УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Гашуунсухайт-Ганцмодын хэлэлцээрийн талаар Ц.Туваан тайлбар хийж, Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв

17 жил өргөн, нарийн царигаар хэрэлдэж, шийдэлгүй гацсан хил холболт, нүүрсний худалдааны асуудлыг хоёр улсын ЗГ-ын хэлэлцээрээр шийдвэрлэх арга замыг сонгосон. Хэлэлцээ байгуулах эрхийг УИХ, Засгийн газарт олгож байв.

Үүний дагуу манай улс анх удаа өмнөд хөрштэйгөө албан ёсны хэлэлцээ байгуулсан. Хэлэлцээрт хоёр орны Ерөнхий сайд нар Харбин хотод уулзацгаан гарын үсэг зурж, УИХ соёрхон баталсан байдаг.

Ингэж Хамтарсан Засгийн газар 1955 оноос хойш анх удаа хийгдэж байгаа төмөр замын хил холболтын ажлыг эхлүүлэхээр болсон юм. Хэлэлцээрийн хүрээнд цаашид Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүн хатавч, цаашлаад баруун зүүн коридорыг төмөр замаар холбох ажил хурдтай бөгөөд шат дараатай хэрэгжихээр хүлээгдэж байгаа.

Гэвч эдийн засгийн өндөр ач холбогдолтой тус гэрээний нүүрсний худалдаа асуудалтай гэх агуулга саяхнаас яригдаж эхлэв. Л.Оюун-Эрдэнэ Монголын нүүрсийг 16 жилээр Хятадад хямд худалдах гэрээ хийж 10 тэрбум долларын алдагдалд оруулжээ гэх шуум хүчээ авч, гэрээг эргэн харах нөхцөлийг бүрдүүлээд байна.

Энэ нь нэг талаас Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Хятадтай хийх нүүрсний гэрээг цуцалж, манай тал алдагдал хүлээсэнтэй адил жишээ болох талтай. Нөгөө талаас Хамтарсан Засгийн газрын амжуулсан хамгийн том ажлыг ийн үгүйсгэсэн нь өмнөх Ерөнхий сайд руу чиглэсэн улс төр ч байж мэдэх.

Тиймээс нүүрсний үнэ үнэхээр хуувилаан уу, асуудал байна уу гэх агуулгад ямартай ч хариулт хэрэгтэй байгаа.

Тиймд өчигдөр нээсэн намрын чуулганаар БНХАУ-ын Засгийн газартай байгуулсан гэрээнийхээ талаар өмнөх засгийнхан юу гэснийг хүргэе.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд асан Ц.Туваан энэ асуудлаар мэдээлэл хийсэн. Ерөнхий агуулгыг нь хураангуйлбал ийн ярив.

-Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргаар ажиллаж байсан хүн нийгэмд буруу ташаа мэдээлэл өгч байгааг залруулъя. Хамтарсан Засгийн газар даваа саадыг давж, 10 сарын хугацаанд ажиллан УИХ-аар хэлэлцэж байж гэрээг хийсэн. Гэрээнд төмөр замын талаас нь Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нүүрсний гэрээг салбарын сайд байсны хувьд би гээд бид хоёр гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд энэ гэрээ 100 гаруй гишүүний гарын үсэгтэйгээр батлагдсан.

Урт хугацаанд нүүрс борлуулж байгаа гэрээнүүдээс ялгаатай нь УИХ-аар 3 удаа оролцуулсан. Нууцын гэрээний асуудал яриад байгаа дээр ямар ч нууц байхгүй. Нээлттэйгээр УИХ, хэвлэлд нээлттэй хандаж хэлэлцүүлж, гэрээг хийсэн.

Эрдэнэс Тавантолгой компани хоёр нөхцөлөөр нүүрс борлуулж байгаа. Уул уурхайн биржээр болон урт хугацааны тогтвортой гэрээгээр, өмнө нь явагдаж байгаа 4 компани дээр Чайна Энержи нэмэгдээд Хятадын 5 компанид нүүрсийг ам нөхцөлөөр борлуулж байгаа. Гэтэл уул уурхайн биржээр зарсан үнэ бол амны үнэ дээр тээврийн зардал ороод Хятадын Ганцмод боомт дээр очиж буух үеийн үнийг андуураад байх шиг байна. Хямдхан гээд яриад байгаа нь  нүүрсний амны үнэ шүү.

