүүцэж байсан хүмүүс намайг ажлаа өгнө гэхэд хамгийн их баярлаж байсан. Нөгөөтээгүүр булхай луйварт чихээ таглуулсан, мэдэх эрх нь хязгаарлагдсан хүмүүсийн нүд чих болж чадах байсан гэх бодол төрсөн л дөө. Тиймээс эргээд харамсахгүйн тулд энд сууж байна.

Ажлаа өгнө гэхэд УИХ-ын гишүүний төлөвшлийн талаар ярьж байна лээ. Би энд төлөвших гэж, эсхүл зан араншныгаа засан хүмүүжүүлэх гэж ирээгүй. Төр иргэн хоёрыг холбох ажлыг л хийнэ. Нэг үе "энэ ажлаа хийж чадахгүй юм байна" гэсэн бодол төрдөг байсан. Харин одоо чадахаасаа чадахгүй хүртэл УИХ-ын гишүүний хугацаагаа дуусгаад бууя даа л гэж бодож байгаа.

-ИЗНН-ын дэд даргаас бууснаас хойш намын асуудалд оролцохгүй байгаа. Сүүлийн хуралдаанд эрүүл мэндийн шалтгаантай байсан учир очоогүй-

-Танай нам ер нь хуралдсан уу. ИЗНН-ын дотоод асуудал анхаарал татаад удчихлаа. Олон нийтэд Засгийн газраас гарахаар болсон гэж ойлгогдсон ч намжчихсан шүү дээ. Та ер нь намаа Засгийн газарт цаашид байх эсэх дээр ямар байр суурьтай байгаа юм бэ. Намынхантайгаа нэгдмэл байж чадаж байгаа юу?

-Хоёр хоногийн /2025-09-14/ өмнө манай нам их хурлаа хийсэн. Би эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцож чадаагүй. Тус хурлаараа дүрмээ баталж, Засгийн газартай хамтарч ажиллах, МАН-тай гэрээ хийх шийдвэр гаргасан гэсэн. Миний хувьд нэр төдий засгийн газартай хамтрахаас болих хэрэгтэй гэдийг хэлсэн. Мөн сөрөг хүчний ажлаа хийж, өөрийн санаж, бодсоноо хэнээс ч айхгүй шударгаар хэлж явна гэдгээ ч илэрхийлсэн. Тэгэхээр манай нам засагтай хамтарсан ч миний амыг хамхиж чадахгүй л гэсэн үг.

Ер нь намынхаа ажилд нэг сайн оролцож чадахгүй байгаа. Оролцох сонирхол ч байхгүй. Яагаад гэвэл жилийн өмнө ИЗНН-ын үндэсний хорооны хурлаар нам доторх болохгүй, бүтэхгүй байгаа асуудлыг шүүмжлээд дэд даргынхаа суудлаас буусан. Тэр цагаас хойш намын үйл ажиллагаанд тэр бүр оролцоогүй.

-МАН-тай гэрээ хийх ажлын хэсэг гэж байгуулсан. Үүнд та багтаагүй байна. Та орох хүсэлтээ илэрхийлсэн үү. Яг ямар учиртай гэрээ юм бэ?

-Тэр ажлын хэсэгт миний нэр байхгүй, байлгах хүсэлтийг ч илэрхийлээгүй. Засгийн газартай хамтрах, МАН-тай гэрээлэхийн эсрэг байр суурьтай байгаа хүн шүү дээ, би. МАН-тай гэрээ хийнэ гэдэг бас сонин л агуулга. Яагаад засагтай биш МАН-тай юм бол гэх асуулттай л сууж байна.

-Танай намын дарга Б.Батбаатарыг томилгоо хийх боломжоор хангахгүй, хяхаж хавчиж байгаа гэж үнэн үү?

-Үнэн. Олон хүчин зүйл нөлөөлж байгаа юм шиг байна лээ.

