Гэмт хэрэг

Хөгжлийн банкны хэрэг: Буруутгагдсан 19 шүүгдэгч зорчих эрх хасах, торгох ялаар шийтгүүлэв

Хөгжлийн банкны шүүх хурал 10 хоног үргэлжилж шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргаж, танилцууллаа.

Нийслэлийн Прокурорын газраас эдгээр хүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-р зүйл “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг нь шүүхэд шилжүүлсэн юм.

Бид өмнө нь тус хэргээс цагаатгасан хүмүүсийн нэрсийг зарлаж байсан бол энэ удаа ял авсан хүмүүсийн нэрс, оногдсон ялын мэдээллийг тоймлон хүргэж байна.

Шүүгдэгч Н.Сүхболдыг албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож төрийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 11,250,000 төгрөгөөр торгохоор яллав.

Шүүгдэгч Б.Шинэбаатарыг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа Бэрэн групп ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгож Монгол Улсын Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, мөн Эрдэнэт үйлдвэрийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байхдаа QSC ХХК-д давуу байдал бий болгож Эрдэнэт үйлдвэр төрийн өмчид үйлдвэрийн газарт их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял оноов.

Шүүгдэгч Н.Мөнхбатыг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Бэрэн групп ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгож Монгол Улсын Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял оноов.

Шүүгдэгч Б.Даажамба, М.Баярмагнай нарыг нийтийн албан тушаалтнаар буюу Монгол Улсын Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалтын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж 10 сая төгрөгөөр торгохоор яллав.

Шүүдэгч Ц.Билгүүн Т.Мөнхтулга нар нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгч болон хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж 7 сая төгрөгөөр торгов.

Шүүгдэгч Г.Цолмон Ш.Бүтэд П.Мягмардорж нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан эзэмшсэн ашигласан, гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

  • Ш.Бүтэд нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, 2 жил хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
  • П.Мягмардоржид нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, 3 жил зорчих эрхийг хязгаарлах ял,
  • Г.Цолмонд нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, 2 жил 4 сар зорчих эрхийг хязгаарлах ял оноов.

Шүүгдэгч Ц.Баатарбилэгийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон, үргэлжилсэн үйлдлээр өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор, бусдад албаны чиг үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон, гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай гэж үзэж нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 5 жил зорчих эрхийг хязгаарлалаа.

Шүүгдэгч Б.Мөнхтөрийг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон, үргэлжилсэн үйлдлээр гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хэмээн үзэж нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, 5 хорих ялаар шийтгэв.

Шүүгдэгч Г.Байгалмаа хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан, эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдэж ашигласан, гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан эзэмшсэн, ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 10 сая төгрөгөөр торгох, 6 сар зорчих эрхийг хязгаарлах ял оноолоо.

Шүүгдэгч Б.Батбаатар, Ч.Өлзий нар өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон, гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэргийг зохион байгуулж гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тооцож,

  • Б.Батбаатарт - нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, 2 жил зорчих эрхийг хязгаарлах ял,
  • Ч.Өлзийд - нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасаж, 1 жил 6 сар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэв.

Шүүгдэгч Г.Батдорж нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон, гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, 1 жил 8 сар зорчих эрхийг хязгаарллаа.

Шүүгдэгч Э.Эрдэнэбилэг, Х.Бат-Эрдэнэ нар бүлэглэн нийтийн албан тушаалтан албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон, бүлэглэн гэмт хэргийн улмаас олсон мөнгө орлого гэдийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

  • Х.Бат-Эрдэнэд нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, 2 жил 6 сар зорчих эрхийг хязгаарлах ял,
  • Э.Эрдэнэбилэг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 1 жил 6 сар зорчих эрхийг хязгаарлахаар тогтоов.

Шүүгдэгч НВЦ компани үргэлжилсэн үйлдлээр Бэрэн компани, Ганхүдэр орд компанийг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх, гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс тус тус үйлдсэн гэм буруутай гэж үзэж,

  • Шүүгдэгч Ганхүдэр орд компанид гадаад худалдааны үйл ажиллагаа явуулах эрхийг жил хасаж 120 саяар торгох,
  • Шүүгдэгч НВЦ компанид үйлдвэрлэл явуулах эрхийг 2 жил хасаж 250 сая төгрөгөөр торгох,
  • Шүүгдэгч “Инжир” ХХК-д аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жил хасаж 245 сая төгрөгөөр торголоо.