250 сая тонн нүүрсийг 40 ам.доллароор үржүүлж бодоод нэг тойм тоо гаргачхаад нүүрсний мөнгөө алдлаа гэж яриад байх шиг байна. Энэ дотор чинь Монголын авто болон төмөр замын тээврийн хөлс шингэж, орж байгаа гэдгийг хэлье. 10 тэрбум ам.доллароос нэг ч тэрбум ам.долларын авлига аваагүй гэдгийг албан ёсоор хэлье.

Нүүрсний үнийг 50 ам.доллароор 16 жил зарах юм шиг ярьж болохгүй. Нүүрсний үнэ 3 сарын хугацаанд өсөх болгонд дахин шинэчлэгддэг үнэ. Нүүрсний гэрээ ямар ч бартер, зээл, төмөр замаар солих асуудал байхгүй. Чайна Энержи мөнгөө төлж худалдан аваад, Монгол улсын төсөвт орж байгаа гэв.

Үүнээс гадна Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2025.09.15/ МАН-ын бүлгийн хуралдаанд оролцох үеэрээ, “Төмөр замын хил холболтын гэрээг асуудалтай гэж үзэж байгаа бол цуцалж болно. Манайх л хохирно” гэсэн байна.

Мөн Үндэсний эвслийн тэргүүлэгч, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хэлсэн хоёр Монголын төр гадаадын гэрээг улс төржүүлснээр бид хохирдог гэх агуулга анхаарах өнцөг байв.

Тэрбээр төмөр замын хил холболтын гэрээний асуудлаарх сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, “Гаднынхан Монголын төрийг зальтай луйварчид гэж дүгнэдэг. Монголчуудтай хамтран ажиллах дур сонирхол байдаггүй. Дандаа ярьсан хэлснээсээ буцдаг, ухардаг. Гадаадтай харьцахад АН, МАН улс төрийн өнгөөрөө хуваагдахгүй нэг л бодлого, цонхоор харьцах ёстой. Үүх түүхээ сөхвөл өмнө нь манайх мөн хэлснээсээ буцаж Хятадын компанийг асар их хохироосон юм байна лээ. Бид ч өөрсдөө асар их хохирсон. Олж болох хэдэн арван тэрбум доллароор бид хохирсон.

Хоёр улсын Засгийн газрын гэрээ байж болох хамгийн төгс шийдэл байсан. Олон улсын худалдааны нөхцөл байдал, үнэ ханш тариф өөрчлөгдвөл нүүрсний худалдаа нь дагаад  өөрчлөгдөнө. Салхи орохгүй юм гэж юу байх вэ” гэсэн юм. Ер нь гишүүдийн байр суурь ийм байна. Энэ гэрээ асуудалгүй “итгэхгүй бол эдийн засагчдаас асуугаад, зөвөөр ойлгож ав” гэх гишүүд ч байна.

Харин одоогийн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Л.Дамдинням “Энэ асуудлыг ЗГХЭГ-аас асуу” гэж бухаад өнгөрөв.

Хэрэв 70 жилийн дараах эдийн засгийн өндөр ашигтай хэлэлцээг улс төржүүлэн унагаж, анх удаа том гүрэнтэй хийсэн албан ёсны хэлэлцээрээс манайх буцвал олон улсын харилцаа, үр ашиг гээд олон талаар маш их хохирох нь тодорхой. Тиймд асуудалд хаана хаанаа нухацтай хандах шаардлагатай байна.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
41 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ene neg zasgiin gazar chin ulsaa hudaldaj duuslaa shdee

Зочин
Зочин

Yu ch oilgohgui murtluu tom tom yariad, ulsaa horloj bgaa garuud!

Зочин
Зочин
Reply to  Зочин

Yadahdaa nuursniihee hamgiin sainiig ne under hyvitai uguh geree hiih dee yahve dee araich dee

Зочин
Зочин

16 jil hyamd nuurs ugch aldah geed bgaa n hudlaa bish bol ene chin neg tom l***rdaanii ajil baina!

