"ДЦС-3"-ын захирал Л.Эрхбаатар хариуцлагаас чимээгүй мултарч, Н.Тавинбэх "БЭТ" биш "орлогч" хийж байна

Өнгөрсөн зургаадугаар сарын 02-нд “ДЦС-3” ТӨХК-д турбин генератор дэлбэрч, 47 настай инженер амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Мөн наймдугаар сард тус станцад дахин дэлбэрэлт болсон байдаг.
Эхний дэлбэрэлтийн дараа Дулааны III цахилгаан станцын захирал Л.Эрхбаатар,
"Манай станцын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явах ёстой горимоороо явж байгаа. Ослын улмаас манай 9 дүгээр машин зогссон. Цагдаа, тагнуулын байгууллагын шалгалтууд үргэлжилж байна. Мөн техникийн хувьд гарсан гэмтлийг тогтоохоор ажлын хэсэг ажиллаж байгаа. Эцсийн дүгнэлт нь гараагүй. Тиймээс гэмтсэн 9 дүгээр машин руу орох зөвшөөрөл ирээгүй учир эцсийн хохирлын дүн гараагүй. Тиймд авах арга хэмжээнүүд хүлээгдэж байна. Эвдэрсэн 9 дүгээр турбин энэ өвөл огт ажиллахгүй" гэж мэдэгдсэн.
Харин хоёр дахь дэлбэрэлтийн дараа Засгийн газраас томилогдсон БЭТ Н.Тавинбэх,
"ДЦС-3" ТӨХК бол насжилт өндөртэй, олон ажилтантай, тасралтгүй үйл ажиллагаатай, нарийн технологитой станц. Тийм учраас техникийн саатал гардаг. Яг ийм саатал өнгөрсөн наймдугаар сарын 01-ний өдөр гарсан. Энэ бол анх удаа гарч байгаа зүйл биш. Энэ асуудлыг онцгой дэглэм тогтоосон, сэргээн босголтын ажил явж байгаа үед сенсаци болгон нийгэмд цацсанд харамсаж байна. Өнгөрсөн өвөл гэхэд энэ төрлийн гэмтэл 15 удаа гарсан" хэмээн байдаг л үзэгдэл мэт мэдэгдэл хийсэн байдаг.
Одоогийн байдлаар эхний дэлбэрэлтийн дараах засвар дуусаагүй байна. Мөн тус станцын захирал Л.Эрхбаатар ажлаа өгчээ. Цаг үеийн асуудлаар мэдээлэл тодруулахаар түүнтэй холбогдоход, "Би ажлаа өгөөд удаж байна, надад мэдээлэл алга гэсэн" юм.
Өөрөөр хэлбэл "ДЦС-3" одоо удирдлагагүй байгаа гэсэн үг. Харин төрийн эзэмшлийн хувь, эрх ашгийг хамгаалах, шийдвэр хэрэгжилтэд хяналт тавих, эрсдэлийг таслан зогсоох, тайлагнах үүрэг хүлээж очсон Н.Тавинбэх даргын үүргийг гүйцэтгэж байгаа бололтой.
Тэр "БЭТ"-ээр томилогдсоныхоо дараа ажилчдаа буруутгаж ганц удаа мэдээлэл хийсэн. Үүнээс хойш юуг ч тайлагнаагүй. Ямар нөхцөл байдал, эрсдэл байгааг ч тайлагналгүй энэ хүрлээ. Мөн тус станцын захирлыг ямар шалтгаанаар ажлаа өгсөн эсэхийг ч мэдэгдээгүй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шоронгүйл гарах юмдаа шүүхээ гэж
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud