Гадаад мэдээДЭЛХИЙ

Прокурорууд Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан этгээдэд цаазын ял төлөвлөж байна

АНУ-ын Юта мужийн прокурорууд мягмар гарагт /2025.09.16/ мэдэгдэл хийхдээ консерватив активист Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан этгээдэд цаазын ял төлөвлөж байгаа гэжээ. Прокуроруудын хэлснээр 22 настай Тайлер Робинсон Киркийг хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүхэд прокурорууд мэдүүлсэн баримт бичгээс харвал Робинсон хамтран амьдрач руугаа аллагын талаар бичжээ. Хамтрагч нь түүнээс яагаад хэрэг үйлдсэнийг мессежээр асуухад Робинсон “Түүний үзэн ядалт бүхий үг, үйлдлээс би залхаж байсан” гэж хариулсан аж. Юта мужийн дүүргийн прокурор Жеффри Грейн тамгын газар мягмар гарагт /2025.09.16/ Робинсоныг эрүүгийн долоон хэрэгт буруутгасан юм. Үүнд хүний амийг ноцтой байдлаар хөнөөх, нотлох баримтыг устгах гэж оролдох гэх мэт хэрэг багтжээ.

Зарим улстөрчид, тэр дундаа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп түүнд цаазаар авах ял оноохыг уриалсан байна. Прокурор Грейн мэдэгдэл хийхдээ нотлох баримт, нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанарыг авч үзээд цаазаар авах ял төлөвлөсөн гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button