Нийгмийн

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр Говьсүмбэрийн гахайн аж ахуйтай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Говьсүмбэр аймагт үйл ажиллагаа явуулж буй гахайн аж ахуйтай танилцлаа.

Тус аж ахуй нь мангалица буюу хонин гахайг үржүүлдэг. Мангалица гахай нь хонь шиг ноостой, өвлийн ямар ч хүйтэн нөхцөлд даардаггүй, хорогддоггүй, гадаа амьдардгаараа давуу талтай юм. Мөн бэлчээрлэж өвсөөр хооллодог, хоньтой адил учир хөрс сүйтгэдэггүй байна.

Нэг торойлохдоо хамгийн ихдээ 10, багадаа таван тоорой гаргана. Жилд хоёр удаа торойлдог. Мах нь энгийн гахайных шиг цайвар биш улаан өнгөтэйгөөс гадна үхэр, хониных шиг алаг, амттай аж.

Гахайн аж ахуй эрхлэгч Н.Наранбадрах: 

-Энэхүү гахайг өрх болоод сумын хэмжээнд тэжээвэл эрүүл мах идэх боломж бүрдэнэ. Мөн өрхийн хэмжээнд нитритгүй хиам, зайдас үйлдвэрлэх боломжтой юм. Фермийн илүү нугаламтай гахайг бодвол амьдын жингээр 5-10 кг-ын доор үзүүлэлттэй. Энэ нь гадаа байж, хүйтэнд өвөлжиж энерги их зарцуулдагтай холбоотой. Мөн дархлааны тогтолцоо маш өндөртэй, вакцин ч хийх шаардлагагүй гэж үздэг. Мангалицаг ч гэсэн харьцангуй нөмөр газар байлгаад, тэжээвэл өсөлтийн хурд жингийн хувьд адил байх боломжтой. Анх өөрийн хөрөнгөөр 20 тоорой авч үржүүлэн жилийн хугацаанд 200 гахайтай болж чадсан.

Цаашдаа төр засгаас бидэнд олгож буй боломжийг ашиглан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд олгогддог хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, аж ахуйгаа илүү өргөжүүлэх сонирхолтой байна.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЭНЭ НЭГ СОНИН ГАР ИНГЭЭЛ ЭЛИЙРЭЭД УЛСЫН ЭЗЭН АЯТАЙ ЯВААД БАЙДЫН ЮУ ШИЙДДЭГ ЮМ .

Зочин
Зочин
Reply to  Зочин

Харин тиймээ, өмнөөс нь ичиж үхмээр, нээг их гоёчих оод л соохолзоод байдын, Хүүкт энэнээс ч олигтой юм олдохгүй дээ, кх кх кх......

Back to top button