Зочин
Зочин

Nuguu neg tom am#lsan Oyun-Erdene odoo yu hiiv??? Hooson yarij ard tumnee tohuurhaj baina!

Зочин
Зочин

Энэ нэг гэрээгээ нууц�##�даг шоугаа больчооч ээ, ард түмнээ хуурч байна!!!

Зочин
Зочин

Төмөр зам нэрээр д�##�д�##�ж нүүрсээ үнэгүй шахах гэж байгаа нь илт!

Зочин
Зочин

Оюун-Эрдэнэ гэж худлаа амлагч, одоо таг дуугүй

Зочин
Зочин

Улс төрчид ард түмнээ доромжилдогоо болимоор юм

Зочин
Зочин

Яагаад заав�##� хямд өгөх ёстой юм бэ? Хулгайч нараа!!!

Зочин
Зочин

10 тэрбумын �##�дагд�##� гэж тоо гаргаад байхад яагаад дуугүй сууж байна аа?

Зочин
Зочин

УИХ, ЗГ хоёр нийлээд ард түмнээ шулахаа боль!!!

Зочин
Зочин

Монголчуудыг боддоггүй, зөвхөн өөрсдийнхөө х�##�аасыг бодсон муусайн шун�##�тнууд

Зочин
Зочин

Энэ гэрээ нэртэй луйврыг шууд цуцлах хэрэгтэй!

Зочин
Зочин

Энхбаяр тэр өлсч байхдаа үхчихгүй яавдаа

иргэн
иргэн

Намбар Энхбаяр Хүрэлсүхээс Оюун эрдэнийг үгүй хийх да�##�гавар авсан юм уу Одоо ЭНхбаяр гуай одоо амар

Зочин
Зочин

Оюунэрдэнэ худлаа шүү. Улсын хил дээр хятадууд яахаараа барилга байгууламж барих гээд суурь цутгачихсан байдаг юм бэ. Худлаа хуцна чи. Зарим хилийн шугам, зурвас дээр хятадууд тор татчихсан хилчид хилээ эргэх боломжгүй болгосон байна гээд байх юм. Үнэн үү.

Зочин
Зочин

Eрөнхийлөгч асан Энхбаяр уул нь улс орноо хөгжүүлэх ард иргэдийнхээ амьдр�##�ын түвшинг дээшлүүлэх гэсэн з�##�уус руугаа дайрч довтолоод байдаг чинь хүзүүгүй шаараас яг ялгаа �##�га даа тийм л сүрхий юм бол бүх эрх мэдэл байсан шүү дээ тэгэхдээ хүсснээрэй хийж байх нь чинь яасан юум бэ? та одоо эхнэрээ л загн
аад л сууж бай з�##�уучуудын дунд бүү яс хаяад бай гэж зөвлөе

Зочин
Зочин

Ard tumniig huurahaa boliooo, bid chini nuursniih n ezed bish uu?

Зочин
Зочин

Tenegtej suugaad ulsaa zarj bgaa m#lnuud!!!

Зочин
Зочин

Gadaadad g###gdson nuhduud eh oronoo shataaj duusgah ni ee

Зочин
Зочин

40$ aar zarj bgaa geed hudlaa yariad suuhaa bolio, ard tumen chini toogoo boddog bolson!

Зочин
Зочин

Uls turchid bugd adilhan hudalch hulgaich!

Зочин
Зочин

Ard tumnii mungu, baylagiig gadniihand beleglej duuslaa daa!

Зочин
Зочин

Zasgiin gazar gedeg neriig mohooj bgaa garuud!

Зочин
Зочин

Ulsaa boddog hun neg ch alga, zuvhun uuriin ashgaa harsan shunaltai l***ruud!

Зочин
Зочин

ЗГ гэж байгаа нэртэй хулгайчдын бүлэглэл болсон байна

Зочин
Зочин

Хятадтай наймаа хийхээрээ дандаа шатдаг, ойлгомжтой шүү дээ!

