НИЙГЭМ

Монгол иргэн Вьетнамд хулгай хийж байгаад баригджээ

Сүүлийн үед хүний нутагт хулгай хийн, элэг нэгтнүүдийнхээ, улсынхаа нэр хүндийг сэвтүүлэх хэрэг гарах нь эрс нэмэгдсэн. Ялангуяа, Вьетнамд монголчууд хулгай хийгээд баригдсан хэргийг тоолвол нэлээд урт жагсаалт гарна.

Тэгвэл ийм төрлийн гэмт хэрэг Вьетнамд дахин гарч, Монгол Улсын иргэн, 24 настай И.Мөнхзориг хулгай хийж байгаад баригджээ.

Тэрбээр Вьетнамын нисэх онгоцны буудал дээр 79 настай Японы жуулчны хэтэвчийг хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригджээ.

Одоогоор эл хэргийг Хо Ши Мин хотын цагдаагийн газарт шалгаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button