НИЙГЭМНийгэм мэдээ
Чөлөөт бөхийн ДАШТ-ээс Т.Алтжин хүрэл медаль хүртлээ

Хорват улсын нийслэл Загреб хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 13-21-ний өдрүүдэд болж байна.
Тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Тогтохын Алтжин Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны нэр дээр барилдсан ОХУ-ын бөх Анастасия Сиделниковаг 6:4-өөр ялсанаар хүрэл медаль хүртлээ.
Түүний энэ амжилт ДАШТ-ээс хүртсэн Монголын чөлөөт бөхийн баг тамирчдын 81 дэх медаль, 45 дахь хүрэл медаль юм.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.