АН Засгийн газартай хамтарч байгаа юу, эсхүл больчихсон уу гэдэг миний анхаарлыг татаж байна. АН очсон яам, газрынхаа хүмүүсийг хууль зөрчөөд ч хамаагүй дураар сэлгэж, өөрийн хүмүүсээ томилчихдог. Гэтэл бусад нь болдоггүй. Мөн МАН, АН хоёр өөр үзэл баримтлалтай, тусдаа нам гэдэг байтал АН-ын дарга нарыг МАН-ын томчууд ярьсаар хамгаалаад үлдээдэг гэдэг мессеж хөвөрдгийг би гайхдаг. Сонин л үзэгдэл.

-Хуучин Засгийн газраа өндөр өртөг зарцуулж унагаасан шинэ Засгийн газрын 100 хоног болох гэж байгаа ч зуун задгай л байна-

-Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдаад 100 хонох гэж байна. Та ямар үнэлэлт, дүгнэлттэй сууж байна вэ?

-Зуун задгай байна л гэж бодож байна. 100 хоногоороо юу ярих юм бол, бүү мэд. Хүлээлттэй л байна. Ганцхан яам дээр л харахад бүрэн томилгоо хийгдээгүй, ажил цэгцрээгүй л. "Дээрээ суудлаа олоогүй бол доороо гүйдлээ олохгүй" гэдэг үг бий шүү дээ.

Авлигатай тэмцье, ард иргэдийнхээ баялгийг зүй зохистой хуваарилъя гэх том амбицтай, зоригтой явж байсан Засгийн газрыг өндөр өртөг зарцуулж, зохион байгуулалттайгаар унагасан. Үүнийг хэн ч хэлнэ. Тухайн үед Засгийн газрын шүүмжилж байсан хүмүүс чимээгүй болчихсон. Одоо жаргалтай байгаа биз. Харин энгийн ард түмний нүдээр харахад шинэ Засгийн газар өмнөх Засгийн газраас юугаараа ялгаатай, давуу талтай, онцгой юм бэ?

Ойрын үед бас нэгэн зүйл анхаарал татах боллоо. Биднийг балчир байхад Монголын төрд байж, төрийг бизнестэй хутгах, авлига хээл хахуульжуулж, булингартуулах ажлуудыг хийж байсан хөгшчүүд сүр, сар мэдэгдэл хийх боллоо. Зомби амилчихсан юм шиг гэнэт гарч ирж, хуучин бууны хугархай нэрээр төрийн ажилд хошуу дүрэх боллоо. Тэд залуудаа, төрд нөлөөтэй байхдаа Монголыг гэрэлтүүлж чадаагүй, харин ч бүтээн байгуулалтын мега төслүүдийг зогсоосон хүмүүс. Тэгтэл одоогийн залуу улс төрчдийг ёс зүйгүй хэмээн буруутгаад өөрсдийн нөлөөллөө тогтоохыг эрмэлзэж байна. Яг үнэндээ тэд ёс зүйтэй байсан уу.

-Та чуулганы танхимд санал шүүмжлэлээ нээлттэй хэлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг улстөрчдийн нэг. Энэ намрын чуулганаар ямар сэдвүүдэд голчлон анхаарч, дуугарна гэж төлөвлөж байна вэ?

-Бид эдийн засаг дээр л фокуслаад байна. Гэтэл цаана нь олон нийгмийн асуудлууд орхигдоод байна шүү дээ. Энэ намрын чуулганаар дараах асуудлууд дээр дуугарна гэж бодож байна.

Нэгдүгээрт хүүхэд хамгаалал. Тэр дундаа охидын жирэмслэлтийн асуудал. 10,11 настай охид жирэмсэлж байна. Тэдний хэдэн хувь нь хүчирхийллийн улмаас, хэд нь хайр дурлалаараа хүүхэд тээж байгаа бол. Мөн залуусын хар тамхи, архидалт, сэтгэцэд нөлөөт бодисын донтолт. Тэднийг хайхралгүй 10 жил л орхиход энэ нийгэм эрүүл үлдэхгүй болов уу.

