Гадаад мэдээДЭЛХИЙ

Испанид бүртгэгдсэн түүхэн дэх хамгийн халуун зун өнгөрчээ

Испанийн эрх баригчид мягмар гарагт /2025.09.16/ мэдэгдэл хийхдээ, агаарын температурыг бүртгэж эхэлснээс хойших хамгийн халуун зун өнгөрсөн гэжээ. Тодруулбал зургаадугаар сарын 1-нээс наймдугаар сарын 31-ний хооронд агаарын температур дунджаар цельсийн 24.2 хэм байсан юм. Энэ нь агаарын температурыг 1961 онд бүртгэж эхэлснээс хойших хамгийн өндөр температур байв.

Өмнөх рекорд нь 2022 онд цельсийн 24.1 хэмээр тогтоогдож байжээ. Энэ зун мөн 1991-2020 оны температурын дунджаас цельсийн 2.1 хэмээр илүү дулаан байсан юм. Зун бүртгэгдсэн хамгийн өндөр температур нь наймдугаар сарын 17-нд Испанийн өмнөд хэсэгт орших Херес-де-ла Фронтерад байсан. Тодруулбал тус хотод цельсийн 45.8 хэм хүрж халжээ.

НҮБ-ын мэдээлснээр Газар дундын тэнгисийн бүс нутаг дэлхийн дунджаас 20 хувиар илүү хурдтай халж байгаа юм. Халуун зун өнгөрсөн учир Испанийн газар нутагт томоохон хэмжээний гал түймрүүд гарсан. Европын холбооны Европын ойн түймрийн алба мэдээлснээр 3,820 хавтгай шоо дөрвөлжин км талбай шатжээ. Энэ нь 2022 онд тогтоогдсон 3,060 хавтгай шоо дөрвөлжин км талбайн рекордыг эвдсэн үзүүлэлт юм.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button