Нийгэм мэдээ

Нийгмийг донсолгосон хоёр хэргийг Б.Булгантамир шүүнэ

Өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх дээр “Жем молл” худалдааны төвд эхнэрээ хутгалж алсан хэргийн шүүгдэгч Н.Энхбатад холбогдох шүүх хурал болж байна. Мөн 16.00 цагаас хоёр эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн Д, Э нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болохоор товлогдсон юм.

“Жем молл” худалдааны төвд эхнэрээ хутгалж алсан хэргийг хаалттай хэлэлцэх санал гаргаж, шүүх хурал түр завсарлалаа. Тус хэргийн шүүгчээр Б.Булгантамир, М.Далайхүү, Г.Энхцэцэг нар ажиллаж байна.

Харин 16.00 цагаас товлогдсон 12 хоногийн зайтай хоёр эмэгтэйн амь насыг хөнөөсөн этгээдүүдэд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүгч Б.Булгантамир дэнсэлнэ. Урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн дууссан гэж үзвэл гэм буруугийн шүүх хурлыг товлох юм.

Холбогдсон хэргийн зүйл ангийн хувьд ЭХТА-ийн 13.2-2.2, 10.1-2.6, 17.3-1, 17.8.1, 26.1-2, 17.1-3.1, 12.5-1, 10.1-2.1, 10.1-2.7-р заалтаар НПГ-с ялласан байна.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ийм хэргүүдийг нээлттэй хийж байгаач

Зочин
Зочин

ENE GULGAICH CHIN NOGOO OTSOGNODOG SHUUGCH BIZDEE. JENCO BUUNII NOHOI

Зочин
Зочин

Амаараа сагт�##� авилга авчиж ард түмэн нийтээрээ харж бгаа шүү новшоо

Зочин
Зочин

Шүүх яагаад ийм орой хур�##�ддаг юм бол?

Иргэн.
Иргэн.

Шүүхгүй. Өмгөөлнө.

Зочин
Зочин

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Холбоотой мэдээ

Back to top button