Хоёрдугаарт шүүх засаглалын шударга байгаа эсэх. Хохирогчийн талд чин шударгаар шүүж, шийдвэрлэж чаддаг хүмүүсээр хэрхэн бүрдүүлэх вэ. Өнөөгийн шүүх ядарсанд илүү халгайтай байна.

Гуравдугаарт сургуулийн хүртээмжийн асуудал. Өнөөдөр Нийслэлийн төвлөрлийн бүсэд буй сургуулийн нэг анги 60-70 хүүхэдтэй, ширээ сандал хүрэлцээгүйгээс нэг ширээнд гурвуулаа сууж байна. Яг одоогийн байдлаар Улсын хэмжээд 100 гаруй сургууль барих хэрэгтэй байна гээд яриад сууж байна. Тэгвэл өнгөрсөн 2024 оны төсөвт 94 сургуулийн төсвийг баталсан. Тэдгээр сургуулиуд чухам хаана баригдав. Есдүгээр сарын 1 болохгүй юм шиг, хүн амын судалгаагаа хийдэггүй, бүртгэл мэдээлэлгүй орон шиг л эрсдэлээ тооцож чадсангүй.

-Хуучин Засгийн газрыг унахад О.Цогтгэрэлийн яагаад зоригтой байсан нь АН-ын дарга болсноор батлагдлаа. Одоо МАН-ын даргаар ард түмэнд жаахан ээлтэй, ичих булчирхайтай, эх орноо боддог нь сонгогдоосой-

-Саяхан Ардчилсан намын даргын сунгаа болж, О.Цогтгэрэл сонгогдов. Та АН-ын даргаа сонгох үйл явцыг ажигласан уу, шинэ дарга дээрх таны байр суурь?

-Миний ажигласнаар О.Цогтгэрэл гишүүн хуучин Засгийн газрыг унахад гэнэт зоригтой, өөртөө маш итгэлтэй, найдвартай ар талтай мэт гарч ирсэн. Тэр хүнийг тийм зоримог байхыг хараагүй болохоор, ямар нэгэн учиртай л байх гэж бодож байсан. Бодол батлагдсан.

-Удахгүй МАН ч бас бага хурлаа товлож, даргаа сонгоно. УИХ-ын дарга өөрөө намын даргадаа өрсөлдөнө гэж мэдэгдсэн. Эрх баригч намын дотоод хагарал, улс төрийг та хэрхэн харж байна?

-Тэд муухай техниктэй. Нэгнийгээ намнах гэхээрээ ойр тойрны хүмүүсийг нь шалгаж, хавчаад эхэлдэг. Энгийнээр харахад их бага гэлтгүй сүлжилдчихсэн, эрх ашгийн хамааралтай. "Чи тэгвэл, би ингэнэ" гэдэг зүйл л ярьдаг.

Би шударга л хэлье. Хулгайгүй улс төр гэж байхгүй. Бүгд том эрх ашгаар холбогдчихсон, баячууд. Тиймээс ард түмэнд жаахан ээлтэй, ичих булчирхайтай, эх орноо боддог нь сонгогдоосой.

-Би хэрэв бие давхар байгаа бол эмэгтэй хүний жам ёсны л асуудал. Цаг хугацаа харуулна-

-2024 оны зургаан сард 12 хоногийн зайтай хоёр эмэгтэйн амь насыг хөнөөсөн хэрэг гарсан. Тус хэргийн оролцогчид болон шүүх байгууллага хэрхэн дэнслэхийг олон нийт чих тавин хүлээж байна. Зарим нь цаазын ялыг сэргээх агуулгыг ч хөндөж байна?