Зочин
Зочин

Монголын баялагийг үнэгүй шахаж, биднийг гуйлгачин болгож дууслаа!

Зочин
Зочин

Ямар ч ил тод биш гэрээ хийдэгээ болиоч ээ, арчаагүй новшнууд!

Зочин
Зочин

Н.Энхбаяр ч яахав Хүүк, нэгэн цагт тулж өндийсөн өөрийн дүү нар болохОЭ Амарбаясг�##�ан руу боргоодох л гэсэн байгаа. Хүрэлсүх үнэн тархи муутай гар юм аа. Муу амьд явахаар сайн үх гэдэг дээ. Юу ч хэлэхэв.

Зочин
Зочин

Мэдлэг боловсролгүй ОЭ мэтийн харанхуйчууд суд�##�гаагүй хийсэн гэрээ нь ямар олигтой байхав! Эргэж харах хэрэгтэй!

I.OTGONBAYR. AHKMAD. NASTAN
I.OTGONBAYR. AHKMAD. NASTAN

SAIN. BAINA. UU..UULIIN. BAYLAG. ARBINCH. HKEMJEETEI...IREEDUIDEEDEE. YUGAAR. AMI. ZUUJ. AMIDARMAAR. BAINA. BE. IRGEDEE. ZALUUSAA. UUR. AJIL. HKIICTGEE...UUR. OLON. BAYLAG. BAIGAA. BAIHKCH. BOLNO...AJILIIN. BAIRNUUDAA. ULAM. SAIJRUULCYGAAMAAR. BAINAA..SETGEL. GARGAJ. ULS#AA. UUD. NI. TATMAAR. BAINA. SHUU...AJILIIN. AMJILT. HKUSIE...BAYRTAI.

Зочини
Зочини

ДУНД НЬ БАЙГАА ГҮЛТИЙСЭН НӨХӨР ХЭН БЭ.

Зочинз
Зочинз

Ээлжлэн жүжиг тоголдог манын анын хулгаачууд

Зочин
Зочин

Намбарван маань зөнөчихсөн юм бишүү. ОЭ уулзсангүй гээд ингэж хорлоно гэж баймааргүй юм.

Irgen
Irgen

mgl ulsaa bodoj bga er em darga nar bga yum u daa tamine dandaa mgl ulsiinha hugjilus hulgai hiisen nuhud bdg shde ed nariin geree gej yu bsn tannine bas neg luiwar ywaa bhda tamine????????

Зочин
Зочин

холбохыг эсэргүүцэгчид мояа-нууд л байх.харин эрүүлээр сэтгэдэгүүд нь яаж,хэрхэн,хэнээр,хэдэн төгрөгөөр холбоод байна аа гэдгээ л тодорхой болгооч ээ л гээд байдаг.нөгөөх нь ойлгосон ч ойлгодоггүй.ккк мэдээж 500-гийн барааг улс орлнд хэрэгтэй гээд л 5000-аар аваад байв�##� юу болох уу.бод бод

Зочин буруу зөвийг хөндлөнгий шигэжлийн хүмүүсээр
Зочин буруу зөвийг хөндлөнгий шигэжлийн хүмүүсээр

Хөндлөнгийн шинжээчид, мэргэжлийн хүмүүсээр буруу, зөвийг тогтоолгож, маргаанд хариу өгөхөд л болоо юм бишүү?!

Irgen
Irgen

OT-n Luivar deermiig yay geh baij muu ugur svgnvvd chini bas yun iim ih aldagdaltai yum hiij geree gej Hutsaj muuruud baigaa muu Vhmer hujaa s###snvvd veeee !?

Дэл
Дэл

Нэлээд булхайтай гэрээ байгуулсан юм билээ тэгээд ч холболтын төсөв аймаар өндөр үү ер нь холбох гэж төмөр зам тавиагүй юм шиг санагдсан шүү тэглээ гээд гэрээ байгуулах ёстой хүмүүс нь нэгэнтээ гэрээгээ байгуулсан авилга хээл хахууль аваагүй бол гэрээ нь от гэрээ шиг ашиггүй гэрээ болоод дуусна

Холбоотой мэдээ

Back to top button