НИЙГЭМНийгэм мэдээ

Цахим залилангийн 80 хувь нь Фэйсбүүкээр үйлдэгдэж байна

Цахим залилангын 80 гаруй хувь нь фэйсбүүк платформоор үйлдэгдэж буй.

Энэ төрлийн залилан нь гэмт этгээд ихэвчлэн иргэдийн ашиглаж буй фэйсбүүк хаягийн нууц кодыг хуурч авч улмаар түүний хамаарал бүхий гэр бүл, найз нөхдөөс мөнгө гуйх зэрэг хосолсон арга үйлдэгддэг. Гэмт этгээдүүд хохирогчийн фейсбүүк найзуудын нэртэй төстэй хуурамч хаягаар холбогдож, cудалгаа бөглөөд өгөөч, үнэгүй дата бэлэглэх гэж байна, утасны дугаараа явуулаарай гэх мэтээр түүний бүртгэлтэй утасны дугаарыг мэдэж авснаар тухайн дугаарыг ашиглан Фейсбүүк хаягт нь нууц үг сэргээх 6 оронтой код илгээж, тухайн кодыг хуурч мэхлэн авч, хувийн хаягт нь нэвтэрдэг.

Иймд иргэдэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button