-Энэ хэрэг бол олон оролцогчтой, хохирогчид нь эмэгтэйчүүд. Нэг нь 16, нөгөө нь 32 настай эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг. Өчигдөр /2025-09-15/-нд намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Гэтэл Ерөнхий сайд Г.Занданшатар нийгэмд шуугиан тариад буй энэ аймшигт хэргийн талаар ерөөс дурдсангүйд иргэдийн өмнөөс харамслаа. Бид эдийн засаг, түүний үр өгөөж, төсөв, бүтээн байгуулалтыг хэлцэж, баталж буй. Үүнийг эрүүл, саруул Монгол хүн хүртэх ёстой. Тэгтэл 3.5 сая хүнтэй улсад аллагын бүлэглэл байж болзошгүй байдал үүсчихлээ шүү дээ. Маш том гамшиг гэж харж байна.

Шүүх засаглалыг хэн хянах вэ. Яаж авлигал хээл хахуулиас ангид, сэрүүн байлгах вэ. Тэд баян ч бай ядуу ч бай хохирогчийн талд хэргийг хянан шийдвэрлэх ёстой. Хэрэв өчигдрийн чуулган үргэлжилсэн бол энэ асуудлыг хөндөж, УИХ-д уриалга гаргая гэж төлөвлөж орсон. Тухайлбал, онц хэрцгий аллага үйлдсэн этгээдүүдийг татвар төлөгчдийн мөнгөөр амийг нь зогоож, насаар нь шоронд байлгах нь зөв үү гэдэг асуудлыг бид ярих хэрэгтэй. Энэ тал дээр ажлын хэсэг гаргаж цаазын ялыг ямар нөхцөлөөр нь сэргээх тал дээр ангиллыг нь судлах нь зүйтэй. Ялангуяа бага насны хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, амийг нь хохироосон, хүнийг онц хэрцгийгээр яргалан хөнөөсөн тохиолдолд цаазын ялыг сэргээх ёстой гэх байр суурьтай байна.

-Ахмадууд тэтгэврээ 1.5 сая төгрөг болгож өгөхийг шаардаж зургаа дахь өдрөө Төрийн ордны баруун хаалган дээр суулт зарлаад байна. Харин ГБХНХС Т.Аубакир 2026 онд зургаан хувиас дээш нэмэх боломжгүй гэв. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-500 мянган ахмадын асуудал шүү дээ. Нэмэх боломжтой л юм шиг харагддаг. Жишээлбэл, томоохон компаниуд ашгийн татвараа үнэнчээр төлөөд хэвшчихвэл тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэх асуудал төсөвт дарамт учруулахгүй байх.

-Цаг гаргаж, нээлттэй ярилцсанд баярлалаа. Эцэст нь, таныг бие давхар болсон гэж олон нийтийн мэдээллийн сүлжээгээр мэдээлэгдлээ. Энэ тал дээр тайлбар өгөх үү?

-Би хэрэв бие давхар байгаа бол эмэгтэй хүний жам ёсны л асуудал. Ямар эрэгтэй хүн жирэмсэлчихсэн байгаа биш дээ. Цаг хугацаа л харуулна.

Видео:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
48 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

emegtei hunii uzel bodol gej ene shuudee

Зочин
Зочин

Эмэгтэй гишүүн ийм нээлттэй байгаад баярл�##�аа

Зочин
Зочин

ih zuv zuil helsen bn ene udaa

Уншигч
Уншигч
Reply to  Зочин

дандаа л тийм байсан

Зочин
Зочин

Маш зөв ярьжээ, дэмжиж байна

Зочин
Зочин

Эмэгтэй хүний эрх чөлөөг хүлээн зөвшөөрч байна

Зочин
Зочин

harin ch sain hatuu helj bgaa n zuv

Зочин
Зочин

Эмэгтэй хүний оролцоо улс төрд маш хэрэгтэй

Зочин
Зочин

Сайн ярьсан байна, зөв байр суурьтай байна

Зочин
Зочин

mash ih demjij baina emegteichuudee

Зочин
Зочин

emegtei hun uls tord oroltsoh ni mash zuv

Зочин
Зочин

emegtei hun iim zorigtoi baih n niigemdaa heregtei

Зочин
Зочин

Ахмадуудын тэтгэвэр үнэхээр хүрэлцэхгүй байна Үнэн голоосоо нэммээр л байна

Зочин
Зочин

Шүүхийн шударга бус байд�##� бол хамгийн том асууд�##� яг үнэндээ мөнгө багатай нь хохирдог