Харин Пирамид орд” ХХК-аас 24 тэрбум 168 сая, “Газ импорт” ХХК-аас 7 тэрбум 160 сая, “Инжир” ХХК-аас 7 тэрбум 932 сая, “Сэлэнгийн герфорд” ХХК-аас 5 тэрбум 999 сая төгрөгийг гаргуулж, хохирогч иргэний нэхэмжлэгч Монгол Улсын хөгжлийн банканд олгохоор боллоо. Мөн QSC ХХК 1 тэрбум 646 сая төгрөгийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-д олгохоор шийдвэрлэлээ.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 18, 2025 11:46

ЭНЭ БОЛ БАРАГ Л ШАГНАЛ ШҮҮ АЛНУУДАА

Shudarga shuugch
Shudarga shuugch
9 сар 22, 2025 09:51
Reply to  Зочин

Bid heterhii teneg uher nerendee taarsan hulduu s#a nariig turiin erkhend garsan urvagch gomo nar elgeer hevtuulj dorojlon tohuurhaj bna bid hezee serj Nepal shig senhruuleh tsag ireh yum boldo

Зочин
Зочин
9 сар 18, 2025 16:03

Төсвийн хөрөнгийг ид, уу, мөнгөөр �######�өө арч - монголын шудрага, энэрэнгүй шүүх баяр хүргэнэ.

Зочинз
Зочинз
9 сар 18, 2025 17:14

Иимл хууль тай улс

Б.
Б.
9 сар 18, 2025 19:20

Толгойг нь илээд явуулжээ

Irgen
Irgen
9 сар 18, 2025 20:09

ene heregt shvvh ih enerengui handah blhor hongiliin shvvh bsaar l bga yumdaa tamine hejee mgliin shvv ene ylzarsan niigemees garah yum blo tamine ????????

чинзо
чинзо
9 сар 19, 2025 05:19

Улсыг хохироосон хулгайчуудыг толгойг нь илээд дахиад гэмт хэрэг хийгээрээ гэж шийтгэсэн дүр үзүүлжээ.Монгол улсын ШҮҮХ ҮНЭХЭЭР ЯЛЗАРЧЭЭ.Хэлэх үг �##�га даа .З�##�уучууд маань улс орон ард түмнээ бодож энэ бусармаг явдлыг цэгцлэнэ гэж бодож байна.

Иргэн
Иргэн
9 сар 19, 2025 09:07

Тэр учруулсан их хэмжээний хохирлуудыг хэн барагдуулах юм бэ. Наад авилга авсан луйварчид чинь хэдэн зуун саяар нь авсан болохоор оноосон ял нь шагн�##� урамшуул�##� болж дээ. Цаашид бу�####�д нь авилга хулгайн хэрэг хийхэд айх хэрэггүй зоригтой бай гэж л харагдаж бна даа. Ял гэдэг чинь хохирлыг барагдуулаад дээр нь хийсэн хэрэгт нь ял оногдуулахыг хэлдэг баймаар юм.

Зочинbaagii
Зочинbaagii
9 сар 19, 2025 11:47

Yu hutsaad bgaa s#a nar ve yun torgoh engiid irged bval shuud l horidog muusain avilgalchid lui archid joohon gar hundruuldeg bval torgoh hutsaach muu atsnii shuuh bugd ehiinhee nuguuhruu butsaj orood zuv hun bolchood garch irvel taarna

бөбө
бөбө
9 сар 19, 2025 11:54

яагаад НВЦ үйлдвэрлэл явуулах эрхийг ха�####�г юм бол, энгийн хэрэглэгчийн хувьд асууж байна. Даанч өндөг нь харагдахгүй байсын. Үйл ажиллагаа яваад олон хүн ажлын байртай болмоор юм, бас торгууль төлбөрөө гаргуулаад үйл ажиллагааг нь хэвийн явуулж болдгүйн байхдаа

Зочин
Зочин
9 сар 22, 2025 16:27

Шүүх бүрэлдэхүүн нь ханг�##�ттай орлого хийж дээ

Зочин
Зочин
9 сар 24, 2025 07:04

Заримд нь ямар бага торгууль оноодог юм бэ. Тэгж авилг�##� авсан хүмүүст ял нь хэт өагадсан бна

Зочин
Зочин
9 сар 18, 2025 16:01

АВИЛГАЛ ӨГ, АВ монголын шудрага энэрэнгүй шүүх яах ч үгүй

Холбоотой мэдээ

Back to top button