АНУ-ын хууль тогтоогчид UFO-ын талаар ОХУ-ын парламенттай хэлэлцэхийг зорьж байна

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Анна Паулина Луна мэдэгдэл хийхдээ ОХУ-ын парламентын гишүүдтэй үл мэдэгдэх нисдэг биет буюу UFO-ын талаар уулзалт хийхээр эрмэлзэж байгаа гэжээ. Тэрбээр “Newsnation” агентлагт ярилцлага өгөхдөө “Бид хоёр намын төлөөллийн хамт ОХУ-ын парламенттай уулзалт хийхийг эрмэлзэж байгаа” хэмээсэн юм.
Луна хэлэхдээ ОХУ-ын засгийн газрын албан тушаалтнуудтай саяхан ярилцсан, тэдэнд үл мэдэгдэх нисдэг биетийн талаар хуваалцах мэдээлэл байгаа эсэхийг асуусан гэжээ. Тэрбээр уулзалт явуулах боломжит хэлбэр, огноо, байршлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Түүнийг ингэж ярилцлага өгөхөөс өмнө АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Хяналтын дэд хороо үл мэдэгдэх нисдэг биетийн тухай сонсгол явуулсан юм. Тэрхүү сонсголын үеэр сурвалжлагч Жорж Кнапп хэлэхдээ, ЗХУ Хүйтэн дайны үед үл мэдэгдэх нисдэг биетүүдээс загварын санаа авах гэж оролдсон хэмээжээ.
2014 онд Москва Крымийн хойгийг цэргийн хүчээр улсдаа нэгтгэсний дараа ОХУ, АНУ хоёр парламентын түвшний харилцаагаа ерөнхийдөө тасарсан. 2022 онд ОХУ Украин руу цэргээ оруулсны дараа тус харилцаа бараг зогссон.
Эх сурвалж: The Moscow Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шуургатай юм уу цастай өдөр,ямар ч байсан �##�сын бараа харагдахгүй өдрүүдэд Бага тэнгэрийн амны хар�##�даа Богд уулын дээгүүр газраас 50-100 м өндөрт хурц гэрлүүд байнга үзэгддэг