Зочин
Зочин

sain yariltslaga baina gehdee zarim ni het haraad bna

Зочин
Зочин

Зарим хэсэг нь хувь хүний амьдр�##� руу хэт орсон юм шиг санагдлаа

Зочин
Зочин

mini bodloor bas emegteichuud niigemdaa idevhitei baih ystoi

Зочин
Зочин

saihan yariad bna shuu

Зочин
Зочин

Шүүмжлэлтэй хэсгүүд нь арай хурц юм

Зочин
Зочин

ene hun zuv l yariad baina

Зочин
Зочин

harin ch sain hatuu helj bgaa n zuv

Зочин
Зочин

yamar ch ym helchihdeg ym shig haragdaj bn shuu er ni buur sonin hun boljee

Зочинүүхдийн жирэмслэлт, сургуулийн ачаалал дээр а
Зочинүүхдийн жирэмслэлт, сургуулийн ачаалал дээр а

Хүүхдийн жирэмслэлт, сургуулийн ача�##��##� дээр анхаарна гэдэг зөв сонсогдлоо Гэхдээ хийх ажил нь их байна даа

Зочин
Зочин

үүхдийн жирэмслэлт, сургуулийн ача�##��##� дээр анхаарна гэдэг зөв сонсогдлоо Гэхдээ хийх ажил нь их байна даа

Зочин
Зочин

Цаазын ялыг сэргээе гэсэн санаа нь олон хүнд та�##�агдана байх, гэхдээ хүний эрхийн маргаан их дагуулна даа

Зочинүүхдийн жирэмслэлт, сургуулийн ачаалал дээр а
Зочинүүхдийн жирэмслэлт, сургуулийн ачаалал дээр а

yamar negen namd oroltsoh sonirholgui gdg ni harin zuv bh

Зочинүүхдийн жирэмслэлт, сургуулийн ачаалал дээр а
Зочинүүхдийн жирэмслэлт, сургуулийн ачаалал дээр а

zombi hugshchuud geed nerleed yrij bgag n haraad ineed hurlee kk

Зочин
Зочин

ter ajilaa ogno geed daraa n buts#ag n uneheer togtvorgui haragdaj bn

Зочинүүхдийн жирэмслэлт, сургуулийн ачаалал дээр а
Зочинүүхдийн жирэмслэлт, сургуулийн ачаалал дээр а

Нийгмийн асууд�##� руугаа чиглэж ярьж байгаа нь сайн л байна даа Улс төрчид бүгд мөнгө ярихаа больмоор байна

Зочин
Зочин

daraagiin MAN iin darga yamar hun garah n ih sonin bhdaa ard tumendee eeltei baih heregtei

Зочин
Зочин

Dampuursan gej bgaa n namaig hudaldaj avah sanal baival heleech ee, sharhaa nuhmuur bn l gej, ternees ene niigmiig chini heduulee saijruulna gej baih ch gui gedgee ugaas medej bgaa.

Зочин 7
Зочин 7

Энэ нэг сэтгэц нь муу хирнээ з�##�ь мэх, муу санаа нь дэндсэн, боловсролгүй гажиг эмэгтэй УИХ-ын үнэхээр гутамшиг болгож байгааг хатуу анхаарах хэрэгтэй дээ. Төр улс өөрийн стратеги, хууль, журам дүрэмтэй улс. Шат шатандаа дотроо ярих, нийт түмэнтэй ярих зүйл гээд их юм бий. Наад төрөлхийн гэмээр хүмүүжилгүй, ёсзүйгээ аслдсан хүнээ тодоррой хүрээнд байлгахад нь анхаараач ээ.

