НИЙГЭМНийгэм мэдээ

Гэр хорооллын 5000 айл өрхийг стандартын дагуу, иж бүрэн дулаалжээ

Нийслэлд агаарын бохирдол ихээр үүсдэг Баянгол, Чингэлтэй дүүргийн 5 хороонд энэ жил 5000 айл өрхийг стандартын дагуу иж бүрэн дулаалж, хийн түлш рүү шилжүүлж буй.

Гэр, байшингуудад хийж буй дулаалгыг нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар танилцууллаа.

Тэрбээр “Бид B1 ангиллын гал дэмждэггүй, 28 кг-ийн, 10 см зузаантай XPS хөөсөөр байшинг, харин дээврийн хөндийг эрдэст хөвөнгөөр дулаалж байгаа юм. Тухайн айл байшингийнхаа гадна талын фасадыг хийнэ. Мөн цонх, шалаа өөрсдөө дулаалж, гонхоо хийх шаардлага тавьж байна. Ингээд шаардлага хангасан тохиолдолд хийгээр ажилладаг халаагуурын төхөөрөмжийг нэг удаа, үнэ төлбөргүйгээр суурилуулж байгаа. Энэхүү төхөөрөмж нь дүүргийн өмчид бүртгэлтэй байх юм. Хийн төхөөрөмж суурилуулсан айлуудад галлагааны улиралд нийт 900 мянган төгрөгийн үнийн хэрэглээний урамшуулал олгоно. Улаанбаатар хотын салхины урсгал хойноосоо байдаг. Тийм учир Гандан, Зурагт, Дэнжийн мянга орчмын байршлыг сонгосон. Ирэх жил нийт 50 мянган айлыг дулаалж хий, цахилгаанд шилжүүлэх төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна” гэлээ.

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны оршин суугч Б.Буян-Оргил “Манай Дэнжийн мянга орчим их хүйтэн. Энд байшингаа дулаалаад хийн хэрэглээнд шилжих боломжтой болж байна. Хий хэрэглэнэ гэдэг утаанаас сална гэсэн үг. Тийм болохоор зохих шаардлагын дагуу өөрсдөөс шалтгаалах бүхнээ хичээн хийж, хамтран ажиллаж байна” гэв.

Баянгол, Чингэлтэй дүүргүүдэд дулаалж буй айл өрхүүдийн 1300 нь монгол гэрт амьдарч байна. Монгол гэрийг НҮБ-ын Хүүхдийн сангийн “Чип” төслийн хүрээнд дулаалж буй. “Чип” төслийн гэр дулаалга нь найман хэсгээс бүрдэж байгаа бөгөөд дулаан алдагдлыг 50-60 хувиар бууруулах тооцоотой. Мөн ийм хэмжээний эдийн засгийн хэмнэлтийг үүсгэх юм. Энэ жил хийн хэрэглээнд шилжиж буй айл өрхүүдэд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран аюулгүй ажиллагааны сургалт орж байгаа талаар нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар хэллээ. Нийслэлд 2028 он гэхэд Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдийн 103 мянган айл өрхийг хий болон цахилгаан хэрэглээнд шилжүүлэх зорилт тавин ажиллаж байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

за энэ 1300 монгол гэрийн дула�##�гын бараг 80 хувь нь хөдөө рүүгээ ачигдана, ирэх жил дахиад л хийх байх, байшингийн хөөсөнцөрийг арай ч буцааж с�##�гахгүй байх шүү.

Зочин
Зочин

s#aaa gej jil bolgon tolhoig ni ileed. ta narin mungu uu s#aa gej odo pzdaa gej . utaa bagsaj haragdaach suulinh 20 jil ene argaar hulgai shaalaa hulgaichuudaa

Зочин
Зочин

Даарахгүй болж. Өлсөж цангах вий .хиам консерв, пивийг нь тас�##�дуулж золигтов доо.

Холбоотой мэдээ

Back to top button