Монгол иргэн
Монгол иргэн
Reply to  Зочин 7

Бас нэг мафийн төлөөлөлийн ярианд тохирох яриа биз өөрөа

Зочин
Зочин

Намын шантаажид орохгүй гээд шууд хэл тэтгэврийн т�##�аар дуугарахгүй бгаа шүү

Zochin
Zochin

Neeree l eregtei hun jiremdelsen bish sonin asuult ve kkk. Uzel bodol neelttei chin uneniig heldg gants emegtei gishuun dee

Unshigcundh
Unshigcundh

Daichin emegtei gishuun shuu , amjilt husiy,

Зочин
Зочин

Төлөвшиж байнаа, тагсөрөөрөй Наара

Зочин
Зочин

‼️Ахмадын тэтгэрийг 1500.0-3000.0 хооронд байлгахахр зоригтой өөрчлөх хэрэгтэй.Өмнөх индексээр нэмэхэд хэлмэгдсэн 1404 -ийн бүлэгт багтаж хохирсон хүмүүст илүү анхаарч өсгөх шаардлага байгаа.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Зочин 7
Зочин 7

Энэ хүнд гэр бүл, үр хүүхэд газрын зарга, нөхөр сүүдэр, улс төр зэрэг ерөөсөө ялгах с�##�гах ямгүй ч�##�чих юм. Ер нь нэг зүйлийг онцгой анхаарах ёстой л доо. Сонгууль өрдөслдөх эрхэмжүүдийг эрүүл мэндийн хувьд нарийвчилсан шинжилгээнд оруулж, сонгууль орж болох эсэхийг эрүүл мэндийн хувьд тогтоох нь зөв.

Зочин
Зочин

Ер нь УИХ-ын эмэгтэй гишүүдийн дуу хоолой сул байна шүү. Ганцхан Нара л шударгаар ярих юм. Эмэгтэй гишүүд эвлэлдээд амбицтай ажилмаар байна шүү!!!!!!!!!!!!!!!!!!

Last edited 25 Өдөр Өмнө by Зочин
Зочин
Зочин

Ст�##�ин дайны дараа цаазаар авах ялыг байхгүй болгосон ч чамайг �##�аад их бодож 20 жил суугаад гарч ирэх юм чинь гээд хүн �##�ах явд�##� эрс ихэссэн учраас дахин сэргээсэн гэдэг. Манай �##�уурчид ч гэсэн тийм бодлоор �##�лага хийж байгаа. Өөрийг нь цаазаар авах юм байна гэдгийг урдаас мэдэж байв�##� �##�уурчид аминдаа хайртай байдаг учир хүн �##�ахынхаа өмнө бодно. Ардчиллын өлгий гэгддэг АНУ-д яагаад �##�ах ялыг хориоглоогүй вэ гэдгийг манай барууныхныг даган хөөрцөглөгч либер�##�иуд сайн судлах хэрэгтэй

ррр
ррр

Нара гишүүн тамхи огт татдаггүй байх тэ. Татдаггүй хэрнээ арьс нь олон жил татсан эрчүүд шиг их нүхжилттэй юм. эсвэл пудр кремний хор уу. байнгын буд�##�ттай явахаар арьс амьсг�##�ах гээд тэлж ийм нүхжилт үүсдэг үү.

Иргэн
Иргэн

Зөв шударга гишүүн,сайд байсан бол с�##�бартаа тэргүүлэгч байх байсан.

Зочин
Зочин

Нара үнэнийг хэлдэг шудрага бүсгүй.

Бат
Бат

Чи их дугарах юм гэвч чи дугарах нохой хуцахтай адил юм даа

Зочин
Зочин

ЗАВААН ДАНХЧИН БОЛСОН НЬ ИЛТ ХАРАГДАЖ БАЙНА

Ж.Ганаа
Ж.Ганаа

Мундаг бүсгүй шүү

Холбоотой мэдээ

Back to top button